СХЗГ-ын дарга асан Г.Гантөмөрийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Улсын дээд шүүх мэдээлэв
Стандарт хэмжилзүйн газрын дарга асан Г.Гантөмөртэй холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэхийг Улсын дээд шүүхийн гурван шатны шүүхээр хэлэлцээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн энэхүү шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гуйвуулсан агуулгаар удаа дараа нийтэлж байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийн задаргааг олон нийтэд мэдээлж байгаагаа Улсын дээд шүүхээс мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болох үндэслэлүүдээ дэлгэрэнгүй мэдээлжээ.
Сэтгэгдэл