ЕХ-ны есөн улс эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийг дэмжихээс татгалзжээ

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн есөн улс эрчим хүчний зах зээлд шинэчлэл хийх саналыг дэмжихгүй гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, байгалийн хий, эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний зах зээлийн дүрэм журмыг эргэн харахыг Испани, Франц зэрэг ЕХ-ны зарим улс Брюссельд уриалсан байна.

Гэвч хэд хэдэн улс энэ саналыг эсэргүүцсэн байна. Эдгээр улс хамтран мэдэгдэл гаргаж, “дотоодын хий, эрчим хүчний зах зээлд харшлах аливаа арга хэмжээг дэмжихгүй” гэдгээ онцлон тэмдэглэжээ. Хамтарсан мэдэгдэлд Австри, Герман, Эстони, Финланд, Ирланд, Люксембург, Латви, Нидерланд улсууд гарын үсэг зурсан байна.

"Эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт нь дэлхийг хамарсан хүчин зүйлээс шалтгаалсан тул эрчим хүчний дотоодын зах зээлийн зохицуулалтад оролцохоосоо өмнө бид маш болгоомжтой байх хэрэгтэй" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Хамтарсан мэдэгдэл гаргасан улсууд ийм шинэчлэлийн оронд эрчим хүч хэмнэх, 2030 он гэхэд ЕХ-ны цахилгаан эрчим хүчний зах зээлийг 15 хувиар нэгтгэх зорилгодоо хүрэх талаар илүү олон арга хэмжээ авахыг Брюссельд уриалсан байна.

Европын спот зах зээл дээр байгалийн хийн үнэ есдүгээр сарын дунд үеэс хойш 1 000 шоо метр нь 1 000 еврогоос давсан хэвээр байгаа бөгөөд энэ нь ЕХ-ны хувьд урьд өмнө байгаагүй өндөр үнэ юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.