ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар танилцуулав

Aдмин / Хууль

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм.

Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно.


Сэтгэгдэл

Зочин [103.14.36.250] 2021-11-11 06:16:48

shaal hudlaa

Зочин [202.5.198.46] 2021-11-11 02:23:22

Олон жил яригдаж ирсэн энэ төсөл хэрэгждэг бол манай улсад үр өгөөжөө өгөх болно. Томчууд гэрээ хэлэлцээрээ сайн хийгээсэй дээ

Зочин [202.126.88.202] 2021-11-10 16:59:43

Үүнээс холбож УБ хотыг бүрэн газжуулж утааг 100 хувь арилга, Япон гэхэд өөрийн газгүй мөртлөө БҮХ хот, томгоноо бүрэн газжуулсан байдаг, ернө Азийн БАР улсууд мөн адил газжуулсан байдаг,

ONOCH [119.40.98.106] 2021-11-10 10:34:06

Оюу толгой чинь юугаа ч өгөхгүй, ТЭЗҮ-гүй л явдаг юм байсан. Энэ оросууд уг нь бас ч гэж явцаа танилцуулаад ойлголцоод харьцангуй ил тод явдаг юм биш үү?

Зочин [202.126.90.150] 2021-11-10 16:04:45

Оюу толгойг магтахгүй ч юу гэжТЭЗҮ гүй явах вэ дэ ❗❗❗


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.