“ДЭМБ” Омикрон хувилбартай холбоотой хийсэн мэдээлэл
ДЭМБ Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс Technical Advisory Group on Virus Evolution зүгээс 2021 оны 11 сарын 26 өдөр ӨАБНУлсад бүртгэгдсэн B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ группд танилцуулсан мутацийн мэдээлэл ба халдвар тархах хурд ба өвчлөлийн хүндрэлд нөлөөлөх зэрэг мэдээлэлд тулгуурласан болно.
Омикрон хувилбарын талаарх мэдээлэл
ӨАБНУ судлаачид болон бусад улсын судлаачид Омикрон хувилбарын талаарх олон төрлийн судалгааг хийж байгаа ба эхний үр дүнгүүд гармагц мэдээлэлийг тогтмол өгөх болно.
Халдварлах чадвар : Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоодоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.
Өвчлөлийн хүндрэл : Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл нь Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн ба Омикрон хувилбарын халдвартай шууд холбоотой нь нотлогдоогүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мөн мэдээлэл одоогоор байхгүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй ба халдварт өртсөн дээд сургуулийн оюутнуудын дунд ажиглалт хийхэд хөнгөн байсан ба өвчлөлийн хүнд ба хөнгөний тал дээр илүү тодорхой мэдээлэл гартал хэд хэдэн долоо хоног хэрэгтэй. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбар нь хүнд өвчлөлийг үүсэн үхэлд хүргэж байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал.
SARS-CoV-2 халдвар:
Судалгааны урьдчилсан дүнгээс харахад урьд нь Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүс Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй гэсэн хязгаарлагдмал мэдээлэлтэй байна. Ойрын хугацаанд илүү тодорхой мэдээлэлүүд гарна.
Вакцины үр нөлөө : ДЭМБ зүгээс хамтрагч байгууллагуудтай хамтран энэхүү хувилбар одоо хэрэглэж буй вакцинд хэрхэн нөлөөлөх болон бусад арга хэмжээнд хэрхэн нөлөөлөх чиглэлээр судалгаа хийж байна. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбарт вакцинууд үр нөлөөтэй байгаа ба хүндрэл нас баралтаас хамгаалж байна.
Одоо хэрэглэж буй тестэд илрэх эсэх : Улс орнуудад өргөн хэрэглэж буй бх-ПГУ тест нь Омикрон хувилбарын халдварыг илрүүлэх боломжтой ба бусад тестүүдэд ямар нөлөө үзүүлэх бусад тестүүд илрүүлж чадах эсэх дээр судалгаа хийгдэж байна.
Одоогийн эмчилгээнд үр нөлөөтэй эсэх : Одоо хэрэглэж буй Corticosteroids ба IL6 Receptor Blockers эмчилгээнүүд хүнд хэлбэрийн Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүст үр дүнтэй хэвээр байна. Бусад эмчилгээ Омикрон хувилбарын халдварыг эмчлэхэд хэр үр дүнтэй байх дээр судалгаа хийгдэж байна.
Хийгдэж буй судалгаанууд:
ДЭМБ зүгээс Омикрон хувилбарын талаарх өргөн мэдээллийг цуглуулах чиглэлээр дэлхий олон оронд судалгаа хийж байна. Тухайлбал халдварлах чадвар, өвчлөлийн хүнд хөнгөн эсэх, шинж тэмдэг, вакцины үр нөлөө, шинжилгээний тестүүдэд оношлогдох байдал өөрчлөгдсөн эсэх, одоогийн эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөх эсэх гэх мэт.
ДЭМБ зүгээс мөн улс орнуудыг өвчтнүүдийн мэдээлэл, шинж тэмдэг талаарх эмчилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг WHO COVID-19 Clinical Data Platform линкээр илгээж байхыг уриалж байна.
Улс орнуудад зөвлөмж:
Омикрон хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэсэн ба үүнтэй холбоотойгоор ДЭМБ зүгээс тандалтыг сайжруулах, генийн дараалалыг тогтоох судалгааг эрчимжүүлэх, илрүүлсэн генийн дарааллын мэдээллийг GISAID дата баазаар дамжуулан бусад улсуудтай хуваалцах, ДЭМБ лүү мэдээлэх, мөн талбар дээр тархвар зүйн ба лабораторийн шинжилгээг хийж энэхүү шинэ хувилбар нь халдварлах чадвар ба өвчлөлийн хүнд хөнгөнд нөлөөлж байгаа эсэх вакцины үр нөлөөнд хэрхэн нөлөөлж байгаа эсэх, одоогийн эмчилгээний үр дүнд нөлөөлж байгаа эсэх, оношлууруудын оношлох чадварт өөрчлөлт орсон эсэх мөн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ хэр нөлөөтэй байгаа эсэхийг улс орнуудыг ДЭМБ -д мэдээлэхийг уриалж байна.
Улс орнууд Ковид19 тархалтийг бууруулах чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг авах, шинжлэх ухааны нотолгоон дээр суурилсэн шийдвэр гаргах шаардлагатай. ДЭМБ зүгээс улс орнуудад зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлэн хүргэх болно.
ДЭМБ зүгээс вакцины тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулахыг улс орнуудад уриалж байгаа ба түүн дотроо эрсдэлт бүлэг болон эрүүл мэндийн ажилчдад мөн настангууд нэг ба хоёрдугаар тунд хамрагдах, тэгш хүртээмжтэй оношилгоо ба эмчилгээг хүргэхийг уриалж байна.
Иргэдэд зориулсан мэдээлэл:
Иргэдийн зүгээс халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол 1 метрийн хүн хоорондын зайг барьж, амны хаалтыг тогтмол хэрэглэж, агааржуулалтыг сайжруулахын тулд цонхоо онгойлгон агааржуулалт хийх, агааржуулалт муу хүн ихтэй газруудаар үйлчлүүлэхгүй байх, гараа тогтмол ариутгах, ханиаж найтаахдаа зөвлөмжийн дагуу найтаах, вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.
ДЭМБ зүгээс тогтмол шинэ мэдээллээр ДЭМБ эрдэмтэдийн зөвлөлийн хуралдаан бүрийн дараагаар хангах ба ДЭМБ веб сайт ба бусад сошиал сувагаар мэдээллийг хүргэнэ.
Нэмэлт материал :
- Classification of Omicron (B.1.1.529): SARS-CoV-2 Variant of Concern
- Further information on TAG-VE
































.jpeg)































Сэтгэгдэл
Caroll Coleman [42.118.149.118] 2025-09-30 18:54:06
Hi there. medee.mn, Thanks for keeping a thoughtful corner of the internet alive. I recently published my ebooks and training videos on https://www.hotelreceptionisttraining.com/ They feel like a rare find for anyone interested in hospitality management and tourism. These ebooks and videos have already been welcomed and found very useful by students in Russia, the USA, France, the UK, Australia, Spain, and Vietnam—helping learners and professionals strengthen their real hotel reception skills. I believe visitors and readers here might also find them practical and inspiring. Unlike many resources that stay only on theory, this ebook and training video set is closely connected to today’s hotel business. It comes with full step-by-step training videos that guide learners through real front desk guest service situations—showing exactly how to welcome, assist, and serve hotel guests in a professional way. That’s what makes these materials special: they combine academic knowledge with real practice. With respect to the owners of medee.mn who keep this platform alive, I kindly ask to share this small contribution. For readers and visitors, these skills and interview tips can truly help anyone interested in becoming a hotel receptionist prepare with confidence and secure a good job at hotels and resorts worldwide. If found suitable, I’d be grateful for it to remain here so it can reach those who need it. Why These Ebooks and Training Videos Are Special They uniquely combine academic pathways such as a bachelor’s degree in hospitality management or a master’s degree in hospitality management with very practical guidance on the duties of a front desk agent. They also cover the hotel front desk job description, and detailed hotel front desk duties and responsibilities. The materials go further by explaining the reservation systems in hotels, check-in and check-out procedures, guest service handling, and practical guest service recovery—covering nearly every situation that arises in the daily business of hotel reception. Beyond theory, my ebooks and training videos connect the academic side of resort management with the real-life practice of hotel front desk duties and responsibilities. - For students and readers: they bridge classroom study with career preparation, showing how hotel management certificate programs link directly to front desk skills. - For professionals and community visitors: they support career growth through interview tips for receptionist, with step-by-step questions to ask a receptionist in an interview. There’s also guidance on writing a strong receptionist description for resume. As someone who has taught hospitality management programs for nearly 30 years, I rarely see materials that balance the academic foundation with the day-to-day job description of front desk receptionist in hotel so effectively. This training not only teaches but also simulates real hotel reception challenges—making it as close to on-the-job learning as possible, while still providing structured guidance. I hope the owners of medee.mn, and the readers/visitors of medee.mn, will support my ebooks and training videos so more people can access the information and gain the essential skills needed to become a professional hotel receptionist in any hotel or resort worldwide. Either way, thank you, medee.mn, for maintaining such a respectful space online.
Зочин [192.82.85.81] 2021-11-29 07:38:21
manaid bol hilee haasan n l deer boloh baih daa.