Сургалтын хөтөлбөрийн хорооны анхдугаар хуралдаан боллоо

Aдмин / Боловсрол

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд байгуулагдсан Сургалтын хөтөлбөрийн хороо 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анхны хуралдаанаа хийлээ.

Эрүү, иргэн, захиргааны хэргийн шат шатны шүүхийн шүүгчид, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөл, мөн эрдэмтэн судлаачийн төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй Сургалтын хөтөлбөрийн хороо нь шүүгчийн сургалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, шүүгчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэгтэй.

Сургалтын хөтөлбөрийн хороо анхдугаар хуралдаанаар хуралдааны дотоод дэгээ хэлэлцэн баталж, Сургалтын хөтөлбөрийн хорооны бүрэн эрхийн хугацаанд буюу 2022-2024 онд баримтлах шүүгчийн сургалтын нэгдсэн бодлого болон 2021 оны шүүгчийн сургалтын хөтөлбөр, сургалтын загвар жишиг баримт бичгийг боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулж, ажлыг хэсгийг зөвлөмж, чиглэлээр хангалаа.

2021 оны IV улиралд хийгдэх шүүгчийн сургалтыг шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулахад Сургалтын хөтөлбөрийн хороо холбогдох сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн сургалт нь хэрэгцээ, судалгаанд тулгуурласан байх зарчмыг хангахад анхаарч, 2021 болон 2022 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, санал боловсруулах чиглэлийг Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнд өглөө.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.