"Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь" хэлэлцүүлэг болно

2025 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
09:30 цагт:
"Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь" хэлэлцүүлэг Блью скай зочид буудлын Кристал танхимд болно
10:00 цагт:
Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
19:00 цагт.
“Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр тоглоно.
БУСАД
-Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
-"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-нийг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ.
-3 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын сар шинийн золголт Улаанбаатар хотод болно.
-3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.
-4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл