Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийн гэм бурууг маргааш шүүхээр болжээ

Aдмин / Хууль

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж. Мөн хохирогч 2, гэрч 2, шинжээч 1, улсын яллагч 1, шүүгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах юм байна.

Хэргийг эргэн сануулахад байлдагч Х, М нар нь хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт буудаж, амийг нь хөнөөсөн. Улмаар АКМ галт зэвсэг хоёр, 47 сумыг авч зугтаажээ.

Цагдаа хүчнийхэн зэвсэгтэй оргосон цэргүүдийг гурван өдрийн турш эрэн хайж, Алтай сумаас 50 километрийн зайд байрлах Зөөлөн богд уулнаас дөрөвдүгээр сарын 11-ний 10:30 цагт саатуулсан билээ.


Сэтгэгдэл

mongol [139.28.219.146] 2021-09-29 03:36:12

mash olon zuil angitai buh nasaar ni hatuu gayndand horih heregtei

Иргэн [202.126.88.185] 2021-09-29 02:33:11

Юу г нь шүүх гээд бгаа юм. Цэргийн хуулиар шууд буудан өг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.