"Ковид-19" халдвараар өвчлөөд эдгэрсний дараа зарим хүнд жил хүртэл хугацаагаар шинж тэмдэг илэрч байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны долоо хоног бүрд хийдэг ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зарим хүнд КОВИД-оор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байгаа. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна.

Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Найр наадам хийхгүй, очихгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй.

Түүнчлэн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлтгэлт сайн хийхийг зөвлөж байна.

Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд КОВИД-19 халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна" гэдгийг хэллээ.

Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байгаа бөгөөд иргэд амны хаалт зүүхгүй байгаа нь нөлөөж байгааг ЭМЯ-наас анхааруулж байв.

Халдвараас сэргийлэх энгийн аргууд буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт хийх нь вирусийн аль ч хувилбараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.151] 2021-09-05 06:27:57

Албаар хурдан тарааж сүргийн дархалаа тогтоох орсуудын бүдүүлэг арга шүү. Жил өвдөнө гэдэг худ. Худ

Зочин [66.181.188.247] 2021-08-21 03:17:05

Их л мартамхай, сульдаа болсон

Зочин [192.82.74.241] 2021-08-20 15:22:02

Бага ангийг цахимаар хичээллүүлээ, өөр арга байхгүй.

Uu [98.204.176.20] 2021-08-20 10:59:30

Hooloi deer tser teehleed 5 sar bolson.ayultai shuu.amaa angaigaad um golrood bdag ,haniad gej buruu yariad bgaa,hyataduudiin tavisan HOR shuu dee

Зочин [66.181.161.73] 2021-08-20 06:33:16

ИЙМ БАЙХАД ОГТ ВАКЦИНГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬД ТАНХИМААР ОРУУЛМААРГҮЙ БАЙНА ШҮҮ.ЭРҮҮЛ БАЙВАЛ ЦАХИМААР БАГА АНГИ СУРХАД Ч ХАНГАЛТТАЙ .ЗААВАЛ ӨВДӨХ ҮГҮЙГ НЬ ШАЛГАХ ГЭСЭГ ШИГ ИЙМ БОЛЧИМГҮЙ ЗҮЙЛ ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА ШҮҮ .

Зочин [202.9.46.175] 2021-08-20 06:23:14

Монголчуудад хөнгөн тусч бн

Зочин [202.9.46.175] 2021-08-20 06:22:50

Худ худ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.