УИХ-ын чуулган: Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлав.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, Д.Батлутыг Инноваци цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Улмаар УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн байнгын хорооны, Э.Батшугарыг Инноваци цахим бодлогын байнгын хороо, Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инноваци цахим бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа.
Ташрамд дурдахад, Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт энэ сард болсон нөхөн сонгуулиар сонгогчдын олонхын санал авч, өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн юм.
Сэтгэгдэл