"Модны хэрэглээ буурсанаар зууханд уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсгэж байна" гэв

Aдмин / Нүүр

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Өнөөдрийн байдлаар 21350 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өнөөдрөөс эхлэн 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлшийг олгож байна. Айл өрхүүд таван төрлийн зуух хэрэглэж байна. Түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна.Модны хэрэглээ буурсанаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсэж буй.

Мөн бид ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа "Өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехэд гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Бидний зүгээс үйлдвэрийн нэгдүгээр цех болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрт гарсан галын улмаас нийлүүлэлт тасалдахгүй. Шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.252] 2022-01-13 00:40:07

гэр хорооллыг алга болгож байж модоо хамгаална

Зочин [64.119.26.190] 2022-01-11 22:44:26

гэр хороолол руу дулааны шугам, цэвэр бохир ус татаачээ. байшингаас сайхан шүү дээ хувийн газар байшинтай

ХҮРЭЛСҮХ ОГЦОР! [202.126.89.98] 2022-01-10 13:34:02

ХҮРЭЛСҮХ ИХ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛААР АМИААР ПИ АРАА ХИЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНЫ НЭГ ТОД ЖИШЭЭ ЭНЭ ХОНОГ ӨДӨР АРГАЦААСАН САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР ЮМ. ХҮРЭЛСҮХ ОГЦОР!!! МАН ОГЦОР!

Зочин [150.129.142.237] 2022-01-10 17:25:06

Би ч нутаг яавлаа над шиг нутагруугаа яавах орк байвал яавцгаа нутаг нутагиин оркуудаа

Иргэн [202.21.108.6] 2022-01-10 13:03:35

Цөөн мод хийгээд асалтыг нь дэмжиж бвал яасийн бэ

Зочин [202.9.46.112] 2022-01-10 12:43:41

Тэнэг хүмүүсээ ойн мод уур амьсгалыг тэнцвэржүүлэгч болохоос хүмүүсийн хэрэглээ биш.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.