Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

Aдмин / Эдийн засаг

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа.


-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр манай улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг. Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг. Татварын багц хуулийн шинэчлэлээр 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон. Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжыг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажилллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй. Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр сар хүртэл нийт 10,7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог. Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй. Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

ӨДРИЙН СОНИН СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.90] 2021-10-13 18:25:36

Олон жил нөат-н баримт өгч, авч сурсан юмсан. Сангийн сайд ганцхан үгээр устгаж чадлаа. Том мэддэг гайхал байжээ.

Зочин [103.57.92.54] 2021-10-13 17:51:32

Ер нь НӨАТ-н баримт авах хэрэг бгаа юмуу, буцаан олголт байхгүй болох юм гээ биз дээ. Би биш сангийн сайд нь хэлсэн юм шүү

Зочин [103.26.193.105] 2021-10-13 11:39:24

Донгож сая л сэрж бгаа нь хожуу ч гэсэн яахав болж бна Ветнамууд хуртэл манай улсд ирээд татвар толохгуй ажиллаж л байдаг сонин шуу тэд тэгээд суулийн уед бас бидэндээ тааруулаад муу хийдэг болсон харин Монголын Дельта" автосервиз хэлэх уггуй юун Ветнам засвар дагуулахгуй маш сайн хийдэг,даанч унэ нь л ондор юм бналээ гэхдээ л Монголчууд сайн хийдэг болсон бна

Зочин [103.212.119.169] 2021-10-14 09:18:31

Монголчуудын кузов засдаг гэж юу байхав дээ. Вьетнамаас дутахгүй үнэ хэлнэ. Дэмжээд хийлгэнэ, дараа нь бөөн цаг зав мөнгөний л гарз болдог. Сайн хийдэг газруудад нь замвар хийлгэснээс шинэ тэрэг авсан нь дээр санагдсан, дээрээс нь удаааааааан

Зочин [103.26.194.182] 2021-10-13 11:38:12

52хон байхдаа яахав дээ. Улаанбаатар хотын булан тохой бүрт өчнөөнөөрөө байхад яагаад бүртгэлжүүлдэггүй юм бэ. Бид хятад вьетнамд очоод ингэж засвар нээж ажиллуулж чадах билүү. Тэр тусмаа татвар төлөөсгүйгээр. Төр буй дор татвар буй гэдэг чинь яалаа. Биднээс болохооо хуруу даран өвдөг байж арай ч дээ. Арчаагүй татварынхан цагдаагийнхан

Зочин [202.179.27.23] 2021-10-13 08:48:51

Заавал Вьетнам гэж онцгойлдог нь ч юувдээ, бүгд татвараа адилхан төлөх ёстой шүү. Машин ачилтын компаниудаа НӨАТ төлдөг, баримт өгдөг болгуулаарайдаа.

Зочин [103.80.210.183] 2021-10-13 09:57:08

өгдөг ш дээ. та дахин дахин үйлчлүүлээрээ гэж тохурхсан байдаг шүү.

Баяр [202.126.89.177] 2021-10-13 07:48:39

Арчаагүй төр бид эх орондоо түцэнд зогссн ч татвр төлэ эд 10 20 жилр н татвр төлхгүй ажллж бна арай павр ч бүхд н хөөж гаргө бид өөрсдөө хииж чадна

зочин [139.5.217.37] 2021-10-13 11:22:34

Ажиллах орон зайгаа харийханд алдана гэдэг бидний арчаагүй, залхуугийн гай юм даа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.