Монгол Улсын иргэдийн 400 гаруй тээврийн хэрэгсэл Казахстанд гацсан байна

Aдмин / Нүүр

Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө хувийн ажлаар Казахстан Улсад очсон Монгол Улсын иргэдийн 420 орчим тээврийн хэрэгсэл хөл хорио тогтож хил хаагдсаны улмаас буцаж ирж чадахгүй байна.

Холбогдох хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд 6 сарын дотор буцаж орж ирэх ёстой бөгөөд дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хамгийн багадаа 400 мянган төгрөгөөр торгох аж.

Түүнээс гадна Евразийн эдийн засгийн холбооны улсууд нутаг дэвсгэртээ байгаа гадаадын тээврийн хэрэгслүүдийг гарахыг шаардаж байгаа гэнэ.

Тийм учраас Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас тухайн асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилсан байна. Мөн ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Ташанта боомтын удирдлагатай санал солилцжээ. Боомтын удирдлага тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн аж.

Иймд машинаа авч ирсэн иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах асуудлыг аймгийн Онцгой комисс шийдсэн тохиолдолд бид Цагааннуур боомтоор нэвтрүүлэн хүлээж авахад бэлэн хэмээн Гаалийн газрын дарга С.Хавал хэлэв.

Харин Цагааннуур боомтоор бусад зорчигчдыг нэвтрүүлэх одоогоор боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.139] 2021-10-13 08:13:24

Казакууд дэндүү давраад байгаа юм биш үү

Зочин [202.55.188.102] 2021-10-13 06:35:01

Kazakuud Mongoloos gar!!! Bayanulgiig sullaj ug!!!

Зочин [202.21.108.214] 2021-10-11 22:42:55

Одоо бараг тэндээ дасаж байгаа биз. 2 жил болчлоо. Наанаа үлдэцгээ

Зочин [103.229.121.142] 2021-10-11 14:44:06

Harinch mgls garjil bval sain bizde, hotod bagtaj shingej chadahgui bga tumurnuudig bagasgaj bgad bayarla sda naraa

Зочин [202.9.46.245] 2021-10-11 12:54:26

Тэндээ шингэцгээ. Хэл ус мэдэхгүйн зовлон байх биш наанаа үлд.

Зочин [103.57.94.254] 2021-10-11 11:24:52

Манай казахууд юм бол тэр Казахстандээ шингэж болдоггүй юм уу. өөрсөдөд нь л дээршт.

Assdfg [66.181.183.100] 2021-10-11 09:02:26

Нутагтаа байгаа хүмүүс л байна улсын дугаар нь л манай улсых байна даа

Зочин [64.119.27.9] 2021-10-11 07:38:46

ШИНЭ МАШИН ГАРГААД ХОГ БУЦААЖ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА БИЗ. ХАСАГУУД ИЙМ АЙХТАР

Шударга иргэн [203.217.139.240] 2021-10-11 03:45:54

Монгол улс ямар ч хүнийг хилээр гар гэж шаарддаггүй байх. Өөрсдөө бизнесийн болон аялал жуулчлалаар өөрийн дур сонирхлоор хил нэвтэрч гарсан баймаар. Тэгээд ямар нэг болохоор төр засаг руу дайрах юм. Сайн дураараа Америк, Европ Казак руу явсан биз дээ.

Зочин [103.212.119.212] 2021-10-11 09:01:40

yg vnen shuu.kazakuud mashinaa zarah gej ochiod bgaa ter ch dee..mongoloos mashin gargaj zardag kazakiin bvleg hvmvvs bii ch dee..

Зочин [188.162.254.68] 2021-10-11 06:50:21

Яг унэн.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.