Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж улаан бүсэд ажиллав. Ковид-19 өвчний тархалт өндөр байгаа энэ үед зэрэгцэн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ханиад томуу нэмэгдэж байгаа. Баянзүрх эмнэлгийн амбулаторийн үзлэгээр өдөрт 100-200 хүүхэд үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх эмнэлэг нийт 450 ортой, үүнээс ковидийн 200 ор дэлгэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн орон дээрээ үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Ковид-19 өвчний 200 орон дээрээ байнга дүүргэлттэй ажиллаж байгаа гэнэ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг сонсож эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тус эмнэлгийн хувьд хүний нөөц дутагдалтай байгааг Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батцэцэг хэлж байлаа. Эмч ажилчид өвдөж, орлон ажиллах боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болж буй талаараа эмнэлгийн удирдлага танилцууллаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.119.121] 2021-09-27 05:22:42

Эмч эрүүлийг хамгааллар руугаа анхаарч өгөөч Төр засаг минь !!!!!!!!!! Яасан төр вэ өдөрт 19 хүн боллоо юм бодох цаг иржээ Эрх мэдэлтэнгүүдээ!!!!!!!!!

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-09-27 03:12:11

БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯА.ГАЗАР.ДООР.ГАЛТ.УУЛЫН.СУВАГ.ХАЙЖ.ХҮМҮҮСҮҮДИЙГ.БӨӨНӨӨР.НЬ.УСТГАЛД.ОРУУЛДАГ.НУУЦ.ЛАБРОТОРЫГ.МОНГОЛЧУУДАД.ҮЗҮҮЛЖ.ХАРУУЛЖ.ЦАГААН.ХУВЦАСЫГ.НЬ.ХУРААЖ.АВЧ.ХАМТ.БАЙДАГ.ХЯТАДУУДЫГ.БАРЬЖ.ХОРИХГҮЙ.БОЛ.ХЭТЭРХИЙ.ИХ.ЮМ.МЭДЭЭД.МОНГОЛЫН.ЗАСГЫН.ГАЗАРААР.ТОГЛООМ.ТОХУУ.ХИЙГЭЭД.АМЬ.НАСЫГ.НЬ.БҮРЛГЭН.ХИМИЙН.УУСМАЛААР.АЛГА.БОЛГДОГ.НУУЦ.ҮИЛ.АЖИЛГААГ.ИЛ.БОЛГО.

Zochin [66.181.170.73] 2021-09-27 03:04:24

Uruvdukh setgelgyi baliar khognuud yumaa. Emch nar n' ajlaasaa garch, uvchtunyyd n' emchlyylekh ezenyi bolj baihad alban tushaaltaigaa zuuraldaad yldchikh geed teneg Oyun-Erdeniikhee ygnees garakhgyi yavj bgaa bz dee ene neg 2 guliisun yumnuud.

Irgen [66.181.186.142] 2021-09-27 02:08:59

Anagaahiin deed curguuliin oyutnuudiig daichlan ajilluulaj bolmoor sanagdajbna asragchaar chyumuuesbel muslah ajiltnaar chyumuu taarahtohiroh ajild ni ajiluulbal emnelegiinajiltai mun ulaan bused yaj ajillah dadlaga bolohyum shig sanagdaj bna

Dadar [43.242.243.177] 2021-09-27 02:34:47

Өөрөө анагаахад сурдаг хүүхэдгүй юм байна тээ. Тэгээд л бусдын эмч болоогүй хүүхдийг явуулах гээд байнаа даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.