ДЭМБ: “Омикрон” хувилбар 89 оронд илрээд байна
ЖЕНЕВ. /ABC/. “Омикрон” хувилбар дэлхийн 89 оронд илэрч, уг хувилбар олон нийтийн дунд тархсан бүс нутгуудад халдварын тохиолдол 1.5-3 хоногт хоёр дахин нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
“Омикрон” хувилбар “дельта”-гаас хурдан тархаж байгаа тул шинэ хувилбар дотоодод нь тархсан орнуудад тун удахгүй давамгайлан тархсан хувилбар болох төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлжээ.
Мөн “омикрон” вакцинжуулалтын түвшин өндөр, хүн амынх нь тодорхой хувь нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн орнуудад ч хурдацтай тархаж байгааг цохон тэмдэглэсэн байна.
“Омикрон”-ы тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа нь уг хувилбар дархлаанаас зугтдаг, өмнөх хувилбаруудаас илүү дамжих чадвартай эсвэл эдгээрийн аль алийг нь хослуулсантай холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна гэж ДЭМБ мэдэгджээ.
Үүний зэрэгцээ одоогоор хэрэглэж буй вакцинууд “омикрон” хувилбарын эсрэг хэрхэн үйлчлэх вэ гэсэн асуултын хариулт тодорхойгүй байгаагаас гадна шинэ хувилбар хүндээр өвчлүүлдэг эсэхийг дүгнэх эцсийн мэдээлэл гараагүй байна.
ДЭМБ “омикрон”-ыг 11 дүгээр сарын 26-нд анхааралдаа авах хувилбаруудын ангилалд оруулсан юм.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.18] 2021-12-20 13:24:06
вирусээр үхүүлдэг чи хэн юм бэ .чи наан нь дох оор бөөлжиж байна миний дөө.
Зочин [66.181.161.18] 2021-12-20 07:10:56
чи гажигтай хүн шар хад энэ хүнээ аваа ч
Зочин [202.9.46.184] 2021-12-20 10:04:26
Чи өөрөө шар хад руу явахаар мэдрэл новш байна.
Зочин [202.9.46.184] 2021-12-20 06:14:55
Вирус хүн төрөлхтнийг үхүүлээсэй.
ЗОЧИН-Д [103.26.195.54] 2021-12-20 06:36:15
ЧИ ӨӨРӨӨ ХҮН ЮМ БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮХНЭ, ТЭНЭГЭЭ