Нийт нутгийн 42.1 хувьд бэлчээрийн нөөцтэй байна

Aдмин / Нүүр

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэгт үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд, долдугаар сарын 31-нд 70 гаруй хувьд, энэ сарын 10 гэхэд 80 орчим хувьд сайн гэж үнэлэгдсэн байна.

Улмаар энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
42.1 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
24.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
25.0 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
3.6 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
4.7 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нийт нутгийн 70 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан.

Энэ жил зуншлага оройтсон говийн зарим нутгаар болон малын тоо ихтэй аймаг, сумдын нутгаар даац хэтэрч гарсан байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Булган, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатарын Баяндэлгэр сумд, 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Увсын Сагил, Ховд, Завхан, Төвийн Баяндэлгэр сумд орж байна. Харин нийт нутгийн 25%-д даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж ЦУОШГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [124.44.184.129] 2021-08-31 13:40:32

Мэдээний агуулга, гарчиг 2 нь хоорондоо зөрчилтэй, тэс хөндлөн байна уу? Мэдээгээ уншиж ойлгоод гарчгаа өгч болсонгүй юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.