УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан статистик тоон мэдээллийг ашиглах талаарх ээлжит цахим сургалт боллоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хувь хүний хөгжлийг дэмжих ээлжит цахим сургалт өнөөдөр (2021.09.20) боллоо. Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, Үндэсний статистикийн хороотой хамтарсан ээлжит сургалтаа “Статистик мэдээний хэрэглээ, тооцох арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар эрүүл мэнд, боловсролын салбарын статистик мэдээний хэрэглээ, ач холбогдол, тооцох аргад зүйн талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын статистикч М.Доржпагма, Г.Урангоо нар өгөв.

Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд зэрэг 30 гаруй ажилтан хамрагдаж, бодлого боловсруулахад эрүүл мэнд, боловсролын салбарын статистик мэдээллийг хэрхэн зөв ашиглах арга зүйд суралцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.