Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр тулалдана
ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ. Дасгалжуулагч Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон. Гэвч хойшлон, өнөөдөр өрсөлдөнө.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.
Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.
Сэтгэгдэл
Ах нь [192.82.72.130] 2021-12-24 12:38:45
Амжилт хүсье
Зочин [202.131.243.186] 2021-12-24 08:15:48
АМЖИЛТ ЦЭНДЭЭ. УРАГШАА.ЧИ ЯЛНАА.
Зочин [192.82.74.243] 2021-12-24 05:29:30
ЭНЭ ТЭМЦЭЭН ТОВ ТОДОРХОЙ,,,ЦАГ ДУУСТАЛ ЗОДОЛДООД ОРОС НЬ ЯЛСАН БОЛЖ ЖҮЖИГ ТАВИАД ДУУСАА,,,
Zochin [122.201.21.241] 2021-12-24 04:39:30
Arai nuruulag oros baina sain tulj uzeerei ylalt avah saihan muchiig huleey
Зочин [202.9.40.41] 2021-12-24 04:20:08
Эвгүй л орос бн даа хүүхээ. Яадаг шүү юм билээ. Нам цохихгүй л бол ах нар ч луйвардах гээд л үзнэ дээ. Амжилт
enkhbat [66.181.189.39] 2021-12-24 04:19:08
yamar suvag der garah yumbol..
Зочин [202.9.46.240] 2021-12-24 03:18:45
Бас хүчтэй өрсөлдөгч байна шүү 7 0 амжилттай.гэхдээ Цэндээ үзээтэй энийг ялж байж л цаашаа том тулаанд орно амжилт хүсэн ерөөе.
bayaraa [124.158.120.114] 2021-12-24 02:42:04
Yamar TV eer garah boloo shuud damjuulalt ni
Зочин [66.181.190.107] 2021-12-24 01:56:44
Ih l ender neher bn da zorigtoi hiiee hiigeel uzne de aih ymgui olimp deer orostoi togoldog shig togluul husuulna shuu duu min zorigtoi uzeerei uhralgui