Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт энэ сарын 21-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авч дурсгалын зураг авахуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол Улс БНПУ харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв.
Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах зэрэг санал тавилаа.
Сэтгэгдэл
Zochin [202.126.88.140] 2021-09-23 00:42:00
Hamgiin gol hoid ahinhaa durguig nemj hodlohchih vii dee,Oros ah nart hamgiin durgui ulsuudiin neg shu dee
jkfjl;skjdf [203.23.199.85] 2021-09-22 10:33:55
шшш чааваас. Уулзчихмаар ерөнхийлэгч олдохгүй байгаа юм байлгүй дээ. ОХУ, Хятадын ерөнхийлэгч нар тоохгүй байгаа юм байна л даа. Аргагүй шүү дээ. Хүүк ямар аргаар ерөнхийлэгч болсоныг гадаадынхан биднээс ч дутахгүй мэдэж байгаа дөө. Энэ байдлаар гадаадад хэзээ ч ерөнхийлэгчийн зиндаанд очихгүй юм байна л даа.
Зочин [148.60.92.227] 2021-09-22 10:04:30
Baryynd Polis ylasiig toodoggyi s dee!!!Polisyyd baryynd zaryylyyd l yabdag?....ted moodnoos garchihsan geh yy dee!!hedhen demeghen nehedyyd ni chagaachilaad byeen daachihsan hymyys bii!!!manaitai harilzaa myytai ylas suu dee!!!ted baryynii tomhon ornuudtai l neherleh dyrtai hymyys!!!!
Зочин [202.21.108.58] 2021-09-22 09:52:14
Энэ Фүк энд тэндхийн бууны нохой болж Оросын эсрэг л яваад байгаа янхан байна шд.
Ork [66.181.189.131] 2021-09-22 06:39:10
Одоо украйны ерөнхийлөгч уулзчихвал боллоо доо?
Польштой харьцахад учир начир бий. [202.131.225.53] 2021-09-22 06:31:55
Яахав дээ. Нэг талаас нь Польш, нөгөө талаас нь Монгол тал талаас нь Оросыг мэрээд л, доош нь хийхийг л оролдохыг санал болгож байгаа байх. Гэтэл Польш чинь Монголд хөрөнгө оруулалт бага хийдэг, бизнес бага явуулдаг улс. Тэгээд л бодохгүй юу. Хэдэн монгол айл л Польшид амьдардаг, ихэнх нь Польшийн иргэн болчихсон монголчууд байдаг. Тэдний төлөө бид энд бөлтөгнөөд байх шаардлагагүй.
Зочин [202.9.41.1] 2021-09-22 05:20:21
Ийм тэнэг гаруудтай уулзаж байх гэж дээ
Зочин [202.9.40.88] 2021-09-22 04:37:57
Энэ жижигхэн тэгээд хууль бус хүнийг тоож уулздаг улс нь бас л жижигхэн байхым даа. АНУ гээд томчууд тоох боловуу? Айнннн