Хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фуудс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулав

Aдмин / Хууль

Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фуудс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
"Синчи фуудс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг гомдолд 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдөр хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулав.
Хуулийг сийрүүлбэл;
Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт - Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Эх сурвалж: ШӨХТГ


Сэтгэгдэл

"Худалдаалалт". Кх! [202.131.225.53] 2021-09-26 02:21:14

"Худалдаалалт" гэж монгол үг байдаг юм уу? "Худалдаа хийсэн" гэхэд л болно ш дээ, сэтгүүлчээ. Кх!

g [202.9.46.229] 2021-09-25 23:44:41

tashuu ulaan shugamtai tsaasaa boliochee hotsrogdson shu naadhaas chini aihaa bolisin tsag

иргэн [64.119.24.56] 2021-09-25 12:18:14

Шаал худлаа торгууль тавьцан байна шдээ. Ямар ч зөрчлийн шинж агуулаагүй дээр нь хуулийн заалттайгаа ер хамааралгүй юм байна шдээ. Байдаг л нэг маркетинг байна даг. Эцсийн эцэст эндээс яг хэнд ямар хохирол учирсан байхав тэнэг юмаа. Энэ байгууллага бөөр сүр сүлдгүй орох нүхгүй оготоноос дор болжээ инээдтэй ч юм шиг гунигтай ч юм шиг

Зочин [49.179.0.91] 2021-09-25 09:58:46

Uur gazraas mahaa avah n yaasiin,

Зочин [202.131.250.130] 2021-09-25 07:13:06

Бараа авбал өөр бараа дагалдуулж өгнө гэдгээс ялгаа юу байна. Мах авбал бензин авах урамшуулал олгосон байна. Синчи фуудс ХХК давж заалдвал ялна. Шаардлагатай бол хуулийн өмгөөлөл үзүүлье. БатЭрдэнэ хулгайч ингэж өрсөлдөгчөө намнаж болохгүйээ.

zochin [202.126.89.40] 2021-09-25 06:39:16

eniig mongoloor hohi ni gedeg yum da

Иргэн [202.126.90.65] 2021-09-26 03:50:18

Зовлон дээр зоолох шуналд автаждээ. Олон жил алхам тутамд хольцтой бүтээгдэрүүнүүдээр ард түмний халаас суйлсан даа угнь ….

Зочин [202.9.40.228] 2021-09-25 04:15:24

Ёстой тэнэглэл гэхээс өөр юу гэхэв чёрт. Бага торгосон бн.

Зочин [192.82.90.77] 2021-09-25 03:54:20

Мах авбал бензин өгнө гэж юу гэсэн үг вэ, Нүгэлтэй хүүрнүүд вэ

Зочин [202.126.90.65] 2021-09-26 03:50:57

Чухамаа хаха арай л ичмээрхүү ккк

Зочин [202.126.88.148] 2021-09-25 02:41:59

Zub sh dee.hund tulgaj bolohgui sh uu

Эх оронч [202.9.47.38] 2021-09-25 02:07:02

Буруу шийдвэр.Хамааралтай байгууллагынхаа бүтээгдэхүүнийг худалдаж авах эрх олгож байгаа нь юу нь буруу гэж.Энгийн маркетинг.Талоноо хэзээ ч ашиглаж болно.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.