Монгол Улсын Үндсэн хууль 30 жил: Завхан аймаг төрийн албан хаагчдын дунд “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” АХА тэмцээн зохион байгууллаа

Aдмин / Хууль

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран төрийн 66 байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээний 1 дүгээр байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалтын офицер Г.Бавуудорж, 2 дугаар байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Марал-Эрдэнэ, 3 дугаар байранд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Эрхэмбаяр нар шалгарсан байна. Тэмцээнд оролцсон төрийн бүх байгууллагын алба хаагчдад Үндсэн хуулийг хадгалуулахаар дурсгасан байна.


Сэтгэгдэл

Иргэн [213.127.88.149] 2022-01-11 16:46:09

Дэлгэрүүлмээр үйл болжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.