Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Хөтөл ус” нууранд хоёр зорчигтой суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эрлийн ажиллагаа өнөөдөр 14 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд нуур бүхэлдээ мөстөж, томилгоот алба хаагчид нэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Нуурын эрэг хэсгээр 10-15см, гол хэсэгтээ 6-7см зузаантай хөлдсөн байна.
Иймд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батхүү, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Н.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газар нутагт очиж, авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөн доор гүний шумбалт хийх, цооног гаргах, Камаз, Маз автомашинаар нуурын усыг соруулах зэргээр ажлын зургийн төлөвлөгөөний дагуу эрэн хайх ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.120] 2021-11-12 02:25:58
Нууранд хариуцлагагүйгээсээ болж машин живэхэд УИХгишүүн удирдлагууд буруутай юу Тэд хүнийг удирдлагаар удирддаг юм уу. Будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр нэг сайн хүн болох гэж ийм зүйл бичихээсээ ичээч. Чамайг ухамсартай хүн.гэххүй л болов уж
Zochin [66.181.161.40] 2021-11-12 01:47:53
Багын хил тогтоохоор ажиллаад буцаж явсан хүмүүс юм шүү. Ажилаа хийж явсан хүмүүс. Мэдэхгүй байж элдэв таамаг дэвшүүлэхээ боль.
Зочин [66.181.160.49] 2021-11-11 04:34:16
YAMAR HETSUU UM BE
Окмоло [202.9.47.56] 2021-11-11 04:19:06
Хэнтийгээс яахаараа ийм усан тэнэгүүд төрөөд улсад ч бусад хүмүүст ч гай тарьдаг юм болоо.Цус нь ойртсон дуракууд их байдаг юм шиг бна даа
Окмологийн ээжд хөхүүлдэг хүн [66.181.161.92] 2021-11-14 03:40:33
Хэнтий байхгүй бол монгол байхгүй
Зочин [64.119.23.10] 2021-11-11 15:21:24
ulsad gai taridg genvvv hiih ystoi hvmvvs ni ajlaa hiij baina ar ger oir dotni hvmvst ni ymr baigaag ci mdku bjj bti amniha zorgr huts haltar min chni oir dotni hvn iim bdld orsn bl orilognood hamgn tvrvvnd gvih bsn bzde
Зочин [64.119.23.10] 2021-11-11 15:19:58
ci yu medj hutsd bgnbeee hentii gej nutg usaar ni dormjlj ireed yu bolsn ysn iisng ci mdhuu hvni ami ersdeld baihd chmd ene chuhal bnu ci tsus oirtsng ni yj medj bgan
би [66.181.161.112] 2021-11-11 13:10:30
би хэнтийх биш тэхдээ чи бол арай шүү өөртөө жоохон анхаарал хандуулах болждээ (бас ардын нам ч биш байгаа шүү)
Зочин [103.229.178.26] 2021-11-11 02:28:26
өдийд мэдээж нуурын ус сайн хөлдөхгүйшд, зарим хүмүүсийн хэнэггүй, тэнэг мунхаг нь арай л дэндүү юм даа
Зочин [103.80.210.183] 2021-11-11 01:59:43
муу хар шаараас болоод нуур ширгэлээ.
Зочин [64.119.23.10] 2021-11-11 15:23:05
ymar aimr ymbee hvn chanar gej bnuu ta nart nuur shirgelee gnv burhan min zvgr l boroo orj togtson tvr zuurin nuur shuu naadh chn hvni ami nas ymr vne tsenegv bltsn ymbeee
Zvgeer hvn [202.9.46.186] 2021-11-10 16:02:57
chi hvn alaad haana bulsnaa hel nowshoo . Viliin vr ni vsnii shirhegees chin nariin tootsogdono!!!!!Vr hvvhed chin vil Laiig chin vvrne!!
Зочин [103.229.122.183] 2021-11-10 13:41:39
Одоо мөс хөлдөөгүй гэдэгээ ойлгох ухамсар суугаагүй ямар тэнэг малаас доор жолооч бэ.Хайран хүнээ олоосой.Онцгойгийн албан хаагчидыг ч тамлан зобоож хөлдөөж алахнээ.Жолооч лав эрүүл биш байх.
хмм [150.129.140.79] 2021-11-10 13:13:02
яадаг муу мал вэ. хүн тамлаад
аги [192.82.69.40] 2021-11-10 10:17:58
хүнд гай болоол