Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриална

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын Нью-Йорк хотноо энэ долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэлхийн удирдагчдад уриална.

Мөн Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш анх удаа Цагаан ордонд зочилно. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Афганистан дахь хүмүүнлэгийн хямрал болон Их Британи, АНУ хоорондын зорчих хөдөлгөөнийг нээх боломжийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Энэхүү айлчлал нь ирэх 11 дүгээр сард Шотландын Глазго хотноо болох “COP26” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын өмнө болох юм.
Энэ долоо хоногт Нью-Йоркт дэлхийн 100 орчим удирдагч хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа бөгөөд Б.Жонсон дээд түвшний уулзалтуудын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриална. Ялангуяа, нүүрс, уур амьсгал, автомашин, модтой холбоотой шийдвэр гаргахыг хүсэх ажээ.

Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын зэрэгцээ түүнээс үүдэлтэй үр дагаварт дасан зохицох чиглэлд хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлэхэд голчлон анхаарна.

Б.Жонсоны мэдэгдсэнээр, дэлхийн удирдагчид “COP26” бага хуралд уур амьсгалын өөрчлөлттэй холбоо бүхий үүрэг амлалтаа өгөхөд маш бага хугацаа үлдээд байна. Энэхүү бага хурал нь дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлтийг хяналтдаа авч чадах эсэхэд амин чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа юм.

Тодруулбал, дэлхийн удирдагчид 2015 оны Парисын уур амьсгалын хэлэлцээрээс хойш хангалттай үр дүнд хүрч чадсан эсэхээ хэлэлцэнэ. Улс орнууд хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөсөө хол хоцорч байгаа тул Б.Жонсоны хувьд томоохон сорилттой тулгарч байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар, уур амьсгалын хамгийн таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд 45 хувиар бууруулах шаардлагатай боловч НҮБ-ын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дахин буруу чиглэлд явж буйг харуулж байна. Тухайлбал, үндэсний хэмжээний одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл дээр дэрдсан хугацаанд ялгарлын хэмжээ 16 хувиар өсөж магадгүй байна.

Үүнээс үүдэн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 2.7 хэмээр нэмэгдэж болзошгүй байна. Гэтэл агаарын температур дөнгөж нэг хэмээр нэмэгдээд буй энэ үед дэлхий даяар хэт халж, агаарын температур аюултай өндөр хэмжээнд хүрч, ойн түймэр, үер усны аюул нүүрлэх болоод байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Zochin [64.119.21.47] 2021-09-20 07:13:27

EX ulsuudiin ene jiliin nuursnii hereglee 25% osson,gaz 800$-1000m3 bolood.Europ ingej bhad busad buurai tuvuud bolooguie

Зочин [202.9.46.210] 2021-09-20 05:49:20

Одоо уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлыг зогсоох ямар ч боломжгүй болсон.

Зочин [172.58.143.34] 2021-09-20 13:25:13

Sonohiig ni huleeye gejuu? Mangaraa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.