Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг арчаагаа алдсан л гэсэн үг

Aдмин / Хууль

Ковидын үеийн нэг том зовлон маань хил дээр гацсан ачаа болж байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй аж төрж явна. Тэдний захиалсан бараа хил дээр гацаад өчнөөн хугацаа өнгөрч буй. Аж ахуйн нэгжүүд гадагшаа захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлчихөөд байхад өнөөг хүртэл оруулж ирж чадахгүй яваа нь хэний буруу вэ? Шуудхан хэлэхэд, засаг баригчдын буруугаас болж хувийн хэвшлийнхэн цаг, мөнгөөрөө хохирч байна. Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй арчаагүй төртэйдөө гутаж гунихаас өөр арга Монголын аж ахуйн нэгжүүдэд үлдээгүй нь булзах аргагүй хатуу үнэн. Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг бүхэл бүтэн улсаараа арчаагаа алдсан л гэсэн үг.


Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшид шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн

хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшинд шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Саяхан нэг танил эгч маань “Би үргэлж И-мартаар үйлчлүүлдэг. Гэтэл өнөөдөр үйлчлүүлэхдээ нэг зүйлийг их тод анзаарлаа. Өмнө нь 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бараагаа 250-260 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэж толгой сэгсрэн ярьсан юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг танил эгчээс минь гадна өчнөөн хүн мэдэрч яваа гэдэгт эргэлзэх юм алга. Ганц И-март ч биш, бүх дэлгүүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн графиктай байгаа нь үгүйсгэх аргагүй бодит үнэн. Импортын барааны үнийн өсөлтийн галзуурлыг энэ мэтээр маш олон хэрэглэгч амьдралаараа мэдэрч суугаа учраас цаашлуулж нурших нь илүүц биз. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнэ дэх гадаад нөлөөлөл дотоодын зах зээлд ч нөлөөлж буй. Наад зах нь шинэ ургацын ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байгаа билээ. Нэг кг лууван гэхэд л 4500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Шинэ ургацын ногоо үнэд хүрсэн шалтгааныг лавлахаар “Ойрхон хугацаанд 600 төгрөгөөр өссөн шатахууны үнээс болсон” гэх тайлбар дагадаг. Энэ өнцгөөс харвал, импортын шатахууны үнийн цойлолт Монголын эдийн засгийн дотоод орчинд сөргөөр нөлөөлж буй өчнөөн жишээ бий.

Эцэст нь онцлоход, энгийн логикоор бодоод үзэх нь ээ нэгэнт мөнгөө төлөөд худалдаад авчихсан бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэх тийм хэцүү биш баймаар. Авчихсан бараагаа оруулж ирэхгүй өдийг хүрнэ гэдэг арай л залхаг хэрэг шиг санагдах юм. Бид сав л хийвэл “Гадны гар хөл орлоо” гэж харддаг түмэн. Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүйгээ гадны гар хөл орлоо гэж хардаж сэрдэж дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж суухаар ийм онцгой асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна. Тэгэхээр яг одоо үүсчихсэн нөхцөлөө эрүүл саруул ухаанаар эргэж харъя. Монголын бизнес эрхлэгчид захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан байгаа. Хэрвээ урд хөрш талаас шалтгаалах ямар нэг асуудал үгүй бол ийм дампуурсан байдлыг үүсгэсэн буруутныг олж ядах юмгүй. Буруутан нь ганцхан эрх баригч нам. Хил дээр монголчуудын барааг гацаах үйл ажиллагааг голлож зохион байгуулагч нь эрх баригч нам буюу МАН гэж хэлэхээс өөр гарц байхгүй. Тэгэхээр энэ бүхнээс үүдэх хариуцлагыг МАН-аас томилогдсон холбогдох эрх мэдэлтнүүд үүрэх ёстой.

Асуудлыг шийдэх гарцыг хайж ядаад байх юм, уг нь үгүй. Нарийн царигийн төмөр замыг Замын-Үүд хүртэл тавьж яагаад болохгүй гэж. УИХ ганц цаг хуралдаад л шийдэх ажил.

ӨДРИЙН СОНИН Ц.БИЛИГ

image


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.65] 2021-08-11 15:56:59

Төр засгийн тавиулууд үнэн арчаагүй хэдэн муу халтар жолоочтой л зууралдана бусадыг нь барахгүй ээ өөрснөө гудрах юм л хараад чичрээд байна үнэн сэтгэлгүй дуракууд

Зочин [66.181.161.65] 2021-08-11 15:58:30

Ер нь ямар ч ажилд төр оролцохоороо л дампууруулах юм даа

Зочин [59.153.114.12] 2021-08-11 01:36:02

Монгол улсын ачаа тээш ирэхгүй удаад байгаа шалтгаан олон байгаа. Америк хятадын зөрчил далай дээр үүсэж, далайн тээвэр худалдаанд өөрчлөлт их орж байна. Монголын ачаа тээш далайн ачааны нэг хэсэг болж хятадын далайн боомт дээр бөөгнөрч байна. Иймд монгол улс илүү сайн бүтээгдэхүүн хийж сурах нь эдийн засгийн хөгжлийг үүсгэнэ. Инженер, технологи хоёртоо анхаарах цаг болжээ.

Зочин [66.181.161.65] 2021-08-11 16:03:49

Замынүүдийн шалган гааль бирж мхег гэж бүр нэг дампуурцан авилгын хүүдийнүүдээс болж ачаа бараа саатаж байгаан атүтөвийн нөхдүүд нь нэг хөлдүү бөхөөр удирдуулсан шалганаас тэтгэвэрт гарсан баахан үл бүтэх нөхдүүд бүгдийг нь хал соль

Иргэн [64.119.25.5] 2021-08-11 00:52:29

Монгол дарга нар өөрт нь юм унахгүй бол хөдлөхгүй. Тэгээд бас санаачлагагүй, хулчгар ... Үхэр шиг хивээд л зогсож байгаа.

Зочин [202.9.46.211] 2021-08-10 22:01:58

Монголчуудад эв нэгдэл эх оронч үзэл их дутагдаж байна.

Зочин [202.126.89.222] 2021-08-10 15:42:12

Гацаж хүлээгдэж бгаа хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцөл нь алдагдаж баахан хортой хоол хүнсний зүйл дараа нь орж ирэх нь дэ, харахад хугацаа нь дуусаагүй боловч халуун чингэлэгт бхаар ямар олиг бхав

иргэд [139.5.219.162] 2021-08-10 14:40:36

юу ч хийж ёадахгүй бж авилга авч хээл авахдаа саын энэ төрд ажилладаг оркууд

Зочин [202.126.88.167] 2021-08-10 14:32:25

Дэлхий нийтээрээ гацаж байна, яах гэж хачин харлуулах донтой юм

Зочин [66.181.161.63] 2021-08-10 13:52:00

Ачаа бараа саатах асуудал ганцхан манай улсын дотоодын асуудал мэтээр зоруид мушгин гуйвуулж бичиж байгаа нь бас л нөгөө олигархуудын гар хөл болсон энэ сайтын хүмүүсиин тархи угаах ээлжит явууллага Үүнд гадаадын тэр тусмаа хятадын талын ковидтой холбоотой бодлого шууд нөлөө үзүүлж байгааг яагаад ярихгүй зөвхөн МАН нам л буруутай гэх нь мэдээж нэг талд үйлчилж байгаан илрэл Манайхаас шалтгаалахгүйгээр хятадын тал орох гарах машины тоонд хязгаар тавьж өвчинтэй холбоотойгоор нэмэлт шаардлага тавиад байгааг яагаад дурсахчгүй байна вэ МАН намд алдаа байгаа нь мэдээж боловч ард иргэдииг аливаа асуудалд төр засгынх нь эсрэг турхирсаар байгаа энэ сайт аль аль талыг нь бодолцсон зөв мэдээллээр хангах үүрэгтэй болохоос биш эрх мэдлээсээ салсан олигархуудын гар хөл болж байх нь шударга хэрэг биш шүү

Zochin [202.126.89.230] 2021-08-10 13:32:57

hurelsuh novshd yamat ih iteglee estoi hun uma

Зочин [202.126.89.51] 2021-08-10 11:30:01

Хохь чинь. Хүн хэлээд байхад Хүчээ нэгтгэнэ гээд далжиганаад л сонгосон шүү дээ, та нар эхлээд МАН-аа, дараа нь У.Хүрэлсүхийг. Одоо яая гэхэв дээ.Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс хойш сонгосон сонголтондоо л гомдоцгоо.

F [202.126.89.176] 2021-08-10 11:07:53

Eniig chini Mongoloor Khokhinee gdg yum!

иргэн [122.201.31.34] 2021-08-10 05:34:59

Ёстой нэг үйлс нь хазаасан улс юм.даа ---Авилгачидааа зайлаач !!!!!!!!болж бүтэж байгаа юм нэг ч алга аааааа

АЧАА [202.179.26.205] 2021-08-10 05:30:46

ЭРЭЭН ЗАМЫН ҮҮД ХООРОНД 5 КМ БАЙХ. ИРЭЭД ГУДМАНД БУУЧИХСАН АЧААГАА АВЧ ЧАЧДАХГҮЙ ХЭДЭН САР ЖИЛ БОЛООД БҮХ ДАРГА НАРЫГ НЬ СОЛИОД МАФИЙГ ИЛРҮҮЛЭЭД ДЭЭРЭЭС НЬ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРЭНДҮҮ ЭРХТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРЭН ШАХУУ ЭРХТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮХ Л ЭВЭРТЭН ТУРУУТАН САЙД ДАРГА НАРЫГ ЯВУУЛААД ИЛГЭЭГЭЭД БАРДАГГҮЙ ДЭ

Иргэн [192.82.89.119] 2021-08-10 05:08:19

Төр засагт ажиллагсад дэндүү арчаагйү, ажлын чадваргүй, сэтгэлгүй байна. Идэж уухаа л бодно бусад юмсыг тоолгүй хаяна.

Ju [103.212.117.70] 2021-08-10 04:40:54

Arai l bn daa tor zasag.Ard tumnee bodoochee hurdan arga hemhee avaachee.yuugaa hiigeed bnAA.OVOO TAHILAA L GENE.JIRIIN ARD TUMEN TUILDAJ BNSHDEE MALNUUDAA


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.