Л.Оюун-Эрдэнэ байгалийн баялгийг хувьдаа завших гэсэн бүлэглэлтэй нүүр тулсан, өөр юу ч биш...ухрах эрх түүнд байхгүй!

Aдмин / Улстөр

Иргэд Д.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү. "Орлогоо нотол" гэх шаардлагаас эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үр дүнд Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа билээ.

Сийх салхины чимээнд хоосон лонх хамгийн их дуу гаргадаг учраас Ерөнхий сайдыг дэмжигсдийн дуу хоолой төдийлөн тод сонсогдохгүй байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг дэмжих шалтгааныг сийрүүлэн бичих нь зүйтэй биз ээ.

Нэг. Д.Оюун-Эрдэнээр овоглосон засаг Оюун-Эрдэнэгүй амьдрахгүй

"Орлогоо нотол гэтэл бүхэл бүтэн Засгаа аваад уначихлаа”. Энэ бол сатааруулах тактик. “Энэ хүн байхгүй бол том ажлууд зогсоно гэвэл манай улс төрд хүнээс үл хамаарах бүтэц, систем бий болоогүй байна" гэж Ерөнхий сайдыг эсэргүүцэгчид орилж байна. Хүнээс үл хамаарах улс төр хаана бий болчхоод байгаа юм бэ.

Яагаад улс бүрт Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайдаар нь овоглож, улс төрийн чиг баримжаа, бодлогыг нь дүгнэдэг юм бэ. Би С.Баярын Засгийн газарт ажиллаж байсан гэж сайд нар нь ярьж, засгаас гадуурх хүмүүс нь Н.Алтанхуягийн засагт дүн өгдөг биз дээ.

Гэтэл зөвхөн Д.Оюун-Эрдэний засагт даргаа сольчихоо, шинэ хүн нь яг адилхан хамтралыг дэмжээд, яг адилхан асуудлуудыг чухалчлаад нөгөө хоёр намын дарга нь өмнөх хүндээ хандаж байсан шиг яг адилхан шинэ хүнд ханд гээд шахаад байгаа нь үнэхээр хачин, магадгүй улс төрийн мэдлэггүй байна аа.

Бараг л Д.Оюун-Эрдэнийг зүгээр нэрээ солиод өөр хүний дүрээр буцаад ир гэж байгаа аятай. Зарим нэг хүнд тайлбарлахад хэн нэгэн хүн намынхныхаа үзэл санааг нэгтгэж, асуудлын дарааллыг зөв тодорхойлж, чиглүүлэх ёстой шүү дээ.

Цаашлаад энэ удаагийн Засгийг хамтралыг Засаг болгож гурван намын мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хоорондоо алалцах биш нэгдье гэдэг санал санаачилга бол бас л Д.Оюун-Эрдэнийнх.

Ардчилсан намын гишүүд нь хүртэл Д.Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа манай намыг хамтралд урьсан болохоос энэ хүн чинь манай гурван намын Ерөнхий сайд биш гээд байгаа шүү дээ. Нэгдлийг бий болгох сонголт, санаачилгыг Д.Оюун-Эрдэнэ гаргаж нөгөө хоёр намын удирдлага нь бас л энэ хувь улстөрчид итгэсэн.

Ерөнхий сайд унавал хамтарсан засаг унана. Хамтарсан засаг унавал хийж байсан ажлууд удааширч, зогсохыг ч үгүйсгэхгүй. Энэ бол бодит үнэн. Бүхэл бүтэн намын мөрийн хөтөлбөрийг тодорхойлон, чиглүүлж сонгуулиас ард түмний итгэлийг авч, хамтралын засгийг бий болгосон хүн шүү дээ. Хүссэн хүсээгүй энэ хамтарсан Засгийн газрын хувь зая Д.Оюун-Эрдэнэтэй салшгүй холбоотой.

Хоёр. Ерөнхий сайдыг дэмжиж байгаа болгон “тролл” биш

Огцрохыг дэмжигсэд ардчиллын төлөөх залуус гэж цоллогдож байгаа бол нөгөө талд тохох нэр тодорхойлолтын хамгийн соёлтой нь “өвөө, эмээ”. Цаашлаад Ерөнхий сайдыг дэмжвэл “чи боловсрол мэдлэггүй, мөнгө авсан тролл” гэж чичилж байна. Үгүй шүү дээ.

Дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгож байгаа эсвэл энэ засаг юм хийж байгаа гэж харж байгаа мэдлэг боловсролтой залуус, дунд эргэм насныхан, адлагдаад байгаа өвөө, эмээ нар ч бий.

Энэ засаг үг хэлэх эрхийг үгүй хийлээ гэж орилох залуус Д.Оюун-Эрдэнийг дэмжиж байна аа гэж хэлэхээс нь ичтэл хүмүүс рүү дайрч, Засгийн талд дугарсан хэвлэл бүрийг худалдагдсан гэж шүүх хуралгүйгээр цоллож байгаа нь олон ургалч үзэлтэй ардчилал юм уу.

Нөгөө талдаа зөв мэдээлэл авах чадваргүй гэж доромжлох жагсагчид дэлхийн нөхцөл байдалтай жишиж шаардлагаа тавиасай. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-ын дараа ард иргэдийн амьдрал нь сайжраад байгаа улс орон хаана байгаа юм бэ.

Үйлчилгээний газрууд нь үнээ нэмдэггүй, тогтвортой эдийн засгаараа алдартай Япон улсын үнийн өсөлт хүртэл маш таагүй өөрчлөлтүүдийг авч ирж байгаа. Енийн ханш түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрч дэлгүүр хэсэхээр Токиог зоригчдыг бий болгож байна.

Өндөг зэргийн өдөр тутмын хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж АНУ-ын баячууд хүртэл борчуудын дэлгүүртээ орж байна гэх хошигнол газар авсаар. Харин ч дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдэж, үзэл баримтлалаараа хуваагдсан их гүрнүүд Монгол мэтийн жижиг улс орнуудыг аль нэг талдаа гар гэж шахан шаардаж, барьцаалж байгаа энэ цаг үед аль алинд нь тал алдчихгүйхэн шиг явж байгаа нь Ерөнхий сайд болон одоогийн цаг үеийн удирдлагуудын ач гавьяа.

Д.Оюун-Эрдэнийг огцруулаад гарч ирэх дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг айдаст "тэр хамаагүй, тэрийг нь ч гэсэн огцруулъя, бид хэдэн ч удаа огцруулсан яадаг юм" гэж "хаус"-д уриалах залуус байхад олон улсын харилцаа, тогтвортой байдлыг эрхэмлэх дэлхийн эдийн засгийг ойлгох залуус ч байна аа.

Залгамж халаа, дараагийн засгаа бодохгүй зайл гэх шаадлагыг Д.Оюун-Эрдэнэд тавих залуус бодит амьдралаас арай л хол тасарсан аж. Гурав. Орлого яаг яаж нотлох вэ “Маш амархан, орлого нотол” гэх уриаг урьтал болгосон жагсагчид хэрхэн гэдэгт хариулт өгдөггүй. Сошиалаар явж байгаа бүхнийг нотлох баримт мэт ярьж давшлах сэтгүүлчдэд улстөрчид хуулийн байгууллагын хийх ажил шүү дээ гэж хариулна.

Орлого нотлохын тулд хуулийн байгууллагат шалгуулахаас биш сошиалын пост болон чанга яригч барьсан залуусын үгээр үнэн дэнслэгдэхгүй шүү дээ. Хуулийн байгууллагат итгэх итгэл алга гэж байгааг ойлгож байгаа ч Монголд цаашлаад дэлхий дахинд улстөрчийн хувьд орлогоо эцэслэн батлах ийм л арга зам байдаг.

Тэр ч бүү хэл таван минут тутам орлогоо "нотолж" байгаа гэх жагсагчид ч жагсаал босгосон арга замаа үнэн болон бүрэн тайлагнаж байгаа эсэх дээр эцсийн дүгнэлтийг гуравдагч этгээд, хуулийн байгууллага л өгнө.

Ерөнхий сайд орлого нотолно гээд байхад хуулийн байгууллага дүгнэлт гаргах боломжийг олгох нь байтугай “хэргийн эзэн” мэдүүлэг өгөх боломжийг нь өгөлгүй жагсаалаа зохион байгуулж байгаа нь нэг л хачирхалтай.

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

МОНГОЛ ХҮН [122.201.19.4] 2025-05-30 13:34:01

Энэ жагсаал бол хулгайч луйварчидын гар хөл болсон хөлдүү толгойтонгуудын мөнгөний жагсаал Оюун-Эрдэнэ Ерөнхий Сайдаа монголын ард олон дэнмжиж байгаа шүү

Зочин [109.252.128.77] 2025-05-29 15:35:06

Данх одол суудлаасаа зуурахаа.боль..орлогоо нотол гэхээр гамын бага хуралдуулж ан огцоруулаад засагаа тараачихаад.намын бага хуралын дугнлтийг их.хуралд оруул гэхээр оорийгоо хамгаалуулах тлгтоол оруулаад ичиж амьдараач. Херо та хоерын идэж уух чинь дууссагуй юу

Зочин [202.9.41.47] 2025-05-29 10:23:47

Оюунэрдэний долоогч

ЗОЧИН [202.9.41.123] 2025-05-29 12:25:11

МАШ ЗӨВ БИЧЖЭЭ, НИЙТ АРД ТҮМНИЙ БОДОЛ ИЙМ Л БАЙГАА!

Зочин [203.23.199.190] 2025-05-29 10:05:22

Тролл биш гэнээ хаха. Оюунаа амьдарлыг чинь сайхан болгоно гэж жинхэнээсээ итгэж байснаас тролл байсан нь дээр шүү.

ЗОЧИН [202.9.41.123] 2025-05-29 12:26:07

ЭНЭ ЦАГИЙН ИТГЭХҮЙЦ ХҮН ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮ! АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДНЭЭ

Зочин [66.181.171.37] 2025-05-29 09:35:52

Харин тийм, хачирхалтай

Z [111.56.210.38] 2025-05-29 08:25:21

Оюун дарга зайл долоо найман уулын цаагуур далд ор

ЗОЧИН [202.9.41.123] 2025-05-29 12:27:20

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН МУУСАЙН ХУЛГАЙЧДЫН МӨРӨӨДӨЛ БОДОЛ ЯГ ЭНЭ, ОЮУН-ЭРДЭНЭЭС ЯАЖ САЛЖ АВРАГДАХ ВЭ ГЭЖ ШЭЭС АЛДАЦГААЖ БАЙНА.

Зочин [66.181.161.242] 2025-05-29 01:30:41

Энэ орлогоо нотол гээд жагсаад байгаа залуучууд европт сэжиглэсэн хүнээ шулам гээд шатаадаг байснаас ямарч ялгаа алга

Нэг зүйл сонссон, үнэн үү? [66.181.183.73] 2025-05-29 00:35:22

“6 сар нэмээд өгчих” гэсэн биздээ?

ҮГЛЭЭ ӨВГӨН [66.181.179.100] 2025-05-28 23:39:41

Энэ новш хурдан.зайлахгүй .хорогдоод байнауу?

Зочин [66.181.188.153] 2025-05-28 23:07:10

Ха ха данх ч энэ байтугай попрон дөө. Попрохоос цаашгүй өлөн новш

Ялаа [103.57.93.236] 2025-05-28 22:34:46

Орлогоо нотол!!!!

Зочин [188.162.254.96] 2025-05-28 21:34:53

данх миеэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ????

Зочин [68.146.0.92] 2025-05-29 00:26:16

Зочин [202.126.90.87] 2025-05-28 20:12:05

Toiruilaad l end tend hor tsasmtsaad yavah yum. Orlogoo lnotlo gesen

Зочин [202.9.46.66] 2025-05-28 19:42:22

Шалчигнахаас цаашгүй ажилгүй ацыг юунд нь байлгахав дээ

үглээ өвгөн [66.181.179.100] 2025-05-28 23:36:44

далан.худалч! хаанаас гарч ирсэн новш вэ?


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000