Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89.5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Aдмин / Хууль

Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан орлогыг цахим шилжилтийн үйл ажиллагаанд зарцуулна

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд санал уламжлахаар боллоо.

Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлалахаар шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.16] 2021-08-31 08:20:41

За цохиоод байж дээ дарга нарааааа. Цэвэрхэн идэж уугаарай даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.