Гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд өгөх зөвлөмж
-Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй
-Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэнэ, хангалттай цагаар унтаж амрах
- Дулаан байх
-Шаардлагатай тохиолдолд /38.5-дээш хэмээр халуурах /халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух
-Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр өдөрт 1 удаа 14 хоног, С амин дэм 1000 мг-аар /12-с доош насны хүүхэд 500 мг/хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух.
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай
-3-с олон хоног 38.5-с дээш халуурах
-амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох /амьсгалын тоо насанд хүрэгчдийнх 1 минутад 24-өөс дээш болох/
-уруул, хамар уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх
-Захын судасны хүчилтөрчийн үзүүлэлт 94 %-иас доош байх яаралтай эмчид хандаарай
“Ковид-19”-ын нэгдсэн лавлах 119
УОК:1800-1105
ХӨСҮТ: 100, 8008-6829
ЭМЯ:11-323002
СЭМҮТ:1800-2000
Сэтгэгдэл