Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл албан тушаалаа Х.Тэмүүжин гишүүнд шилжүүлэх үү

Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, үүссэн асуудлуудыг шийдэж чадалгүй хаврын чуулганыг хаах төлөвтэй. МАН-ын талцал улам эрчилж байхад наадам эхэлж улс төр амрах нь. АН, ХҮН ч дотоод хөдөлгөөний эрчим өндөртэй байгаа. МАН, АН, ХҮН гээд УИХ-д суудалтай бүх намууд ирэх намар хуулийн дагуу Их хурлаа хуралдуулж дарга, удирдлагаа солихоос эхлээд ротаци хийнэ. Үүнтэй холбоотой хөдөлгөөн өнөөдрөөс эхэлсэн бололтой. МАН-ын Бага хурал ирэх пүрэв гаригт хуралдаж Их хурлынхаа товыг гаргах мэдээлэл ч байна. Үүнтэй зэрэгцээд АН-ын бүлэгт ч хөдөлгөөн орох сурагтай. Тодруулбал, бүлгийн дарга О.Цогтгэрэл албан тушаалаасаа бууж Х.Тэмүүжин түүний орыг залгах яриа дэгдээд байна. Энэ процесс ирэх долоо хоногоос хэтрэхгүй гэж эх сурвалжууд өгүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.218] 2025-06-24 22:05:34
ЗӨВ ЧИ ХЭРЭГГҮЙ УГААСАА Ч ХЭРЭГГҮЙ БАЙСАН ХАРИН ТЭМҮШЖИН БҮҮР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР ПҮРЭВДОХЖИД ӨГ ҮНЭН МӨН АМЬДРАЛ МАШ ОЙР ГИШҮҮН ТЭГЭЭД Ч ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛ ЙН ТӨЛӨӨ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ГАРГАДАГ ГИШҮҮН ШҮҮ ПҮРЭВДОХЖИД ӨГ ЧИ
Иргэн [103.140.11.163] 2025-06-24 18:36:00
Таарсангүй таар шуудайнууын хийж ажил өцгөр цогтгэрэл АН ы даргад санаархаж буй ёр нь албаны хэнээтэй авилгалд дуртай этгээд
Зочин [202.55.191.194] 2025-06-24 15:12:56
АЛТАНГЭРЭЛД ШИЛЖҮҮЛ ГӨЛӨГНҮҮДЭЭ
Зочин [59.153.115.83] 2025-06-24 23:27:28
Тийм