Төрийн “стандарт”

Aдмин / Нүүр

Замын-Үүд гэж асуудалтай газар байх. Авлигын үүр болчихсон. Улсын хил дээр атлаа тусдаа хуультай. Тэнд өөр дүрэм үйлчилдэг. Харин тэндэх “үйл ажиллагааг эзэмшигчид” нь эндэх Улаанбаатарт амьдардаг. Тийм л байсан.

Өнгөрсөн зун Ерөнхий сайд нь очиж ирээд, тэндэх төрийн албаны удирдлагуудад сэлгээ хийлээ. Тэгээд замбараагаа алдаад удаж буй Замын-Үүдийг цэгцлэх шийдвэрийг гаргасан. Түүгээр Л.Эрдэнэчулуун МХЕГ-аас, Б.Отгонсүх ГЕГ-аас, З.Намхайнямбууг ХХЕГ-аас томилж явуулсан.

Түүнээс хойш Хилийн мэргэжлийн хяналтын албаны чиглэлээр гэхэд импортын 24162 тээврийн хэрэгсэл, экспортын 19194 тээврийн хэрэгсэл, 2396 аж ахуйн нэгжийн 1.45 тэрбум тонн ачаанд хяналт тавьж нэвтрүүлжээ. Ингэж сүүлийн хагас жилд хил дээр овоорчихсон ачааг үндсэндээ татаж дуусгасан. Гэхдээ экспорт, импортын эргэлт тасрахгүй. Ачаа нэмэгдэж, тэр хэрээр татан авалтыг нэмж буй аж.

Мөн энэ сар гаруйн хугацаанд 20 орчим зөрчил илэрч, 90 орчим сая төгрөгийн торгууль тавьжээ. Урьдах тоо судалгааг харахаар жилд /сард биш шүү/ 3-4 зөрчил илэрдэг байсан байх юм.

Тэдгээр зөрчлөөс нэгийг онцлоход өнөөдөр хаа сайгүй зарагдаж байгаа хамгийн хямдхан, цэнхэр, цагаан өнгийн хятад маскнуудаас хүний эрүүл мэндэд онцгой хортой нян илэрчээ. COVID-19 эхэлснээс хойш урд хилээр цувсаар барааны захууд, ер нь худалдааны бүх лангууг дүүргэчихээд байгаа маск шүү дээ.

Нөгөө талаар жилд 3-4 зөрчил илэрдэг байсан газраас сард 20 илэрнэ гэхээр өмнөхүүд нь ямар нэг байдлаар илрүүлэх дургүй байсан гэсэн үг.

Чухам үүнд л Замын-Үүд боомтоор үйлчлүүлэгчид сэтгэл зовниж байгаа аж. Тэд “Зууны мэдээ”-д саяхан бичсэнчлэн “...Замын-Үүдийн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ” гэж асууж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, одоо тэнд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн хяналтынхан, гаалийнхан, хилийн цэргийнхний шан харамж нэхэхгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь хэр удаан үргэлжлэх вэ гэж л асуугаад байгаа хэрэг.

Яг энэ талаар Замын-Үүд дэх ХМХА /Хилийн мэргэжлийн хяналтын алба/-ны дарга Л.Эрдэнэчулуун “...Энэ нь нэг талаасаа төрийн ажил хэвийн явагдаж эхэлснийг харуулж байгаа бол нөгөө талаасаа авлига, хээл хахуулийн сүлжээ үүсээд байсныг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Ямарваа нэг байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд дарамт шахалт үзүүлдэг, олон хоногоор бараа бүтээгдэхүүнийг нь саатуулдаг. Үүний цаана хувь хүний авлигын асуудал харагдаад байгаа юм. Зөрчил дутагдал илрүүлэхгүй байгаагийн цаана ч авлигын асуудал харагдаж байна. Тиймээс зөрчил дутагдал илрүүлдэг, хариуцлагыг нь тооцдог, өдрийн ажлыг өдөрт нь, цагийн ажлыг цагт нь хийдэг байх шаардлагыг байцаагч нартаа тавьж байгаа. Ийм шаардлага тавихаар бүх хүн биелүүлж чадаж байна” гэж хэлжээ.

Ер нь бол Л.Эрдэнэчулууныг тэнд томилогдож очихоосоо өмнө хийж байсан ажлаар нь хүмүүс сайн мэднэ. НМХГ-ын даргаар есөн жил ажиллаж байгаа. Хамгийн гол нь түүний үг төрийн хүнийх байдаг. Хяналтаар илэрсэн хуулийн зөрчилтэй төрийн үйлчилгээг бут авдаг. Олон жишээг нь олон түмэн мэднэ дээ. Хууль дагахыг шулуухан сануулдаг нь заримдаа түүнд дайсан бий болгодог байх. Хаанаас ч юм, Л.Эрдэнэчулууны “хууль бус” үйлдлүүдийг дэлгэж өгнө. Дамчин, авлигачин, өөр юу юу билээ дээ, баллаж өгнө.

Тэр ч байтугай, Люба гэдэг овгийг нь хазайлгаж байгаад ураг удмынх нь “цус”-ыг шинжилж байсан тохиолдол ч бий. Архивын баримтыг “фотошоп”-оор янзлаад “...Урд зүгээс гаралтай” гэж гөрдсөн нь сүүлд тогтоогдсон. Ингэж улс төрийн хар барааныг “яс”-ндаа тултал мэдэрсэн байх. Үүнээс хар PR ч гэж юу байхав. Гэхдээ хэвлэл, олон нийтийн сүлжээгээр гөвүүлсэн ч, тийм цохилтын дараа ч Л.Эрдэнэчулуун нөгөөх “хяналт шалгалтын дүн”-гээ хэлсээр л байдаг юм.

Үнэнийг хэлэхэд төрд ийм албан хаагч олон байгаасай гэж боддог юм. Хэлдэг, хийдэг, хууль дагадаг, хууль бусад амаа хамхидаггүй. Тэр утгаараа Л.Эрдэнэчулуун бол өнөө цагийн төрийн “стандарт” болж харагдаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

жак [202.21.107.96] 2021-09-08 01:11:24

ёстой нээрээ ийм л хүн хэрэгтэй бна. даа энэ төрд

зочин [202.131.229.246] 2021-09-06 06:50:52

Тэнэг монголчууд шудрага хүн эх оронч хүн хараагүй 30 болж тархинд нь хүлээж авах зай байхгүй болчихсон

ДД [202.126.89.104] 2021-09-05 23:59:31

Орчин цагийн хумсаа нуусан зөв төрх зөв ярьдаг худал хуурмагийн үүр

Zochin [150.129.141.34] 2021-09-05 10:36:27

Achaagaa awmaar bn shdee hurdan iruuleechee

Зочин [66.181.185.103] 2021-09-04 18:49:51

Гааль, татварлуу олз хайгчид хошуурч байдаг ийм үед хэдхэн шудрага хүнээ барьж идэхнээ. Эрдэнэчулуун даргаа гялалзтал туулаад гараарай!!!

Зочин [192.82.91.12] 2021-09-04 13:53:53

Эрдэнэчулуун бол төрийн ажил хийх гэж төрсөн бүсгүй. Хэлж буй үг нь даамгай, тавьж буй үүрэг нь даацтай нэгэн. Монголын төрд ийм олон олон Эрдэнэчулуунууд гарч ирж ажлаасай.

иргэн [202.126.88.186] 2021-09-04 11:32:14

ингэж чаахгүүээ.өөрийгөө дөвийлгөх гээд өвстэй амбаараа шатаалаа.бүхэл бүтэн хамт олноор нь чаачихлаа.

tusa [64.119.23.173] 2021-09-04 04:45:41

Төрийн албыг улам чанаржуулах хэрэгтэй. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, үр хүүхдүүдээ төрийн албанд хууль бусаар чихэж оруулснаар төрийн алба, албан хаагчдын нэр хүнд навс унасан байгаа. Тэд бүх төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Цаашид төрийн албан хаагчдыг аттесачлах, өөрөөр хэлбэл шилж сонгох хэрэгтэй. Үүнийг олон нийтинй төлөөллийн байгууллагуудтай хамтран цударга, зориттой хийх хэрэгтэй. Тэгж байж төрийн албаны үйл ажиллагаа сайжирна. Төрийн албаны зөвлөлөө бүрэн бүрэлдхүүүнээр сольж, шинэчлэх хэрэгтэй. Одоогийн нөхдүүд дандаа намын харьяаллын угшилтай. намд үйлчилдаг. нөхдүүд байгаа. Оюун-Эрдэний амлалтыг харах үлдлээ дээ.

Зочин [192.82.74.150] 2021-09-04 03:03:30

Ard tumnii tuluu yum xiixgui l bol standard gej yariad xereggui. Tegeed sudalj baina gedeg xariu bitgii ug ta nar. 1999 ond garsan xuuli shuud xeregjix yostoi baital niigmiin daatgal sudalj baina gej xariulaad baina. Erguunuud.

иргэн [59.153.112.105] 2021-09-04 03:00:12

Манайхаан Бид яагаад нэгнээ зүгээр байлгадаггүй сонин атаач, хэрүүлч,ховч, муухай араншинтай болсон бэ?. Одоо нэгнээ янз бүрээр бичихээ болио. Төрийн алба хашиж байгаа нь ч Улс орноо бодож, ард түмнийхээ төлөө сэтгэлтэй,Тархи сайтай, Боловсролтой, Мэдлэгтэй, Шуналгүй хүмүүсээр, цаашилбал тэр Удам угсаагий нь Сайн судалж, Төрийн албанд шалгууртай томилж байх нь Монгол Төрд хэрэгтэй байхаа.

Зочин [202.55.188.102] 2021-09-04 02:23:11

Төрийн нэг байгууллагад сайн ажилласан нь дэвшээд өөрчлөгдөөд явдаг, ямар ч амжилт ахиц байхгүй дарга албан хаагчид нэг байгууллагхд удаан жил ажиллахаараа авлига албан тушаалын зөрчил дутагдал гаргадаг хүнд суртал хор найруулах хов ярих үүр уурхай болгосон байдаг, тийм учраас бүх төрийн албан хаагчдыг мэдлэг ур чадвар, зан харилцаа ес суртахуун ес зүй, үнэнч шударга байдлаар нь 4 жил тутамд түвшин тогтоож өөрчилж шилж сонгох ажиллуулах талаар ТАЗ анхаараасай.

Зочин [202.126.88.41] 2021-09-04 01:46:49

ҮНЭН ч хүн бол Монгол эх орондоо хайртай //Хятадаас орж ирж байгаа Барааг /ЯМАР бараа оруулах уу гэдгийг Тогтоох цаг нь болсон / HONGKONG -ХЯТАД РУУ ХҮНСНИЙ БАРАА ОРУУЛАХ ХОРИОТОЙ чанартай бараа оруулдаг МУУДАХ ЭРСДЭЛТЭЙ БАРАА ОРУУЛАХГҮЙ///ТОМ ГҮРНИЙ УУСГАХ БОДЛОГО БАЙСААР ИРСЭН/

Зочин [66.181.160.33] 2021-09-04 01:38:36

Хааяа л нэг хэвлэл дээр унших юм.Их л зөв хүн юм шиг байгаа юм.Дэмжинээ.Сайд болоосой.Шударга хүн шударгаараа л байдаг юм.

Zochin [211.36.141.172] 2021-09-03 11:55:00

Mundag bna .30jil bugshssn gazrig Sarin dotor tsegtsleh amargvi davaag ene busgvi chadlaa.amjilt

Зочин [59.153.115.249] 2021-09-03 11:52:06

Tataj duusiimuudaa hhe

Баатар ахмад настан [66.181.161.113] 2021-09-03 12:49:27

Төр төмөр нүүртэй шударга хүн эх орон бүрэн бүтэн байх үндэс нь болдог юм даа

Худ аашаад байгаарай [192.82.69.179] 2021-09-03 11:33:48

Тээвэр улам нэмжгдсэн . Хахуул өгж байж нэг юм тээврээ гаагүй гаргадаг хэвэрээ байж ийм юм бөлтөркүэ.Хахуул авдаг бүлэг нь салхи орсоноос ацаараа сайжирсан гэж аашхаа боль

Зочин [64.119.17.16] 2021-09-03 11:50:20

Тэгвэл наашаа авчрах гээд яах вэ тэнд нь жинхэлээд ажиллуул

Зочин [202.126.89.213] 2021-09-03 06:23:15

Төрийн албанд ажиллаж байгаа хүн энэ хүн шиг хариуцлагатай, шуурхай тод, шудрага ажиллавал ч манай улс хөгжинө дөө. Гэвч энэ хүний хэлдэг ярьдаг, үгийг ойлгохгүй, хуучнаараа хийсэн ч биш хийгээгүй ч биш хариуцлаггүй, салан задгай байхыг боддог авилгал, мөнгөний хойноос хөөцөлддөг хүмүүс их байгаа нь даан ч харамсалтай

Amjilt [203.91.115.54] 2021-09-03 05:37:41

Mongol ulsiin anhnii emegtei erunhii said bolhiig eruue! Ajiliin arvin turshlagatai zarchimtai hunees yamarch hun aij emeene shuu dee tanid sain saihniig husie !

Зочин [103.212.118.219] 2021-09-03 14:17:02

Za gvildee

Зочин [66.181.188.165] 2021-09-03 04:48:59

Энэ нэг хүйтэн царайтай авгай яах гэж ингээд л өөрийгөө бичүүлээд байдаг юм. Арай сайд болохын дон тусаад байгаа юм биш биз дээ.

Зочин [103.26.193.118] 2021-09-03 09:12:11

Үнэн үгэнд хүн өшөөтэи үхэр унасан хүнд нохои өшөөтэи гэж муу муухаи юм хиидэг хүмүүс нүгэлээ эдэлж баигаань тэр хүн иргэд ард түмэнээ боддоггүи хор оруулж ирж иргэдээ хүмүүсииг хорлож монголоо сүирүүлэх зөвхөн мөнгө хахууль авилга шунал сэтгэлтэи хүмүүс нүгэлээ эдэлж үнэнд гүицэгдэж баигаа нь тэр саид болгосон ч яахав дээ

яг үнэн. [202.126.88.206] 2021-09-03 07:45:34

МАНтуу царайлсан МАНгар авгай тийм л сүрхий юм бол хамар дор нь өөрийнх нь удирддаг Нийслэлийн МХГ-ын барилгын байцаагч нарынхаа авлигыг яагаад дардаггүй юм бэ? Хяналт тавьж хүлээж авсан байрнуудыг хараарай.Чанар гэж авах юм байхгүй. Байцаагч нар нь түүнийг сууж байгаа байр чинь авлигынх шүү.Унавал хамт унана шүү гээд дарамталдаг.

Оля [202.9.40.40] 2021-09-03 05:47:57

Ажилсаг зарчимч шударга энэ мэгтэй шиг ажиллаж чадахгүй байж атаархаад муулаад байх хэрэг байна уу. Хэлсэн эрүү чинь хувхайраг.

Зочин [202.5.205.20] 2021-09-03 05:28:43

чи юунд нь үзэн ядаад байгаан

Зочин [71.202.79.201] 2021-09-03 05:10:31

Болсон ч яадгын.

Зочин [192.82.81.140] 2021-09-03 05:06:32

bolwol sain bna

дэмжигч [64.119.20.183] 2021-09-03 04:40:19

Энэ эмэгтэй шиг төрийн ажил хиййдэг ийм хүмүүс олон байвал Монгол цэцэглэн хөгжих болно.Үргэлж энэ эмэгтэйд дайсан олон буй тэдний эсрэг хамтдаа тэмцэе!

Зочин [202.126.90.127] 2021-09-03 04:53:05

Mundsg

зочин [66.181.161.89] 2021-09-03 04:36:56

За ачааа бараа дээрдсэн зүйл огт алгаа битгий ингэж худалаа хуцаж бай

Иргэн [66.181.184.91] 2021-09-03 04:02:36

Мундаг ажлаа мэддэг зөв эмэгтэй амжилт хүсье.

Зочин [202.126.88.68] 2021-09-03 03:33:15

Мундаг эмэгтэй амжилт хүсье

Zochin [172.58.45.111] 2021-09-03 02:51:29

Sex. D nogooh n turuuleed tavchihval shudraga shaaldaa geed nogoohoo taviulj og geed zodhoor em shuu

Зочин [66.181.160.83] 2021-09-03 02:49:22

зөв амжилт хүсьё

Зочин [192.82.84.42] 2021-09-03 02:30:19

Өөрийгөө бичүүлээд өөртөө шудрага нэр өгчихсөн сайхан гар шүү

зочин [66.181.183.252] 2021-09-03 02:01:01

Люба гээд аавынх нь нэр зөв Цэвэр хятад хүн Өөрөө ч хятадаар сайн ярина Гарал үүсэл нь үнэн Хятад гэдгээ яагаад нуугаад байгаа юм бэ Хайласт Чингэлтэйд Хороололыг барихад 500айл буюу тэндэхийн хятадуудыг суурьшуулсан Цуг сургуульд байсан хөрш г нэг гудамжныхан нь мэднэ шүү дээ

Зочин [66.181.185.103] 2021-09-04 18:45:35

Хэнээс төрсөн нь биш хэний төлөө зүтгэх нь чухал. Энэ шудрага эмэгтэйг авлигачид алахнээ.

Зочин [192.82.70.196] 2021-09-03 07:17:35

Энэ эмэгтэйн эцэг нь халх хүн байдаг юм шүү хүнийг яахаараа худалаа зохиож нэр төрийн янз бүрээр бичдэг байна уучлаарай үнэнийг бичсэн авга ах нь юм

Оля [202.9.40.40] 2021-09-03 05:51:12

Яадгийн хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Чи сонгоод төрчихсөн үү. Өвөг эцэг нь хятад байсан ч яадгийн төрийн ажлыг хийсэн шиг хийж байгаа нь чамд гай болоод баына уу. Хэлсэн эрүү чинь хувхайраг

Зочин [203.91.115.53] 2021-09-03 02:26:16

Монголд яагаад шударга амьдарч болохгүй байгаа юм бэ ёстой үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг л энэ байхдаа

ПААА... [202.179.25.79] 2021-09-03 01:53:21

ӨӨРИЙГӨӨ БИЧҮҮЛЧИХЭЖ БАЙГААМ УУУ.... ЭСВЭЛ МАГТАН МАТАЖ БАЙНА УУ

Зочин [192.82.76.205] 2021-09-03 03:43:44

Наад хүнд чинь тийм зав байхгүй

zochin [192.82.65.224] 2021-09-03 01:40:18

ийм үед тэр хэцүү газрыг богино хугацаанд бага ч гэсэн цэгцэнд нь оруулж байгаа шүү өшөө дэмжээд өгөх хэрэгтэй

Зочин [122.201.24.83] 2021-09-03 01:59:19

энэ авгай өөрийгөө мөн их магтуулж бичүүлэх юмаа яалгах гээд байдын бол

Зочин [202.131.249.122] 2021-09-03 01:30:46

хаха зооз адилдаа адил годилдоо годилдоо.

Зочин [49.0.142.78] 2021-09-03 01:23:56

Тэнгэр минь Монгол улсын төрийн алба хаагч ийм стандартыг хүсээд байгаа бол ажил орохдоо мэдлэг чадвар биш мөнгөө бэлдсэн чинь дээр дээ залуусаа. Дараа нь угаасаа наадах чинь юу ч хэлж чадахгүй нөхөж олж авна даа

Ygd uuriiguu reclamdad bna. [122.201.21.173] 2021-09-03 01:21:43

Medehguidee neg l tom altan eemeg bugj zuusen hun tvgeer haaya gardag shdee. Mergejlin hyanaltin baiguullaga ni uil ajillagaa ni uurchlugdsun shinechlegdsen yum l bhgui.

Зочин [66.181.161.77] 2021-09-03 01:16:25

Одоо олон гахайнууд ганцаардуулаад зажилах гэж даырах байхдаа

mgl hyn [77.87.228.70] 2021-09-03 01:05:06

Iim hyn haa saigui heregtei bn, demjij bg shy bysgui mini

zochin [202.126.90.58] 2021-09-03 01:04:33

Mundag ajilaa meddeg hun shuu tanii ajild amjilt husie

Зочин [103.212.116.81] 2021-09-03 00:13:58

Птица

Зочин [103.212.116.81] 2021-09-03 00:13:35

Фетиша

Зочин [202.9.40.43] 2021-09-03 02:14:33

Зөв хүн амжилт хүсье


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.