Нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхийн санал авлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн хорооноос санал хураалтын эхний өдөр коронавируст халдварын улмаас санал авах байранд очих боломжгүй иргэдээс санал авсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт санал хураалт явууллаа. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 50747 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 113934 байгаа юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж, 148 сонгуулийн хороонд, 2500 төрийн албан хаагч ажиллалаа.

2021.09.09: ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР 2424 СОНГОГЧ САНАЛ ӨГӨВ

Сонгуулийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 09:00-20:00 цагийн хооронд санал авлаа. Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа, гадаад улсаас ирсэн болон тусгаарлан эмчлэх үйл ажиллагааны дагуу тусгаарлагдсан, гэрийн ажиглаглалтад түр журмын дагуу байгаа сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгч буй юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгчээ.

ИРЦИЙН МЭДЭЭГ https://turnout.gec.gov.mn/ ЦАХИМ ТАЛБАРААР ШУУД ХАРУУЛЛАА

Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүлснээ өчигдөр ашиглалаа. Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, ирцийн мэдээг хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдсэн юм.
Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТОВЫГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭНЭ

Нөхөн сонгуулийн ирц маш тааруу байсныг СЕХ-ноос анхааруулсаар байсан юм. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалт 18:20 цагийн байдлаар СХД-ийн 28-р тойрогт 28.02 хувь буюу 31933 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 24.40 буюу 12382 иргэн саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл, санал хураалт дуусахад гурван цаг үлдээд байхад ирц 30 хувьд хүрээгүй байв. Тэр дундаа залуучуудын оролцоо сул байгааг шууд дамжуулалтын систем харуулж байсан юм.
Тэгвэл санал хураалт өндөрлөхөд Хэнтий аймагт 34.82 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 39.42 хувийн ирцтэй байлаа. Тиймээс хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, өчигдөр санал өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцоно гэсэн үг юм. Харин бүх саналын хуудсыг гараар 100 хувь давхар тоолно. Үлдсэн саналын хуудсыг лацдах юм. Ийнхүү нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц болон саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох аж. Мөн нэмэлт санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглохоор хуульд заажээ.
Дугаар шилжих мөчид буюу 23:00 цагт СЕХ-нд ирүүлсэн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 23313, ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Б.Найдалаа 5010, АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл 4740 санал авсан. Харин 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 11741, АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3171 санал авчээ.
Ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах товыг Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.21] 2021-10-11 07:49:25

АН-ыг Батүүл шаварт унагав. Уул нь шинэ залуу хүнийг сонгуульд явуулах байсан юм. Одоо их хуралд байгаа гишүүд АН-ынх мөн үү. Тэд Батүүлтэй тэрсэлдэж талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шүү дээ. одоо Тулгат хариуцлага хүлээж огцрох хэрэгтэй биз. Шинэ удирдагчаа зөв сонгож, дотоод зөрчлөө шийдэхгүй бол улс төрийн тавцангаас арчигдах магадлал өндөр байна.

Баагий [66.181.185.21] 2021-10-11 04:58:54

Сонгиныхон дандаа буруу сонголт хийдгээрээ нэрд гарсан дүүрэг энэтхэгт ядуусын хороолол гэж хэцүү газрууд их байдаг.Манайд Сонгино хайрхан дүүрэг юмуу даа.Голдуу хөдөөнийхөн.

Зочин [66.181.161.26] 2021-10-11 03:30:42

Сонгиныхон шугартайгаа модон жорлонтойгоо суугаал байждэээ хөөрхийй...юу горьдож байгаам бол дооо

Зочин [66.181.161.120] 2021-10-11 03:21:24

За одоо ч МА\х\Н өөр үзэл бодолтойчуудад овоохон МӨНГӨ тараах шаардлага гарч дээ , тэд ч олдошгүй " эрдэнэ " - г авах азтай төржээ ...

Зочин [192.82.81.247] 2021-10-11 02:04:04

Ийм сонгогчид байхад яаж төр өөрчилөгдөх вэ өөрсөдийн толгой дээр өтгөн шингэнээ асгаад байхад сонгоод байдаг ард түмэнтэй монгол африкийн араас явж байна даа өөр хэлэх үг алга даа

Иргэн [192.82.78.59] 2021-10-11 02:00:36

Иргэд ихэнх нь МАН-г дэмжсэн байна. Тэмцэгч нэр зүүсэн тэнэгүүдэд ухаарал өгчээ. Хүний тархитай юм бол Одбаяр,Монголхүү,Отгонбаатар Чинбат... тэнэгүүд бодмоор доо!!!!

АХ [66.181.183.115] 2021-10-11 01:59:10

ОЛОНХИ СОНГУУЛЬДАА ОРОЛЦОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ТӨЛӨӨЛӨЛГҮЙ БАЙЯ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ.

зочин [103.57.92.189] 2021-10-11 01:54:54

нөхөн сонгууль дэмий мөнгөний гарз юм Сумьяабазарын балаг дуусахгүй юмдаа сонгиноос баахан цүнх баригчидаа чирээд ирсэн худлаа гарууд баахан айлын хашаа хороо амбаар сав байшинг нураачихаад нөхөн төлбөрийг нь өгөхгүй лай болж байна .Нөхөхдөө аль намын гишүүн байсан тэр нам нь орны хүнээ томилж байвал хал балгүй амар юм

Иргэн [150.129.143.100] 2021-10-11 01:50:17

Ардчилсан нам, бусад намуудад ялах магадлал бол байсан даан ч нэр дэвшигчид нь сэтгэл мэдрэлийн өвчтэй эсвэл алуурчин, хулгайч луйварчин байхаар яаж ялахав дээ, ман аас нэр дэвшигчид нь ядаад солиотой биш юм болохоор ялж л таараа ш дээ

иргэн [64.119.23.32] 2021-10-11 01:49:36

сонгуулиар гарсан хүнийг яөлөөлж өөр албанд томилох нь буруу Жишээлбэл гарсан бүгд аймгийн заёаг дарга Дүүргийн заёаг дарга болно гэвэл яах юм ?Ийм жишгийг эхлээд алгга болгох хэрэгтэй 2 -т сонгуульдаа оролцохгүй бол гонгиноод хэрэггүй Батшугар сайндаа биш Батшугарт санал өгүүлэх хүмүүс л саналаа өгсөн байна Өмнөх 2020 оны сонгууль ч ялгаагүй МАН д санал өгөх хүмүүс нь саналаа өгсөн Сонгогчип харин очиж эрхээ эдоээгүй Өөр йн ирээдүй төлөө хариулага хүлээгээгзй Хоногийн хоол болж байвал болоо л гэсэн

Зочин [122.201.21.101] 2021-10-11 01:12:57

Сонгионыхон ийм сэтгэхүйтэй. Анужин Батшулга Нямбалаг

Зочин [122.201.21.101] 2021-10-11 01:05:54

Цус нь ойртсон тэжээвэр зомбийнуудын сонгууль болж, Ийм байхад монгол яаж өөдлөх бэ

Зочин [202.179.27.6] 2021-10-11 01:03:13

Ашигүй энэ балай сонгууль дуусч хүмүүсийн улс төржилт , солиорол багасах байгаа . Ёстой хошин шогийн жүжиг болох юмаа ... сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг сэтгэц , мэдрэлийг тусгайлан шалгалтад ороуулж дүгнэлт гаргаж баймаар юмаа

Zochin [202.55.188.34] 2021-10-11 00:50:57

Hytadiin haraat uls bolgoj uls undestniig dampuuruulj baigaa MAN iig songood baigaa nuhdiin uhaand ni uhna ishig orj uhsen gegch bolj baih shiv. Nymdorj Elbegdorj geh met eserguunuudiig turd shurguulsan hun bol Batshugariin etseg Enhbayr. Enhbayr oimsoo gozolzuulaad shorongiin haalga tataj baihad ni Elbegdorj tanai namiin Udvaliig erunhiilugchid devshuulj nadtai ursulduulbel chamaig shorongoos sullana gesnii daguu Udvaliig devshuulj Elbegdorjiig erunhiilugch bolgoson. Iim shudarga bus hunii huuhdees yu huleedeg baina.

7 [202.126.92.99] 2021-10-11 00:39:07

Хайран 2.2 тэрбум төгрөг. УИХ-ын гишүүн өөр ажилд томилогдох, сонгогдохыг хориглох хэрэгтэй юм байна. Нас барсан тохиолдолд нөхөн сонгууль явуулах.

Зочин [66.181.189.137] 2021-10-11 04:35:25

УИХ 70- 76 гишүүнтэй байна гэж үндсэн хуулиа өөрчил. Яг таг яс юм гэж хаана ч байхгүй. Бүгд харьцангуй бөгөөд хоосон. Дахин сонгууль энэ тэр гэж иргэдээ үймүүлэх хэрэггүй.

Зочин [202.179.27.6] 2021-10-11 01:06:38

зөв ер нь нөхөн сонгууль хэрэггүй нэг хоёр гишүүнээр дутав гэж, бөөн мөнгө бөөн улс төржилт , засагиййг ч ажилыг нь хийлгэхгүй иргэдтэй нь сөргөлдүүлээд л


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.