Өнгөрсөн гурав хоногт зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтлээ

Aдмин / Хууль

Өнгөрсөн сарын 30, 31 болон энэ сарын 1-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 729 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 478 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 142, орон нутагт 82, нийт 224 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Түүнчлэн жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.