Будда бууж өгч, Зонхов “зодуулсан” долоо хоног

Aдмин / Эдийн засаг

УИХ бурханы хөшөөнд 32 тэрбум төгрөг төсөвлөчихөж, эрх мэдэлтнүүд дахиад л баахан мөнгө хөшөө чулуу нэрээр завших нь гэсэн шуугиан дэгдэв, өнгөрсөн өдрүүдэд. Богд Зонховын сэрэг дүрийг гучаад цэцэрлэг барих мөнгөөр босгох шийдэл цагаа олоогүй учраас бултаараа бухимдацгаалаа. Ковидын элдэв хорионы хөлд хоёр жил зүдэрч, ирэх жил ч тахалтай нүүр тулж амьдрахаас аргагүйд хүрсэн учраас олноороо бухимдах нь энүүхэнд хэрэг л дээ. Богд Зонховын сэрэг дүрийг Тасганы овоон дээр сүндэрлүүлэх дуулиан тойрсон олны хандлагыг ажих нь ээ цаагуураа шашны тэмцэл маягийн өнгө ч анзаарагдана лээ. Нуугаад байх юмгүй, ил харагдсан үнэн.

Бурханы хөшөө дүрд ийм их мөнгө төсөвлүүлэх санаа яг хэн гэдэг гишүүдийнх байсан бэ гэсэн асуулт яг одоо олны анхааралд байна. Хэвлэл мэдээллийнхэн гурван гишүүний нэрийг ил тод цохоод эхэллээ. Үнэн худлыг нь өөрсдөө хэлэх биз. Ямартаа ч тахлын эдийн засагт талхигдсан хэцүү цагт түмний бухимдлыг төрүүлсэн энэ “сод” санааны авторууд буддын “гүн сүсэгтнүүд” байж таарна.Бурханы сэрэг дүрийг төсвийн өчнөөн тэрбум төгрөгөөр сүндэрлүүлэх санааг сэдэж, Сангийн яам, Засгийн газрын босгыг давж, УИХ-ын 76 гишүүний хэлэлцүүлгийн ард гаргаж чадсан “гүн сүсэгтэн”-үүд маань жирийн нэг иргэд биш. УИХ-ын гишүүд, бүр тодруулж хэлбэл, Монгол төрийг төлөөлсөн эрхмүүд гэхээр шүүмжилж буруутгахгүй өнгөрч болохгүй өнцөг л дөө, энэ.

Нэгд тэдний энэ мухар сүсэг цагаа олсонгүй. Эдийн засгийн хямрал хэдэн жил дараалан хувийн хэвшил, иргэдийг туйлдуудсан ийм цагт төрийн түшээд огт өөр юм яриад суух учиртай. Жижиг дунд үйлдвэрийнхнээ сөхрөөчихгүйн тулд хямд эх үүсвэртэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг ч юмуу Эрээн хаагдсанаас хойш хүнс барааны үнэ тэнгэрт хадаж авдаг хэдийнх нь ханш өдрөөс өдөрт цаас болсоор байгаа энэ үед эгэл иргэдийнхээ ажил, орлогыг таслахгүйн тулд хувийн хэвшлийнхнээ ингэж тэгж дэмжье гээд сууж байх ёстой. Иймэрхүү санаа шийдэл эрж хайж явах учиртай нөхөд хөшөө чулууханд өчнөөн арван тэрбум төгрөг төсөвлүүлчихсэн гүлдийж сууна гэдэг яаж ч харсан дургүй хүрмээр дүр зураг.

Түрүүн хэлсэн дээ, сошиалд сая дэгдсэн шуугиан шашны сөргөлдөөн маягийн юм болоод хувирчихлаа гэж. Шуудхан хэлэхэд, Богд Зонховын сэрэг дүрийг сүндэрлүүлэх санааг гаргасан нэр бүхий “сүсэгтэн” гишүүдийн үйлдэл бусад шашин шүтлэгтнүүдэд таатай зууш болоотохов. Татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө баримал барихаар завдлаа гэж эрх баригчдыг буруутгахаас илүү муусайн лам нар, мухар сүсэгтнүүд, мунхруулагчид, шарын шашин хэзээнээсээ ийм байсан гэх мэт нэг шашин руу чиглэсэн шүүмжлэл хүчтэй давлагаалсныг уншигч та ч анзаарсан байх. Монгол шиг

Будда, Христ, Аллахыг шүтэгчид аль аль нь зэрэгцэн аж төрж суугаа, УИХ-д нь Христийн шүтлэгтэй гишүүд багагүй хувийг эзэлдэг гэсэн яриа, мэдээлэл чих дэлсдэг улсад шашин хоорондын ийм маргаан, зөрчил, үл ойлголцол яавч сайныг авчрахгүй. Зэргэцэн эв, аятай аж төрж байж л улсаараа хөгжинө. Эвдрэлцэж муудалцаад ирвэл шашин хоорондын мөргөлдөөн, хагаралдаан дэвэрч, улсын хөгжлийг хаашаа ч чирч мэдэх эрсдэлтэйг дэлхийн төдийгөөс өдий хүртэлх түүхээс төвөггүй харчихаж болно. Азийн Монгол Үндсэн хуулиараа хувь хүн ямар ч шашныг шүтэж болно гэдгийг хүлээн зөвшөөрч,төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчмыг тов тод заагаад өгчихсөн орон. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульдаа “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэж заасан ч “Иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэсэн тодотголыг шингээгээд өгчихсөн улс. Товчхондоо хуулиараа ямар ч шашныг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн олон шашинтай орон. Дахиад хэлэхэд, ийм улсад шашин хоорондын зөрчилдөөн шиг хэрэггүй зүйл үгүй.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөр нэг заалт бий. Энэ хуулийн 4.1-т “Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам,байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах”-ыг хориглосон байдаг. Товчхондоо УИХ дахь нэр бүхий гишүүд аль нэг бурханы ямар нэгэн хөшөө дурсгалыг иргэдийн татварын мөнгөөр бүтээн босгох шийдлийг төрийн түшээ, улстөрчийнхөө хувьд санаачилж болохгүйг хуулиараа хорьчихсон гэсэн үг. Шуудхан хэлэхэд, хэрвээ тэдний санаачилсан энэ ажил биеллээ олсон бол яг одоо шүүмжлэлийн бай болж суугаа гурван гишүүн, өнөө гурвын санааг дэмжиж батлалцсан намын гишүүд нь дараагийн сонгуульд “Энэ сайхан шүтээнийг бид, манай нам санаачилж бүтээлгэсэн” гэсэн шигээ нүүр дүүрэн сууцгаах байсан нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Өөрөөр хэлбэл, бурхан бүтээх санаа гаргасан гурав болон тэдний саналыг дэмжсэн намынхан нь энэ тохиолдолд хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглагчид болж хувирна. Хуулиас үүдсэн өөр нэг санаа нь төрийн нэрийн өмнөөс ажиллаж яваа сайд, гишүүдийн аль нь ч иргэдээ ямар шашинтай гэдгээр нь ялгах ёсгүй, аль нэг шашныг нь илүүд үзэж талцалд хүргэж болохгүй гэсэн зарчим бий. Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн кейсийг анзаарахад төр төлөөлсөн эрхмүүд энэ зарчмаа уландаа гишгэчихлээ гэж харагдаж байна. Энэ дашрамд Үндсэн хуулийн 9.2 дахь “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалтыг тодотгон онцолъё.

Бурханы сэрэг дүрийг сүндэрлүүлэх шуугиан дуулианы хүч Соёлын сайдын мэдэгдлийн дараа сая нэг намжлаа. Ч.Номин сайд өөрийнх нь үед санаачилсан зүйл биш, сэрэг дүр бүтээх ажилд нэг ч төгрөг зарцуулаагүй, цаашид ч зарцуулахгүй гэсэн утгатай мэдэгдэл хийнэ лээ. Сайдын сошиал хаягаараа дуулгасан энэ байр суурь яг үнэндээ нэрээ хугалсан, үндэстнийх нь олонх дагадаг шашин соёлынхоо үнэ цэнийг унагасан хэрэг болсон л доо. Нэгд, хэн нэгний хөшөө дурсгалд бүхэл бүтэн 32 тэрбум төгрөг төсөвлөчихөөд байхад салбар хариуцсан сайд нь онцолж анзаараагүй явсан гэвэл ямар ч хүн итгэхгүй. Хатуухан хэлэхэд, хэтэрхий гэнэн мэдэгдэл. Салбарын сайд, Сангийн яам, Засгийн газар төлөөлсөн эрхмүүд мэдэхийн цаагуур мэдэж шийдсэн гэдгийг учир мэдэх хэн ч олоод харчихна. Сайдын байр суурийн дараагийн алдаа нь “Хөшөөнд нэг ч төгрөг гаргахгүй” гэсэн мэдэгдэл. Нэгэнт төсөвт тусчихсан ажлыг цуцлах эсэх нь салбарын сайдын биш засгийн мэдэж шийдэх асуудал. Эмзэглүүлсэн гурав дахь өнцөг бол үндэстний үнэ цэнийн салшгүй нэг хэсэг болсон шашин, соёлын нэр хүнд. Хөшөө дурсгал барьж мөнгө иддэг улстөрчдийн үйлдэл “трэнд” болж, түмний зэвүүцэл дургүйг хүргэдэг гол сэдвүүдийн нэг болсон ийм цаг үед Буддын шашныг шинэтгэгч, гэлүг багийн ёсыг үндэслэгч Богд Зонховын сэрэг дүрийг 32 тэрбумаар бүтээнэ, бүтээхээ болилоо гэсэн төр төлөөлөгчдийн орон гаран байр суурь яавч эерэг өнгөтэй сонсогдохгүй, харагдахгүй. Мэдээж тахлын үеийн эдийн засгийн зовлонг улсаараа үүрч яваа өдий цагт бурханы сэрэг дүрд хэдэн арван тэрбумыг зарцуулах боломж хэтээсээ байхгүй, ийм үйлдэлд бултаараа дургүйцэх нь зүй ёсны эсэргүүцэл. Тэгэхээр аль ч шашны фанатуудыг төрд ойртуулмааргүй байна. Шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, судалгаа, тооцоо, үндэслэлтэйгээр гарц гаргалгаа шийдэл олж харж чаддаг хүмүүст л төрийн үүдийг нээлттэй байлгамаар байна. Яг өдийд дэлхийг сандаргаж буй цар тахлыг гэхэд л хүн төрөлхтөн шинжлэх ухааны хүч, мэдлэгтэй оюунтнуудын ид хаваар даван туулж, ялан дийлж явна.

Энэ удаагийн шуугиан дуулианы дөрөв дэх том шүүмжлэлийг УИХ-д хаягламаар байна. Парламентын гишүүд төсвийн төсвөө уншаад ойлгодоггүй, төсөлд ирийсэн тоонуудыг ухаад харчих бядгүй, тэгэхийг ч хүсдэггүй, тойрогтоо бариулахаар лоббидсон худагны мөнгө нь тусч уу гэдгийг харсан болоод кноп дардаг гэдгийг саяны дуулиан тов тод илчлээд өглөө. Зүй нь манай гишүүд сумын маань улаан булангийн дээвэр засуулах таван төгрөгийг шийдээд өгчихлөө ашгүй дээ гэж алгаа үрчиж хөөрцөглөхийн оронд “Энэ хөрөнгө оруулалт улсын хөгжилд нэмэргүй, үүний ард хэний эрх ашиг байна вэ, эдийн засагт өгөөжөө өгөх тэр төслийг хөдөлгөх мөнгийг яагаад шийдсэнгүй вэ” гэх мэтээр арай нухацтай ухаалаг яриа хэлээ үүсгэсэн шигээ суух ёстой л доо, төсвийн хэлэлцүүлгийн үеэр.

Эцэст нь хэлэхэд Будда, Христ, Аллахын аль нь ч энэ дэлхийд, яг өнөө цагт амьд сэрүүн аж төрж явсансан бол “Та нар бидэнд хөшөө барих гээд яах вэ. Хөшөө барих мөнгөөрөө өвчиндөө шаналж яваа хүүхдүүддээ Түлэнхийн төвийг нь бариад өгчих” гэх байсан биз.

ӨДРИЙН СОНИН Цэцэгмаагийн БААСАНСҮРЭН

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.34] 2021-11-25 07:23:25

Энэ цогцолборийг санаачилсан бүх хүмүүстээ баярлалаа

Зочин [66.181.160.34] 2021-11-25 07:13:34

Бурхан шашиний гандан хийдэд жил болгон улсаас төсөв өгч бүтээн байгуулалт хийх зөв шүү эх болсон хамаг амьтны тусын тулд богд зонхов цогцолбор баригдах ёстой

Зочин [66.181.160.34] 2021-11-25 07:08:18

Богд зонхов цогцолбор баригдахийг дэмжиж бна хурдан баригдаасай билээ

jhfklsdjsfkad [203.23.199.85] 2021-11-25 03:46:29

Төмс Номинд иймэрхүү хэдэн тэрбумын ухаан орж ирэхгүй, ирлээ ч дэмжигдэхгүй. Энэ шашныг сурталчлаад байгаа нь өөрөө нилээд дээрээс ирсэн захирамж гэж бодож байгаа. Энэ нь монголчуудыг харанхуй бүдүүлэг, аймхай чигээр нь хадгалах гэсэн санаа. Энэ нь эрх баригчдад эсвэл бидний "дайсан"-д ашигтай.

Зочин [59.153.87.169] 2021-11-25 02:21:21

Шашин мөргөлийн номоо иргэд нь ойлгохгүй харь хэл дээр уншдаг цорын ганц улс бол монгол .дэлхийн альч улс үндэстэн шашны номлолоо зөвхөн өөрийн төрлөх хэлээр уншиж сонсдог юм шүү дээ

Зочин [103.229.123.7] 2021-11-24 23:49:25

Бичнэ гэж тамлачих юмаа, энэ ч өнцөг, тэр ч өнцөг. Яасан ч нуршуу юм бэ. Аль ч ард түмэнд зонхилох олонхийн шүтдэг шашин гэж байдаг. Боломжтой үед хэрэгжүүлэх л ёстой төсөл. Үүнийхээ оронд Түлэнхийн төв яагаад 10 жил сунжирч байгааг судлаад сурвалжлаад бичвэл олонд тустай байхсан. ӨНЦӨГ бичээч.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [122.201.24.37] 2021-11-24 17:26:46

БУДДА.БУРХАНЫ.ХӨШӨӨГ.ГАЗАРЫН.ГҮНЭЭС.ГАРГАЖ.АВАХЫН.ТУЛД.МАШ.ОЛОН.ХҮНИЙГ.АЛЖ.СҮНСНИЙ.ХҮЧ.ҮЙЛЧИЛҮҮЛЖ.АРАЙ.ХИЙЖ.АВСАН.БАЙНА.ЭНЭ.БАЙДАЛ.ЧИНЬ.ТИЙМ.Ч.УРТ.НАСТАЙ.ҮЙЛ.ЯВЛАЛ.БИШ.ЮМ.УЧИР.НЬ.ХҮНИЙ.СҮНС.АШИГЛАЖ.ГАЗАР.ДООРООС.ТОМООХОН.УРАН.БАРИМАЛ.АВСАН.ТОХИОЛДОЛД.ИХ.ОЛОН.ХҮН.НАС.БАРДАГЫГ.САЙТАР.МЭД.ГАЗАР.ДООР.ШОРООНД.БУЛААСТАЙ.2000.ГАРУЙ.МОТОЦИКОЛЬ.ГАРГАЖ.АВААД.ЗАРААД.УДАЛГҮЙ.АВСАН.БҮХ.ХҮМҮҮСҮҮД.МОТОЦИКОЛЬТОЙГООН.ГАЗАР.ДООР.БУЛАГДСАНЫГ.САЙТАР.МЭДЭЭРЭЙ.8000.МАШИНЫГ.ТАКСИН.ЗОРИЛГООР.ХУДАЛДААД.БҮХ.АВСАН.БҮХ.ХҮМҮҮСҮҮД.ҮХЭЭД.ГАЗАР.ДООР.АМЬД.ҮХСЭН.ХОЁРЫН.ДУНД.БАЙГААГ.МОНГОЛЧУУД.САЙТАР.ОЙЛГОЖ.МЭДЭХ.ЦАГ.БОЛСОН.БАЙНА.ЭРДЭНЭТ.ХОТЫН.ХУУЧИН.ИЛ.УУРХАЙН.ТОМООХОН.ШАТАЛСАН.УУЛ.УУРХАЙН.ЦООНОГЫГ.ОЛОН.ЖИЛИЙН.ӨМНӨ.ДАЛАЙН.УСААР.ДҮҮРГЭН.ХИЙМЭЛ.ДАЛАЙ.ХИЙГЭЭД.УДАЛГҮЙ.8.НУУР.ҮҮСЭН.ХАРИН.ДАЛАЙ.ШИРГЭН.АЛГА.БОЛСНЫ.ДАРАА.МАШ.ҮЗЭСГЭЛЭНТЭЙ.ОЙН.ТАЙГ.ҮҮСЭЭД.ИТАЛ.ШВЁЦАР.АВСТЁР.УЛС.БАЙГУУЛАГДААД.УДАЛГҮЙ.СҮЙРЧ.АЛГА.БОСОН.ТҮҮХИЙГ.МОНГОЛЧУУД.МЭДЭХ.ХЭРЭГТЭЙ..

Зочин [66.181.161.16] 2021-11-24 16:23:32

Энэ бол манай төрд шургалсан луйварчидын үнэн нүүр царайг жинхэнээс нь илчиллээ Улсын эдиин засаг хүнд ард түмнии амьдрал дорой энэ цаг үед 10аад цэцэрлэг эсвэл ямар нэгэн үйлдвэр барьчихаар мөнгөөр бурханы цогцолбор барихаар болсон тэгээд бүр төсөв нь батлагдаагүй байхад барилгаа бариад эхэлчихсэн байгаа ,бас яг хэн энэ бүхнииг зохион байгуулав гэхээр эзэн нь олдохгүй байгаа санаачилсан цэрэнпунцаг анандбазар гээд олигархууд дандаа л ямар нэгэн луйвар булхайд нэр нь холбогдож байдаг хүмүүс Эд нар одоо болохоор бид мэдэхгүй гэж улайм цайм мэлзээд байгаа нь үнэхээр но той байгаа юм Энэ хүмүүс л ингэж дураараа дургиж байгаа нь мэдээж Түүнээс биш санаачилсан хүмүүсээс нь огт хамааралгүй хүмүүс л төсөв мөнгө нь батлагдаагүй баыхад барилгыг нь бараг барьчихсан байж байна гэж юу байхав Ёстой л тэнэгтэж өгөх юмаа Ямарч байсан эзэнтэй л байж таараа Иим хүмүүсииг УИХ ын гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй Төрд дөхүүлэхгүй байх хэрэгтэй

Зочин [122.201.21.141] 2021-11-24 14:48:03

Дуртай бол өарсдөө орчуулаад уншихгүй юудаа.Ямар ч байсан бурхан шүтлээ гээд дордохгүй эээ.Одоо байж байгаагаа хардаа бүгдээрээ нэг их 21-р зууны залуус ,гэсэн ч 21-р зууны шинулэ ухаан шүтсэн тэнэглэл нь дэндсэн элий балайнууд монголоор дүүрчихсэн элийч байнадаа хахаха.Тэгээд бурхаэ шашинаа элдэвлээд юу олж долоовдоо толгой нь эргэж зүрх нь араатан болчоод бүү шашиныг муул.

Иргэн [59.153.87.161] 2021-11-24 14:08:14

Манай лам нар шашины ном мэгзэм тариныг яагаад монгол хэлээр уншихыг цааргалаж хойшлуулаад байдаг нь их сонирхол татмаар шүү. тэрний нууц нь номыг мөнгө төлөөд уншуулж буй энгийн иргэд буруу зөрүү хагас дутуу уншиж буйг нь мэдэхгүй бүр огтоос ойлгохгүй байх нь ид шидэт тарни уншиж байгаа гэх мухар сүсгийг төрүүлэн лавшруулж лам нарын шуналын бизнёсийг дэмжиж тэдэнд шим шүүсээ соруулсаар байгаад оршино. Шашины ном тарни мэгзэм зэргийг монгол хэлнээ орчуулаад уншиж үзэхэд тун тааруухан шиг шүлэг магтаал юмуу ерөөл гэлтэйл байдаг .түүнийг мянга сая уншаад ч ажил үйлд ямарч тус нэмэр болохгүйнь ойлгожтой. Энэ тухай Л.Түдэв гуайн "Оройгүй сүм "ийг уншихад л болно доо. Шашинтай байх естой нь ойлгомжтой гэхдээ зөв шашин. Өнөөгийн монголд зөвхөн мухар сүсэг дээр суурилсан бизесийг шашин гэж ойлгох нь огтоос буруу.Мөнх тэнгэрийн ивээл дор толгойтныг бөхийлгөж тойгтныг сөгдүүлж дэлхийн талыг эзэгнэж явсан монголчууд шарын шашин дэлгэрсэн цагаас л уруудан доройтож буруудан задарсан юм

TUVD [36.11.225.24] 2021-11-24 12:09:32

Yamar yumnii Rembuuchii nertei Mongolchuudiin tarhiig ugaaj bayajaad 3.n davhar house d amidarch Jeep ubasan TUVDuudiig Mongoloos huuh gargah heregtei.

иргэн [43.242.243.229] 2021-11-24 10:06:25

энэ бол МАН н босгосон улсаа иргэдээ тонох систем Наана нь Соёлын сайд гэгч 6арч ирээд байгаа боловч цаана нь Хүрэлсүхийн хийсэн түүний дотор нь байдаг мафи Гэхдээ хаяагаа хадардаг муу эрс шиг улсаа л тонох юм..Сайн эрс хол хошуу аймаг алгасдаг Гэтэл манай эд хадаас ч хийж чадаагүй улстай 1.6 сая хав дөр км кв нутагтай мөртөө хүмүүсээ бүгдийг нь ганцхран цэгт бөөгнүүлчихсэн тэр цэгийнхээ газрыг м кв болгоноор зарсан өөрийг сэтгэх чадваргүй арчаагүй хулгайчид

Зочин [64.119.22.119] 2021-11-24 09:09:42

Зонхов хэмээх 14 зуунд амьдарч байсан ТӨВД-ТАНГУД хүний хөшөө босгоход заавал БУДДА-гийн нэрийг оруулаад байх шаардлаггүй л дээ. Зонхов бол Буддын ердөө л нэг гэждуу урсгал болох Махаранз буюу Шарын Шашин| улааны урсгал| -н нэг төлөөлөгч Төвд хүн байсан билээ л.

Иргэн [192.82.73.68] 2021-11-24 09:06:56

Чөтгөрийн зарц Төрд үүрлэсэн МАН,МАХН ийхан бүгд өөдлөхгүй баыгаа нь Энэ худал амьгүй шаварийг гүтээд та нар хөгжихгүй улам шавартайгаа адил болж байгаа юм.!!!!!!!!!!Бүгд хоосон зүрх сэтгэлүүд Огцорцогоо.Эх ороноо энэ хэдхэн луйварчидаас салгаж аваач Монголын Эрүүл Залуучууд бна уу??????? мөхөж бна!!!!!!!удирдалга муу аваас Улс мөхнө Үнэн түүхээс !!!!!!!!!!

TUVD [180.58.194.9] 2021-11-24 08:46:58

Survalhlagch nertei TUVD gaui TUVD ruugee zail

mongol susegten [202.179.24.52] 2021-11-24 08:41:15

Susegten olon tumen ene tsogtsolbor barihuug demjih heregtei, odoo l dunguj bid uursdiin gesen mongol chig barimjaatai Bogd Zonhoviin uusgesen surgaaliar Undur Gegeenii chig barimjaagaar Mongol burhanii shashinaa avch yavah tuuhen tsag ue ireed bna, Uuniig l saitar oilgoj uhaarah heregtei bna,

Зочин [202.9.40.22] 2021-11-24 12:09:58

Uuruu Tuvd ruu zailah yumuu

Гантулга [202.72.247.58] 2021-11-24 08:12:31

Ард түмнийхээ хөрөнгөөр өөрөөр хэлбэл төсвөөр Богд зонховын хөшөөг бариад бид битгий хэл дэлхий түүнд ирээд хүндэтгэл үзүүлж байвал зөв юм аа. Битгтй талц ийм зүйл дээр талцвал юу болдгийг түүх харуулсан.

TUVD [36.11.225.24] 2021-11-24 11:58:20

Muu TUVD gulug biygii xuts. TUVD ruugee zail. Hujaagiin irgen bol

Мэргэн [37.165.173.7] 2021-11-24 07:19:04

Мухар сүсэг дэлхийн хөгжилд саад болссор ирсэн. Дэлхийг Шинжлэх ухаан, Технологи хөгжүүлсэн. Одоо урагш шууд үсэргэсээр өөр гариг дээр очиж бн,. Шашин , ялангуяа Мухар сүсэг үргэлжилжид хөгжлийн тушаа чөдөр болсон, дайн ч үүсч байсан. Одоо ч дэлхий дээр шашны үзлээсээ дайтах явдал арилаагүй

Зочин [202.9.40.22] 2021-11-24 12:12:05

Tegeed shanshinlag bna geed tuvd hugjuud jargaad bgan ni hna bna, hyatadiin bosgonii bool hoiged l yvj bga bzde, mal tsarailj sum toirohoos uur shidgui???

Зочин [64.119.22.184] 2021-11-24 07:47:36

Шинжлэх ухаан матeриаллаг хөгжлийг авчирсан ч хүмүүс нь зовлонд живсэн хэвээр eртөнц. Хөгжсөн гэх орнууддаа амьдраад үзээрэй, сэтгэлийн гутралд нийтээрээ автсан, амиа хорлолт газар авчихсан, химийн бордоот хүнсэндээ хордон өвчинд баригдсан хүн төрөлхтөн. Аливаа юм 2 таотай байдаг юм гэнэн атeйст минь

Зочин [66.181.161.112] 2021-11-24 07:15:06

Эзэн холбогдогчгүй энэ их мөнгийг улсын төсөвт хэн суулгаж чадах вэ. Сайн бодоцгоо. Төрийн 3 өндрийн аль нэг л чадна. Таацгаах болж дээ.

Зочин [64.119.22.184] 2021-11-24 05:57:19

Сошиалаас харахад 2, 3 мянга орчим хүн л учиргүй эсэргүүцэж хараал урсгасан байна. Бусад нь чимээгүй л байна.

Зочин [202.126.89.123] 2021-11-24 04:50:39

Юу л бичээд байна даа. Төр гэдэг зөвхөн шашингүй атeйстууд байх ёстой газар биш л дээ. Атeйст Коммунистууд 70 жил удирдаад сүйд хийх шахсан. Монголд христүүд их хүчтэй болсон улсыг самрахад ч бэлэн болсныг сая харлаа үзлээ.

Зочин [202.9.40.22] 2021-11-24 12:14:54

Ug ni shal uur yum yrisan yum, ediin zasag hetsu ued hushuu bitgii bariach gej bga bzde lalar mini bayan tansag bol myanga barisan ch yum helehgui bzdee, unudr tulenhiin emnelegee mungugui geed 9 jil bariagui baij hushuu barina geed 32 terb gargaj bgaa ariun yvdal uu?, emnelegiin koridort bagtahgui baij orond ni hushuu barina gdeg bas ariun yvdal uu?

Зочин [36.11.225.24] 2021-11-24 12:01:20

TUVD gulug TUVD ruugee zail

Зочин [64.119.22.184] 2021-11-24 07:43:27

Коммунистуудын явуулсан буруу бодлогын үр дагаврыг одоо болтол арилгаж засч чадахгүй байна. Ядахдаа коммунист үeийн тархи нь угаагдсан хүмүшс дуусахгүй юм даа

Зочин [103.212.117.15] 2021-11-24 06:46:26

za neeh samraad bsn ym bhgui l bh duhaa tsoortol morgood omoh jiluuded n yund hursin sain yriwal owog deedes chin bool l baisan bh

зочин [59.153.87.161] 2021-11-24 04:48:37

БУДДАГИЙН ГҮН УХААН, БУДДЫН ШАШИН ХОЁР БОЛ ТЭС ӨӨР ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТ , БУДДЫН ШАШИН ОЛОН УРСГАЛТАЙ ТҮҮНЭЭС УЛААНЫ БОЛОН ШАРЫН ГЭХ ХОЁР УРСГАЛ МОНГОЛД ОРЖ ИРСЭН БӨГӨӨД ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР ГЭЭД ОЛОН ДЭЭДСҮҮД УЛААНЫ ШАШИНГ НОМОЛЖ БАЙВ. ГЭТЭЛ ӨНӨӨ БИДЭНД ЗАНАБАЗАР БОЛ ШАРЫН ШАШНЫ ТЭРГҮҮН БАЙСАН МЭТЭЭР ХУДАЛ МЭДЭЭГЭЭР ТАӨРХИ УГААДАГ ЗОНХОВ БОЛ ШАРЫН УРСГАЛЫГ НОМЛОГЧ ТЭРГҮҮН НЬ ЮМ, ӨНӨӨ ҮЕД МОНГОЛД НОМЛОЖ БАЙГАА ШАШИН БОЛ БУДДЫН ШАШНЫ ҮНДСЭН НОМЛОЛООСОО ИХЭЭХЭН ХАЗАЙЖ ТӨВДЧИЛӨГДСӨН МӨНГӨ ХӨРӨНГИЙН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МУХАР СҮСЭГЭЭР БИЗНЕС ХИЙЖ БАЙНА, ЭДГЭЭРИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГОХОД ХИЙДҮҮД ЛАМ НАР НОМЛОЛ ТАРНИ МЭГЗЭМ СУДРАА МОНГОЛ ХЭЛ ДЭЭР УНШИХ ЁСТОЙ ЮМ, ХАРИН ЛАМ НАР ГЭХ ЗАЛЬТ ХУВАЛЗУУД МУХАР СҮСЭГ ДЭЭР СУУРИЛДАГ БИЗНЕСЭЭ НУРЖ УНАХААС АЙЖ ТӨВД ХХЭЛЭЭР ХАГАС ДУТУУ БУРУУ ХАЗГАЙ ХАМААГҮЙ ЭНГИЙН БИДЭНД ҮЛ ОЙЛГОГДОХ ХЭЛЭЭР МУНХРУУЛГА ХИЙСЭЭР БИД МУХАР СҮСЭГТ ЖИВСЭЭР,,,,ӨНӨӨ ҮЕД МУХАР ХАРАНХУЙ СҮСЭГИЙН БАЛЧИГААС ГАРЧ ЧАДААГҮЙ ТӨВД МОНГОЛ ХОЕР Л ҮЛДЭЭД БАЙХ.

Зочин [119.40.103.6] 2021-11-24 04:48:03

УИХ гишүүд асуудалд маш хийсвэр хандаж байгаагийн нэг том жишээ. Өөрөөр кнопчин гишүүд эх орноо бододгүй харалган байгаа нь энэ. Тендер зарлагдаагүй байхад ажил нь эхэлсэн, гэтэл төрөөс мөнгө гаргаагүй байдаг, уг газар нь Хотын захиргаанаас хүүхдийн соел хүмүүжлийн төв барихаар олгосон газар. Энд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтаас эхлээд энэ олон байгууллагууд юу хийж байна ???? Энэ бузар луйврийг илрүүлж олонд мэдээлсэн Заригийнханд талархлаа илэрхийлье

Зочин [64.119.22.184] 2021-11-24 04:46:26

Богд Зонховын шашныг хамгаалагч сахиус нь Дамдинчойжоо Эрлэг номун хан юм. Элдэв ам хэлний алдсаараа Эрлэгийн ханыг хилэгнүүлэв

Зочин [202.9.40.22] 2021-11-24 12:16:17

Novshoo bicheed bgan be sda chin, kino baga uz,

Зочин [36.11.225.24] 2021-11-24 11:59:29

Bitgii huts. TUVD gulug

Зочин [64.119.27.48] 2021-11-24 04:15:43

ӨМХИЙ БӨГСӨЛСӨН ЦЭРЭНПУНЦАГ, ХУЛГАЙЧ АДЬШАА, ЭРГҮҮ МААНАГ ЗАНДАНШАТАР, ХУЛГАЙЧ АНАНД НАР АЯТАЙХАН БАЙГААРАЙ.. ТҮМНИЙ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ЧИНЬ ХЭРЭЭС ХЭТРЭВ

Зочин [202.9.40.22] 2021-11-24 12:16:40

Zuv

Зочин [180.58.194.9] 2021-11-24 08:47:30

Zuv

Зочин [192.82.67.154] 2021-11-24 03:58:49

Гандантэгчлэн хийд, Чой хамба, ер нь сүм хийдүүд яагаад дуугүй ган хийхгүй байнаа

Зочин [36.11.225.24] 2021-11-24 12:02:18

Choi pisda 30 jil tusuviin mungu shaalaa.

Зочин [64.119.22.184] 2021-11-24 05:55:22

Ам хамраасаа хөөс сагатал хөөрчихсөн байгаа хэсэг гаруудад яг одоо бол юу ч хэлээд нэмэргүйг мэдэлгүй яахав.

Хаха [150.129.143.113] 2021-11-24 03:50:35

Энэ нэр өгдөг писдаакаа солиочээ эргүү ал вэ


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.