Д.Баярхүү: Дэлхийн 193 улстай дипломат харилцаатай Монгол Улс зөвхөн Эрээнээс хамааралтай байгаа нь эмгэнэл

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй хил орчмын харилцааны талаар ярилцлаа.
-БНХАУ манайхтай хиллэх хилээ хааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь Монгол Улсад хүнд цохилт хэвээр байна. Урд хил хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Ер нь цар тахлаас үүдэлтэй хил орчмын харилцаа олон улсад ямар байна вэ?
-Цар тахлын үед олон улсын харилцаа, хоёр талын харилцаа, гадаад харилцаа даян дэлхийгээрээ маш их өөрчлөгдсөн. Энд Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа бүгд хамаарна. Цар тахал гэдэг бол хил дамнасан халдварт өвчин учраас хил хаах, гадаад харилцаагаа түр зогсоох, олон улсын нислэгүүдээ зогсоох, олон улсын тээвэр зогсоох гэх мэт хэлбэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд олон төрлийн практик бид туулж үзлээ.
Миний ойлгож байгаагаар Хятад улс гэв гэнэт хил хаасан явдал байхгүй. Хил хаах шалтгаанаа нөгөө талаас хэлж ойлгуулж байсан байх. Ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байсан. Тэгэхээр гэнэт хил хаагаад хоёр улсын харилцааг хүндрүүлсэн явдал байхгүй гэж харж байна. Мэдээж Хятадтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаанд том саад учирчихаад, монголчууд өөрсдөө хүнд байдалд орчихоод байна.
Монгол-Хятадын хилийн тухайд гэвэл өнөөгийн байдлаар хоёр улсын харилцааг хөгжүүлсэн 30 гаруй жилд ганц салбар нь хэт түрүүлээд явчихсаных нь уршиг гэх үү дээ. Нэмэх гэхээсээ хасах оноо болж хувирсныг бид сүүлийн хоёр жил харлаа, мэдэрлээ. Энэ 30 жилд Монгол-Хятадын харилцааны олон боломжийг ашиглах гэхээсээ илүүтэй зүгээр л өрхийн жижиг аж ахуйн хэмжээнд хувийн жижиг наймаа маш эрчтэй хөгжүүлчихсэн юм байна.
Өөрсдийнхөө хийж, бүтээж, үйлдвэрлэж байсан олон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ болиод зөвхөн өмнөд хөршийн зах зээлээс маш ихээр нь зөөвөрлөж авчран, хэдэн биендээ борлуулж, ажил амьдралаа зохицуулаад сурчихсан, тэр нь манай эдийн засгийн хэвшил болчихсон, ямагт тийм байх ёстой мэт сэтгэхүй суучихсан, гэтэл нөгөөх нь зогсчихоор манайхан хоёр улсын харилцааны асуудал болгоод туйлшруулчихдаг. Хил нээлгэж өг хэмээн төрдөө дарамт үзүүлэн, төр засгаа баалаад,үүн дээр Дипломат албыг чиглүүлэн шүүмжлээд байна.
-Монгол-Хятадын харилцааны өнөөгийн түвшин хандлагыг хэрхэн ойлгож байна вэ?
Яг үнэндээ Монгол-Хятадын харилцаа маш их өртөг, үнэ цэнээр бидэнд эргэж олдсон юм. Одоогоос 31 жилийн тэртээ 1990 оны хавар тэр үеийн Төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Хятадад айлчилж байх үеэс харилцаа сайжирсан гэж үздэг. Түүнээс өмнө хорин хэдэн жил харилцаа хөгжөөгүй, улс төрийн харилцаа бүр зогссон, маш явцуу жижиг худалдаатай, иргэд хоорондын харилцаа гэж байхгүй байсан. Үндсэндээ манай урд хил бүтэн хаалттай, хойшоо ганц хилтэй байсан. Хятад гэдэг гүрэнтэй эргэж харилцаагаа сайжруулах үйл явц маань 30 жилийн том шалгуур давж өнөөдрийнхөө өндөрлөгт хүрээд байна. Үнэ цэнэтэй олдсон харилцаа гээд байгаа нь Монголын төрөөс тавьсан чармайлт багадаагүй, Хятад ч гэсэн найрсаг сэтгэлээр бидний чармайлтыг хүлээж авч дэмжсэн. Хоёр талаасаа ажиллаж байж хоёр улсын харилцааг ийм өндөр түвшинд хүргэсэн.
Монгол-Хятадын харилцаанд улс төрийн асуудал гэж байхгүй. Ямар асуудал үүсч байна вэ гэхлээр Эрээн болон өмнөд хилийн зарим боомтуудтай холбоотойгоор хувийн бизнес, худалдаанд саад учирчихаад байгаа нь хоёр улсын харилцаа гэж жирийн иргэдэд харагдаад байгаа юм.
-Урд хилээс хамааралтай хэдэн мянган бизнес эрхлэгчдийн асуудал улсын асуудал болж таарна. Таныхаар хилийн ийм боймлолтыг ямар байдлаар зохицуулах шаардлага үүсч байна вэ?
-Түрүүн хэлсэн дээ. Монгол-Хятадын улс төрийн харилцаа харилцааныхаа хамгийн дээд түвшинд хүрчихсэн, хамгийн ойр дотно, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр хөрш өө гэж. Хятадтай энэ түвшинд хүрэхийн тулд хоёр талаасаа чармайж 2003 онд Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл, 2011 онд Стратегийн түншлэл, 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож хөгжүүлсэн, тэр эрчээ алдаагүй явж байна. 1990 онд харилцаагаа сайжруулаад, шинэ зуунд гурван шатаар дээд түвшинд нь хүргэчихсэн. Тэгэхлээр хил хаагдсаныг манайхыг боймлож байгаа мэтээр туйлшруулж ярьж ойлгуулж огт болохгүй. Хэзээ ч тиймдээ тулахгүй.
Хэдэн мянган бизнес эрхлэгч гэлээ. Тэр тухайд би өөр бодолтой. Хил хаагдлаа, цар тахал улам нэмэгдлээ, улс орнуудын хоорондын харилцаа саарлаа. Тэр ойлгомжтой. Цар тахал дэлхийн улс орнуудад дотоодод нь ихээхэн боломж олгож, өөрчлөлт авчирч байна. Гэтэл Монголд өмнө нь ийм л ажил хийж байсан, түүнийгээ л хийнэ, хүлээнэ, хил нээгдэхгүй, худалдаа сэргэхгүй бол сөнөлөө гэсэн сэтгэхүй давамгайлчихсан, маш олуулаа сэтгэлээр унаж, төр засагтаа гомдол гаргаад явж байна. Гэтэл зарим гадаад улсад, ялангуяа хэрсүү, өөрсдийгөө авч явж чаддаг жижиг улсуудад өөр байна. Тэд манай залуучуудын ярьдгаар хандлагаа өөрчилж чадаж байна. Цар тахал нь мэргэжил, мэдлэг, боловсрол, ажлын арга барил, түнш, технологи гээд бүх юмыг өөрчилж байна. Тиймээс түүнийг дагаж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөгжүүлж байна. Ганц жишээ. Дижиталчлал гэж яриад байна. Эдийн засгийн дижиталчлал, цахим худалдаа, цахим эдийн засаг гэх мэт. Монголд гэхэд л “Дэлхийн нэг өдөр” гэсэн 21 метр урттай дэлгэмэл уран сайхны зургийн хуулбарыг дуудлага худалдаанд оруулахад Улаанбаатарын хорин хэдтэй монгол залуу 25 мянган ам.доллараар худалдаанд авчихаж байна. Ямар ажил хийдэг вэ гэсэн чинь цахим арилжаа хийдэг гэж байна лээ. Энэ мэтчилэн зөвхөн Эрээний хил нээгдэхийг хараад хамаг ажлаа дампууруулж, зогсоочихоод гуриатаж байхын оронд цар тахал эхлэхэд л монгол хүн бүр өөрөөр сэтгэж, хандлагаа өөрчилж, шинэ мэргэжил, ажлын байр, гарц боломж хайсан бол нээлттэй л байлаа, одоо ч тийм. Цар тахал улс орнуудад, хүмүүст хөгжих боломж давхар нээсэн гээд байгааг л би яриад байна. Цар тахал, түүнийг дагасан аюул улс орнуудад хөгжлийн өөр боломж, гарц олгосон. Үүн дээр бага зэргийн ухаан зараад, бага зэргийн чармайлт гаргаад ажилласан бол өнөөдөр Эрээнээс бараа татаж наймаа хийдэг хүмүүсийн тал нь өөрчлөгдчихсөн байх байсан юм биш үү?
Энд Хятадын буруу гэхээсээ бид өөрсдөө Эрээнд өөрсдийгөө 100 хувь даатгачихаад, өөр ямар ч гарц байхгүй гээд зүтгэж явсны л гай шүү дээ. Тэгэхээр хандлагаа өөрчлөөд олон хувилбар сонгож, ажиллах бололцоотой байна аа л гэсэн үг.
Өнөөдөр Улаанбаатар, аймгийн төвүүд, том хотуудыг аваад үз дээ. Тэр чигтээ зах дэлгүүр, лангуу, чингэлгээр дүүрчихсэн. Хүмүүсийн ихэнх нь зах дэлгүүр, лангуу эрхэлдэг. Түүндээ бүх амьдралаа даатгачихсан, Монгол маань худалдаачин улс болчихсон байна. Үүнийгээ боль оо гэсэн дохио сануулга нь хил хаагдсан явдал гэж ойлгож байна.
-Өмнөд хөрш хилээ нэг өдөр шууд хаачихаагүй, манай талд сануулж байсан гэлээ. Хэрэв тийм нөхцөл урьдаас манай талд мэдэгдэж байсан бол хилээс хамааралтай бизнесүүдээ хамгаалах алхам, маневр хийх боломжтой байсан уу?
-Тийм боломж байсан. Монголын төр засаг олон удаа хөл хорио тогтоож, олон арга хэмжээ авсан. Энэ чинь юуг хэлээд байна вэ гэхээр цаашид Эрээн, Хятадтай холбогдсон худалдааны харилцаа саатах юм байнаа гэдгийг л ойлгуулж байсан хэрэг шүү дээ.
Огт юу ч хийгээгүй, тэр чигт нь мухардуулаад хаячихсан, худалдаа эрхэлдэг жижиг бизнесээ хөсөр хаячихсан гэдгийг би зөвшөөрөхгүй. Олон алхам хийсэн дээ. Монгол- Хятадын хооронд цахим харилцаа огт тасраагүй, Гадаад харилцааны сайд Хятадад айлчилсан, 2020 онд Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын “Гучин мянган хонь”-ны дипломат бодлого байна. Дээд түвшний харилцаа саараагүй яваад л ирсэн. Өнгөрсөн намар гэхэд л хоёр улсын Ерөнхий сайд нар дэлгэцээр хоёр биенээ харж байгаад цахим хэлэлцээ хийлээ шүү дээ. Үүнд хоёр талын холбогдох сайд нар, хариуцлагатай хүмүүс сууж байгаад ярьсан.
Ганцхан хил хаагдсан гэж яриад байна. Цаана нь хоёр улсын харилцааг яаж идэвхжүүлэх вэ, цар тахлын үед яаж хамтран ажиллах вэ гэдэг өргөн хүрээтэй асуудал яригдаж байгаа шүү дээ. Хятад бол худалдааны хязгааргүй том зах зээл. Худалдааны маш том түнш мөн. Дэлхийн хэмжээний. АНУ-тай ана мана үзэж байгаа том гүрэн. Хятадын гадаад худалдаанд Монголтой хийж байгаа худалдааны эзлэх жин өчүүхэн. Монголтой худалдаа хийхгүй байхад Хятадад хохирох зүйл байхгүй. Гэхдээ хоёр улсын хоорондын хил ийм олон мянган км урт, тэгээд харилцаа сайжраад 30 жил өнгөрсөн гэхэд асар их боломжийг бид хангалтгүй ашиглаж ирсэн. Дотоод дахь улс төрийн хэрүүл маргаанаа хойш тавьж нүүрсээ цэвэрлэж, хагас болон бүтэн боловсруулаад төмөр замаар зөөгөөд гаргаж байсан бол хичнээн их боломж байх байж вэ. Гэтэл одоо шороотой нүүрс ачаад давхиад байдаг. Цаана нь энэ улсын чинь эрх ашиг гэж юм байдаг. Хандлагаа өөрчлөх талаар огт ажиллаагүй байна. Ер нь манайхан гадаад харилцаа, гадаад худалдааг өөрсдийн хувийн хүсэл тэмүүллээр, зоргоор явуулах гэж зүтгэдэг. Монголд ковид авсан бол аргалж нуугаад хил давахыг боддог. Даваад очихоор халдвартай гарчихдаг. Ийм л байдлаас хилээ хаахад хүргэдэг болов уу.
Манай улс өнөөдөр дэлхийн 193 улстай дипломат харилцаатай, дэлхийн бодлогод өөрийнхөө дуу хоолойг өргөж чаддаг, НҮБ-ын идэвхтэй жижиг улс, ардчилал шинэчлэлийг хөгжүүлсэн, дэлхийн том жижиг бүх улстай найрсаг харилцаатай, 3.5 сая хүн амтай, том газар нутагтай улс гэхэд улсаараа зөвхөн Эрээнтэй харилцаж буй байдалтай байгаа чинь эмгэнэл юм биш үү. Монгол ба Эрээний харилцаа гэж яримааргүй байна. Гэхдээ өнөөдөр тийм байдалд очиж байгаа бол үнэхээр эмгэнэл. Энэ хандлагаа л өөрчлөх хэрэгтэй.
-Өнөөдөр ч хил хаалттай хэвээр байна шүү дээ. Ийм нөхцөлд төр засгийн хэмжээнд дипломат аргаар хилийн боймлолтыг зогсоох арга зам байхгүй юу?
-Бүх арга зам мухардчихаад эцсийнхээ аргыг хэрэглэхийн босгон дээр байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Эрээнээс хамаарч амьдардаг хүмүүсийн ядаж тал нь амьдралынхаа хандлагыг өөрчлөөд, ажил төрлөө солиод явчихвал аяндаа тийм хиймэл аюул үүсэхээ байчихна.
Гадаад харилцааны төв байгууллага мухардчихаад байгаа юм ер биш. Ажиллаж л байгаа. Гадаад харилцааны яам ажиллаж байна, хоёр талд байгаа Элчин сайдын яамд ажиллаж байна. Хөх-хотод Ерөнхий Консулын газар, Эрээнд Консулын газар, Манжуурт Консулын газар ажиллаж байна. Бүгд л ажлаа хийж байна. Гэлээ гээд манай талын хүсэлтээр Эрээний хилийг шууд нээчихдэг юм биш. Хамгийн түрүүнд бид дотооддоо ковидгүй болох хэрэгтэй, Хятад, Өмнөд Монгол ч ковидгүй болох хэрэгтэй. Цар тахал гэх энэ халдварт өвчин таны яриад байгаа шиг дипломат бодлого, дипломат албанаас шууд шалтгаалахгүй айхавтар том бэрхшээл зовлон үүсгэчихсэн байна шүү дээ.
Сэтгэгдэл
Зочин [172.58.225.182] 2021-12-11 05:28:30
Д.Баярхүү, мал минь та нарын үеийн новшнуудын ирээдүй хойч үедээ өвлүүлж буй Монгол.
Уншигч [66.181.161.28] 2021-12-10 01:09:42
Баярхүү чи хичнээн яаж ч хашгирсан ямар ч өөр улстай харьцсан хувь заяа энэ хоёр том улсын дундаас гарахгй учир дэмий балай юм бүү донгос. Анархист ардчилалын гайгаар америк энээ тэрээ гэж хажуу хөршөө алгасан дээгүүр нь хашгираад байвал их юм олж долоохгүй байх. Хятад орос улсууд хоюулаа америкийн эсрэг зогсож байна. Чи олон улсын тоймч гээд л байдаг. Америк НАТО-г өргөжүүлээд орос хятадын хил дээр цэргээ бөөгннүлээд байхад чи балай утгагүй юм донгосох юм.
Зочин [202.126.89.237] 2021-12-09 06:52:53
Энэ бол өмхий МАН, МАХН-ын гай балаг. Тэд 1990-2021 онд бүтэн 24 жил төр барьж Монголыг алсан
Т [202.55.188.85] 2021-12-09 16:21:04
31 жил байхаа
Зочин [192.82.65.88] 2021-12-09 03:17:59
Монголчууд минь зүгээр л хог оруулж ирж байхаар, өмнөх ажлаа хийгээд, малаа хариулаад, ногоогоо тариад, дээл хувцасаа урлаж өмсөөд, энэ жижиг монголыг хогоор дүүргэлгүй өмнөх шигээ амьдарчихвал болчих гээд бна. Заавал газраа ухаж гуйлгачилж байх шаардлага алга. Эрээн даавуугаар биеэ ороож, жилдээ нэг утас сольж барих, хэрэгтэй хэрэггүй мэдээлэлээр толгойгоо дүүргэхийг хөгжил гэхгүй. Хүн болгон эхлээд өөрийгээ тань, ойлго. Урдах хойдох улаа хоолойндоо захирагдахаа болих цаг болсон шүү.
Зочин [192.82.65.88] 2021-12-09 03:12:27
Төр засаг, хэвлэл мэдээлэлээр зүгээр суугаад мөнгө босгох, нэгийг аваад нөгөөд дамлах гэсэн суртчилгаа л яваад бдаг. Хүүхэд залуу үеийг ажил хөдөлмөр хийхгүй, газар шороогоо ухаад гуйлгачин байдал руу байлгах бодлого яваад бдаг. Apprentice mongolia, Ардын буйдан гээд шоунууд нэгл биш. Дандаа эр эм нь мэдэгдэхгүй хүмүүсийг оруулна. Зүгээр хүүхдүүдийг юунд уруу татаад байгаа юм?
Зочин [66.181.161.42] 2021-12-08 23:07:08
Монголчууд 3 дахь вакцинаа л бүгд хийлгэчихсэн бол зүв зүгээр байх байлаа. Вакцин эсэргүүцэж Монгол Улсыг хорлосон АН намыг Анус болгоё
Зочин [124.158.97.92] 2021-12-09 01:47:42
Вакцин хамаагүй ээ. 10 сард эмнэлгээр дүүрэн вакцин хийлгэсэн хүмүүс ковидоор хүндрээд хэвтэцгээж байсан. Харин зун, намар тэр их найр хурим хийх хэрэггүй байсан.
ИРГЭН [66.181.178.25] 2021-12-08 16:11:22
ЯГ БОДОЖ БАЙСАН БОДЛЫГ МААНЬ ТА ХӨНДЖЭЭ
Иргэн [139.5.219.137] 2021-12-08 17:40:48
Шатыг дээрээс нь гэж цэцэрхдэг мөртлөө ард түмнээ буруутгаж хоосон пялдагнасан байх шиг
Зочин [103.26.194.11] 2021-12-08 13:39:27
Эрээн хотын засаг ноён манай ерөнхий сайдын зиндаатай байна дөө.
иргэн [202.179.26.239] 2021-12-08 11:24:33
Үнэн ш дээ,
zochin [202.9.40.60] 2021-12-08 10:52:30
Manai urdaa baridag teguunii olon uls sudlaach, salbariin mergejiltend hund heleh geheer helj bolohgui hundrel baisan bh, unendee olon ulsiin huchin zuils mash baigaa bogood manai uls her zereg unetei ve, tsaashid manai ulsiin toirson GeoStrategiin orchind yaj orshin togtnoj amidrah ve, erchim huch ediin zasgiin huvid orond orj gadnii haraat uls bolchihgui baih ve gedeg tal deer manai gadaad bodlogo uneheer oilgomjgui baigaa, ugaasaa uhaalag humuus ni tord baihguigees hoish 2024 on hurtleh ediin zasag ymar bh ve gedeg ni hurtel haranhui baina
irgen [180.70.47.75] 2021-12-08 08:35:56
Mongol humuus Mongol uls ni neeh l lag delhiid oorsdiigoo ali tuvshind yavaagaa ch uhaarah sohoogui oorsdoo hiij chaddag yum yu ch baihgui uls shuudee Undesnii uildverlel geed baigaa ni bugd urdaas baraagaa avch zugeer l booj savlaj neg negnedee zarj bayajdag ochuuhen humuus Odoo hilee urd tal ni bitgii neegeesei buur monhiin tegj baij mongol hun ajil hiij uildverlel dotroo barij oorsdiigoo hen be gedgee mederne
жаргалсайхан [124.158.64.153] 2021-12-09 00:39:14
монгол барууны орнуудаас/ Итали,Унгар,Югослав Швейцар/авчирсан тоног төхөөрөмжтой 1710 үйлдпвэр цех,металл боловсруулах цутгууртай 117 үйлдвэрийг АН/Да.Ганболд Д.Дорлигжав Баавар,Элбэгдорж/хувааж аваад хаягдал төмрийн үнээр Хятадруу ачуулсан.СЭВ-н гишүүн орнуудын технологи,техник хоцрогдсон гэж хэлэх хүн байхгүй,ганцхан "Улсын баатар Бат-Үүл" хайрхан маань коммунистуудын юм муу байх ёстой гэж унгас алддаг.Хөнгөн,хүнсний үйлдвэрээ бүгдийг устгахыг 1991 оны 7-р сард АНУ-с айлчилсан нэгэн ноён "зөвлөх" тушаахын завсарт ойлгуулаад явсан гэж Баавар маань айлдсан байдагХарин ч Баавар "ардчиллын" эхлэл болох үндсэн хуулийн өөрчлөлтийг АН биш МАХН 1991 оны 5-р сард хийсэн гэж бичжээ
Зочин [112.72.9.122] 2021-12-08 06:37:40
ардчилсан хувьсгал ялж эхлэхтэй зэрэгцээд л эрээнрүү гахай үүрсэн дээ зөөж болох бүхнийг л зөөлөө
Зочин [202.9.46.61] 2021-12-08 06:20:03
Дүр эсгэсэн ардчилсан намын туг нь дээр морь унасан монгол хүнийг хятад луу залгихаар хөөж буйг дүрслэн харуулсан байдаг. Энэ нь ардчилагчид монголыг мөхөөнө гэж хэлж байгаа юм.
зочин [124.158.64.153] 2021-12-09 00:41:59
АН-н тугны морь бөгсгүй зөвхөн цээж л давхиад байгаа шүүдээ.
Иргэн [66.181.161.1] 2021-12-08 06:14:06
Улс төрийн хамаарал хориг саад харин ч байхгүй шүү хоёр хөршид маань.Тосгоны амьдралтай хэдэн сармагчин өөрсдийн асуудлаа шийдэх ухаан хүрэхгүйд хамаг асуудал байгаа юмаа.
Зочин [202.55.188.34] 2021-12-08 06:11:57
Дан эрээнээс хамааралтай шүү дэ 2хон улстай хилэлж 2улсаар л орж гарч бна ш дэ агаараар ч хамаагүй ачаагаа авмаар бнаа гадны аль ч улсаас ирсэн энэ 2 улсын л хилээр орж ирж таараа ш дэ бод2
Зочин [66.181.160.2] 2021-12-08 05:55:37
Ковид Монголчууд бид хэний хүчинд дулдуйдаж амьдарч ирсэнийг ойлгуулах шиг болов.Түүнээс сийрэгхэн боддог хүмүүст бол энэ нь аль нөгөө их Ардчлал гэдэг нэрийн дор хийрхэгчид Ардчлалаар өвчилсөн АНамын тухайн үеийн хий хоосон дууриамал ардчлалд шүтэгчдийн тэнэг мулгуу,харанхуй бүдүүлэг нөхдөөс болсон юм шүү дээ.Учир нь бид урьд нь 70 жил өөрсдийнхөө өмсөж зүүх,идэж уух зүйлээ эх орондоо үйлдвэрлээд болгоод л байсан.Бүх зүйлийг Оросоос ингэтлээ авч байгаагүй,бага саг зүйл авч байсан.Гэхдээ ганц улсаас ганц боомтоос Монгол орон хамаарах хэмжээнд хүрээгүй байсан. Үүнийг Мянгуужин Бямбасүрэн,Да.ганболд,Гончигдорж,Зи.Энхболд,Элбэгдорж гм Ардчлалын толгойлогчид хийсэн.Бямбасүрэн өөрийн толгойгүйгээр аялдан дагасан.Өмч хувьчлал нэрийн дорр эх орны үйлдвэрээ хаасан нь Зөвхөн Хятадын хамааралтай болгох гэсэн хорон санаа гэмээр л ийм юм хийсэний гор,гайн энэ шүү дээ.Одоол Монголчууд үүнийгээ саял сэрж байгаа мэтээр ойлгож гэнэ.Уг нь анхнаасаал ийм явуургүй явцгүй харалган Хийрхэгчдийн хар гайгаар
Лосол [124.158.64.153] 2021-12-09 00:57:58
Ой тойнд дурайтал зурагдаад иртэлчухам үнэнийг хэллээ Чи тэрүед байсан гэрч юм байна. Деймс Бейкещрын захиа даалгаврыг биелүүлж хамаг үйлдвэрээ устгасан,цаашид иргэний дайн хийж АНУ-н "асран" хамгаалагчид орж ирэхёстой байсан Гэтэл Жалгын нэгээр амьдарч байгаа малчин Монголчуудыг Ливия,Сирия шиг байлдуулах боломжгүй гэдгийг алс газрын ноён яаж мэдэх билээ.УБ хотынхон бараг бүгд ах дүү,худ ургийн хобоотой, биенээ таньдаг "байлдаж" нэг нэгнээ алах боломжгүй."Ардчилсан хувьсгал"гэж юу хэлнэвши.Хятад буриадын эрлийзүүдийн наншилдаан Туулын бургасанд болсон,түүнийг хэлнэгүш.Зөв.
Зочин [57.73.48.37] 2021-12-08 05:45:12
Хятад дахиад хэдэн жил хилээ хаагаасай тэгвэл Монголчууд жинхэнэ утгаараа хөгжинө дөө.
Зочин [202.21.108.180] 2021-12-09 10:50:13
Харин тийм өнгөрснийг дурьдаад харамсаад шүүмжлээд хэрэггүй ээ одоо ирээдүйгээ хараад хаана очихоо тодорхойлоод залхуу зангуудаа хаяад жижигхэн ч гэсэн өөрсдөө л хийцгээе Чаднаа манайхан мундаг даа уг нь...
Зочин [139.5.218.163] 2021-12-08 15:51:12
үнэн
Зочин [64.119.24.161] 2021-12-08 13:50:24
Яг үнэн
Зочин [66.181.188.115] 2021-12-08 05:42:18
ХУ ЖААГИЫН ХАРААТ БОЛЛОО ГЭЭД Л ЯРИАД Л УЛАМ ГҮНЗГИЙ ХАРААТ БОЛООД Л БАЙГААШД.МОНГОЛ ХҮН БҮГД МЭДЭЖ БАЙГАА .ХАРИН УДИРДЛАГА МЭДДЭГ Ч МЭДЭЭГҮЙ ДҮР ҮЗҮҮЛЭЭД Л СУУЦГААЖ БАЙНА
Зочин [150.129.142.83] 2021-12-21 08:19:24
ле
Зочин [124.158.97.92] 2021-12-09 01:50:47
Тийм бол чамаас надаас биднээс л хамаарч байгаа.
yay bayarhuu [69.136.177.11] 2021-12-08 04:45:31
Yay bayarhuu chi shuu. chinii daraa bi shuu. Gitad deeguur damnuulaad zam bariad shuud dalai ruu garchih yumsan tee????
Irgrn [202.9.40.5] 2021-12-08 04:37:44
Ereenees yls ornoo xamaaraltai bolgoson ylsiin ydirdagchid byryygyi yu umxii xyjaagaas xamaardag xamaarslgyi bolchixvol boloo ym bishyy orosyoi xariltsaagaa saijryylaad xydaldaa ediin zasgiin bodlogodo anxaarax xeregteish de orostoi xariltsaa sain bxd iim zyil bolj bgaagyi mongolchyyd adsglaad ereenii baas sheeseer bordson xor tsatssan jims nogoog ni avaxgyi bj chadax zyilee uursduu tarij yrgyylaad xynsnii asyydlaa ydaj shiiddeg bx chyxal bolj xyatadgyi bolj bsan ye tyrshlaga bga ereenees neg byxel byten yls xamaaraltai bolj bga ni ynendee getamshig
ГАДААД ХАРИЛЦАА [202.179.24.56] 2021-12-08 04:37:34
ХЭЛДЭГ ҮГ. МУ-ЫН ГАДААД ХАРИЛЦАА 0 РҮҮ ДӨХСӨӨН. ГАДААД ХУДАЛДАА БОЛ БҮҮҮР ХАСАХЫН ХАСАХ ....
Зочин [202.21.109.56] 2021-12-08 04:18:15
Баярхүү зөв хэллээ.Ийм мундаг сийрэг ухаантай хүмүүс төрд, маш ховор их хурлын гишүүн дотор ч ховор юм.Баттулга Монгол улсын төлөө байсан бол нарийн царигтай төмөр замаа тавьсан бол ийм байдалд орохгүй байлаа.Баттулга нэг их хятадаас айсан хүн байсан.Танкаар байлдахаа больсон.800-н хятад орж ирээд бүх интернетийг гартаа авчихсан байхад Баттулга юу ч мэлээгүй танк ирээгүй гээд унтаж байсан.
Зочин [103.26.195.225] 2021-12-08 06:17:28
Yag unen bid yumiig amarhan martah yum daa ter 800 hyatad tankaar orj ireegui
Уншигч [192.82.75.76] 2021-12-08 04:41:25
Монголчууд минь гучин жилийн сэтгэлгээний хоцрогдол оо өөрчлөөч.юуч бүтээхгүй бэлэн юм хэрэглээд сурчихсан.хятад хилээ хаасан нь хөдөлмөр эрхлэж өөрсдөө амьдар гэсэн үг юм байна социализмын үед Хятадтай хил хаалттай бид өөрсдөө бүхнийг хийдэг байсан.хил хаалаа үхлээ хатлаа гээд яах юм.бүр нээхгүй бол яах юм.бодох сэтгэх бие дааж амьдрах хэрэгтэй биздээ.гучин жил тэнэгтлээ.одоо нэг бэлэнлэнчлэх сэтгэлээ орхиж хийж бүтээж амьдрах цаг үе ирсэн байна.сэтгэцгээ.
Зочин [103.212.117.246] 2021-12-08 04:08:38
Маш зөв ярьжээ
ИЦЖ [66.181.167.254] 2021-12-08 04:08:16
2 УЛСЫН ХООРОНД ХАВЧУУЛАГДСАН МОНГОЛ 193 УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦААТАЙ БАЙДАГ БАС СОЛИОРОЛ. ЭНЭ 2 УЛС АГААРЫН БОЛОН ХУУРАЙ ЗАМЫН ХИЛЭЭ ХААВАЛ ҮЛДСЭН 191 УЛСААС ШИРХЭГ БУДАА Ч АВЧ ЧАДАХГҮЙ. ТЭГЭЭД ТЭР 191 УЛС ЧИНЬ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ ?
Зочин [202.126.89.103] 2021-12-08 03:50:47
БидОрос улстай бух талаар холбоотой амьдраад болоод бсн одоо яагаад бгм бол тэндээс хунс авах нь аюулгуй бутээгдэхуун ч гэсэн Хятад ойрхон бас хямд чанар муутайг нь авч ондор унээр ард иргэдэд зарж ашиг их гарахымдаа
Зочин [150.129.142.83] 2021-12-21 08:21:03
0
зочин [59.153.86.74] 2021-12-08 03:38:07
монголчууд минь бид өөрсдийнхөө эргүү тэнэг мал аас дор сэтгэдгээ одоо ойлгож авах цаг нь болсон . өмч хувьчлалын дараа бид үйлдвэрлэлийн бүх машин тоног төхөөрөмж тэр байтугай траншейныхаа ширмэн тагийг хаягдал төмөр гэж хятад руу гаргасан бид үйлдвэрлэгч бус ганзгын наймаачин болцгоож ухарсан .үйлдвэрлэгч бус лангуучин, мөнгө хүүлэгч, түрээслэгч ,авилгач ,халамж хүртэгч тогтолцоо руу бүгд зүтгэсэн . УИХ -д эдгээрийн төлөөлөл орж баттай оршин байгаа .ийм болхоор Эрээний боомт хаагдхад хүнд тусаж байгаа юм .Хятад улстай худалдааны өндөр хэмжээнд гэрээ хэлэлцээртэй үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэлт хийдэг байсан бол төмөр замаар хахаж цацатлаа бараа таваар орж ирэх байлаа .бид ч нүүрс түүхий эдээ чөлөөтэй гаргах байлаа .бидэнд улс орныг авч явах ухан дутаж улсаас хумслах сэтгэлээ давамгайлж байгааг илтгэх хэмжүүр
зочин [124.158.64.153] 2021-12-09 01:07:32
Өнөөдөр ийм болсны жинхэнэ буруутан Тарвагадорж,Гиена-чоно Гончигдорж Сармагчин Да.Ганболд,Өмхий хүрэн-Дорлигжав,Мартышка-матар П.Очирбат,Буурал Мянгуужин нармөнөөс мөн.
Зочин [103.26.195.225] 2021-12-08 06:20:13
Yag unen
zochin [192.82.72.13] 2021-12-08 03:16:23
Далайд гарцгүйн зовлонлдоо ядаж байхад ганцхан гарцтай оросорр гарц нээж төмөр зам тавина гээд зүтгээд байсан Баттулга аргагүй л алсын хараатай удирдагч хүн юм даа
Зочин [66.181.191.239] 2021-12-08 03:07:52
Энэ амьтан өөрөө ажлаа муу хийснээс үр дагавар нь гарч байгаа юм биш үү. Бодит байдлыг бүгд л мэдэж байгаа. Худлаа попроод өөрөө юу үйлдвэрлэсэн этгээд вэ.
Зочин [66.181.161.118] 2021-12-08 02:59:19
Эрээний 70 мянган хятад монголын 3.5 сая хүнийг тэжээдэг гээ яриа гарсан байна лээ шүү урд...ичмээр юм
Иргэн [124.158.97.89] 2021-12-09 11:54:28
Би сонссон...үнэндээ бол эвгшй ч гэсэн гашуун үнэн шүү
Зочин [202.9.40.221] 2021-12-08 02:53:15
Дотороо Ковидгүй болох асуудал чинь дэлхий супер гүрнүүдийн хүсэл одоо ч хэвээрээ байгаа шүү. Их хөндий хандах юм аа амьдралаас
Зочин [202.9.40.221] 2021-12-08 02:49:41
Юу сүртэй юм ч гэх шиг. 2 хөрштэй нийт худалдааны 80%ийг энэ 2 улстай хийдэг. Бүтээгдэхүүн хийж зарах гэж байгам бол хамгийн ойр бас 2 том улсдаа учир зүйгээ олоод зарах, Юм авах бол 2 том үйлдвэрлэгч улсаас авбал хямд биз дээ. Тэртээ тэргүй Урд хөршөөс бүгд улс бараа авч байхад. Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээ ад үзэх санаатай энэ худалдаа үйлчилгээг өөрийн иргэддээ үзүүлж байгаа шүү. Илүү ч үгүй дутуу ч үгүй. Энэ ажил зогсоод энд ажиллаж байгаа иргэдийн хөрөнгө мөнгө түгжигдсэн, Өдөр хоногоор олон мянган иргэний хүү түрээс хэд болохыг бодож үзсэн үү. Мянган хүрэхгүй гэнэ үү. Зөвхөн нарантуулаа хараад үзээрэй. Вагоноор бараа оруулдаг чадалтай том компанид л ашигтай байгаа байх.
Зочин [64.119.19.113] 2021-12-08 02:41:29
Яг үнэнийг нь хэлсэн бна.Үүнийг ковид ойлгуулах шиг боллоо .Дээр дооргүй бодох цаг болсон.
Зочин [122.201.21.120] 2021-12-08 02:41:13
Ах сайхан хэлжээ. Ургашгүй олонд ухаангүй ноёд заяаж монголын дэвээд байсан олон тулгуурт гадаад бодлого , түүнийг удирдагч МАН ын үр дүн ил гарч байгаа нь юм шиг
зочин [124.158.64.153] 2021-12-09 01:11:17
Чи АН-н шээс чацга Хамаг бурууг АН хийсэн Чи жингэр янхантаж дагаж давхисан байгаадаа
Зочин [66.181.189.113] 2021-12-08 02:39:21
30 jil uls orniig avch yvsan ih hurliin gishuudiin balag shuu deee
Зочин [103.80.210.183] 2021-12-08 02:38:34
ийм эмгэнэлд оруулсан АН ба Ардчилагч нэртэй хулгайч манж хятадын үлдэгдэлүүд буруутай. тэд ил байхад арга хэмжээ авахгүй байгаа нь төрийн бөөс хуурсны алдаа
jargaa [66.181.161.31] 2021-12-08 02:32:36
mash zov handlagaa oorchloh heregtei oorsdiinhoo uidverlesen yadaj gutlaa ch yum uu avch omsoochee -10 graduusch hureegui bhad godon gutal omschood l yavah yumaa lav l hotiin gudmaar omsdog gutal bishee shasan shuurgand omsoh bh hol ni iljirchmeer yumaa geh met
Зочин [66.181.161.27] 2021-12-08 02:31:11
Одоо гэнэтхэн бүх юм зөвхөн Эрээнээс хамааралтай байгааг олж харав уу улс орны амьдралд оролцохгүй ганц ширхэг хадаас хадахгүй байж хуруугаараа заагаад шүүмжлээд шоолоод байхыг бол хэн ч чадна шүү дээ бичээч гуай. Ер нь бол тэгэж хэлэх нь зөв. Манай улс уг нь хоёр хөрштэйгөө тэнцвэртэй л харьцах учиртай юм шүү . Одоогийн энэ төр засагт байгаа хүмүүсийн маань ихэнх нь хужаа гээд хөлөө хугалчих гээд гүйж байна даа. Тэнэгүүдийг яана даа
Зочин [202.9.46.61] 2021-12-08 01:59:35
Дүр эсгэсэн ардчилагчид 1990 онд аж үйлдвэрүүдийг дампууруулж монголыг эрээнээс хамааралтай болгосон шүү.