Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав.

Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.

Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо.

“Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана” гэдгээ Жеффри Сакс хэллээ.

Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гарагийн шагнал”-ыг 2015 онд хүртэж байсан. “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ.

Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм.

“New York times” сэтгүүл “Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч”, “Time” сэтгүүл “Дэлхийн хамгийн алдартай эдийн засагч”-аар нэрлэсэн бол “The Economist” сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.


Сэтгэгдэл

KKKK [66.181.177.23] 2021-09-21 14:36:34

Uudgui gardaa eriin shinjgui atsniih ni hurandaa baildagchiin zangarag baihgui araas hutga shaahdaa mergejliin

Зочин [202.179.21.227] 2021-09-21 06:23:24

kkkkk

Зочин [202.9.40.82] 2021-09-21 04:56:50

Шшш зайлуул энэ хүүртэй иймэрхүү л зиндааны хүн л уулзана даа чааваас. Хууль бусаар төрийн эрх булаасан муу түгжилтэй дэлхийн томчууд тоож уулзахгүй л дээ. Бидний татварыг үрээд тэр хол газар баахан цүнх баригч дагуулцан хүүрээ хийгээд яваа үхдэлсүг вэ чи айннн? Бас казино явна гээд энэ хэдийгээ зовоогоод байгаа сурагтай. Больчоорой муу хүүрэнсэг ээ.

Зочин [103.80.210.183] 2021-09-21 03:57:03

шар хаданд 3 жил хэвтээ ХҮсЭГ ээ.

Зочин [202.179.27.211] 2021-09-21 03:39:37

Шок эмчилгээ Монголд хийх нь дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.