Д.Сумъяабазар: Дэлхий нийтээр соёлын өвд ач холбогдол өгч, улс орноо сурталчилж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өнөөдөр боллоо. Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна. Энэ цаг үед Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл Улаанбаатар хот гэж боддог. Нийслэл хот бол хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувийг бүрдүүлдэг. Мөн нийслэлд 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, нийгэм, эдийн засгийн цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Соёлын яамтай холбоотой ажиллах ёстой. Ингэж байж яамны бодлого хоттой нийлж 21 аймагт хүрч, цаашлаад улс даяар хүрэх болно.

Нийслэлд Соёл, урлагийн газар гэж байгаа. Мөн монголчуудын өв соёлыг тээж, үндэсний үйлдвэрлэлийг бий болгодог гар урлал гэх мэт ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Тэдгээрийн борлуулалт болон түгээлтийг дэмжих, зах зээлд борлуулах платформуудыг анхаардаггүй сул тал байсан. Бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, тэр дундаа соёлын өвийг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 670 мянган иргэн ажиллаж байна. Энэ бол ажлын байрыг хадгалж байгаа маш том тоо. Түүнчлэн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт 70 гаруй объект байна. Тэдгээрийг сэргээн засварлаж, түүгээр дамжуулж жуулчдыг нэмэгдүүлэх үе шаттай бодлого бүхий хөшүүрэг, алхмуудыг хийх ёстой” хэмээн онцлов.

Соёлын сайд Ч.Номин “Судалгаанаас үзвэл Монгол Улсын соёл урлагийн салбар ДНБ-ий 1.3 хувийг эзэлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар 11 мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаа бол тэдгээрийн 5600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянган ажлын байр бий болгож буй юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэгч таван чиглэлд дүрслэх урлаг, дуу хөгжим, кино, дуу, дүрсний урлаг, хувцас загвар, дижитал контент болон тоглоомын зах зээлийг тодорхойлж байгаа” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.22.176] 2021-11-30 21:31:01

Сумьяа базараа хөгжилөөрөө хоцорч явж байж том том хуцаад л бх юм даа .Зайлаач!!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.