МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хилчдэд зориулсан 30 гаруй бүтээлд “Сүлдэт багана” шагнал гардууллаа
![](/files/wbbulh0c67rom4mmpwin/3/8662724131758473641_800_x_533.jpg)
Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа. Түүний хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө.
Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ.
Ийнхүү иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ХХБ-ын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө. Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.
Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай халуун дотно яриа, дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм.
Сэтгэгдэл
orgil [64.119.24.102] 2021-10-07 07:30:58
ganbold koko avakh geed yadchikh yum aa
Зочин [202.9.40.127] 2021-10-07 05:21:44
Энэ шагнал тэгээд ядаж ганц сая төг дагана биз дээ генералаа? Үгүй бол наад хавтас шил 2 оор чинь энэ хөгшин яахын идхиймуу? Айннн. Хэдэн мөнгө өгснөө биччихвэл арл түмэн их баярлана шүү! Одоо хичнээхэн удав гэж хөөрхий.
Зочин [66.181.161.5] 2021-10-07 07:41:58
ta ohinoos ni asuuchih bugdiig tailbarlah bolomjgui
Зочин [66.181.161.91] 2021-10-07 06:55:22
Яг үнэн өндөр настан ховордсон шүү.Мөн ийм гавъяатай хүн бүр ч ховор
Suldet baganii dergedeh [192.82.71.244] 2021-10-07 04:36:27
Suldet baganii shirheg ene chuluunaas Suhbaatariin talbai hurtel minii eh oron bii . hiliin bagana ergeed yavj baihad uuriin erhgui amand orj irdeg saihan shuleg shuu..1990 onii hilchin.