Туслах аж ахуйн ашиг шимийг хүртэж байна

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний 189 дүгээр анги жил бүрийн намар “Туслах аж ахуйн ашиг шим” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь малыг өсгөж, ашиг шимийг нь бүрэн ашиглах, хоёрдогч түүхий эдийг ашиглах, аль болох бага зардалтай, харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүнээр анги, хамт олны хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах, хоёрдогч түүхий эдээр хийх хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, тогооч нарын ур чадварыг ахиулахад чиглэгддэг юм.

Энэ удаагийн өдөрлөгт тус ангийн материал хангалтын албанаас 13 нэр төрлийн цагаан идээ, 6 нэр төрлийн хүнсний ногоо, 11 нэр төрлийн 82 шил даршилсан ногоо, хоёр нэрийн мах, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн 20 нэр төрлийн сонголттой хоол зэрэг бүтээгдэхүүнээр бие бүрэлдэхүүнд үйлчилсэн юм.

Өдөрлөгийн үеэр туслах аж ахуйн малчин Х.Өгөөдэй нь хоёр сарын хугацаатай малын сүү, сүүн бүтээгдэхүүнээр 13 нэр төрлийн 40 килограмм ааруул, ээзгий, бяслаг, өрөм, 40 килограмм тараг, долоон килограмм аарц, 40 литр сүү, 20 литр нэрмэлийг бэлтгэн бие бүрэлдэхүүнд хямдралтай үнээр худалдаалав. Тэрчлэн материал хангалтын албаны үйлчлэгч Б.Тэгшжаргал нойтон өрмөөр хайлмаг хийн амталгаа явуулсан бол бэлтгэгч-тогооч Б.Наранбямба нь нэг сарын хугацаанд 11 нэр төрлийн 82 шил нарийн ногоог даршилж, бие бүрэлдэхүүнд хямдралтай үнээр худалдаалсан юм.

Тус ангийн хамт олон Хонхорын дамжуулах төв болон Удирдлагын хамгаалагдсан байрын ашиглалтгүй байсан 0,8 га газар төмс мөн 173 м2 талбайд хүнсний ногоог тариалснаас гадна 142 м2 хэмжээтэй гурван хүлэмжид өргөст хэмх, улаан лоолийг ургуулснаар нийт 800 кг төмс, хүнсний ногоо, 128,6 кг улаан лооль, өргөст хэмхийг хураан авсан юм. Эдгээр ургацын дээжээс ангийн бие бүрэлдэхүүнд хямдралтай үнээр худалдаалж, үлдсэн хэсгийг нь цайны газрын хэрэгцээнд ашиглах зорилгоор хадгалалтад шилжүүллээ.

Хошууч Т.ЭНХТУУЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.