Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааг шалгах ажлын хэсэгт орсон нь ашиг сонирхлын зөрчилтэй юү

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцаа, хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. УИХ-аас байгуулагдсан шалгах ажлын хэсгийг ахлахаар болсон. Түүний ийнхүү анхаарал хандуулах болсон шалтгаан нь хувийн ашиг сонирхолтой нь холбоотой. Түүнийг Хаан банкны хувьцаа, арилжааг шалгах ажлын хэсэгт оруулсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Хэрхэн ашиг сонирхлын зөрчил үүсэж байгааг баримтаар нотолж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон Хаан банкны 40 хувийг эзэмшиж байгаа Ц.Баатарсайхан нар бизнесийн нэг ашиг сонирхолтой.Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нар “Би Жи Пит” нэртэй компанийг 2010 оны нэгдүгээр сарын 27 -нд үүсгэн байгуулжээ. Гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс болон уул уурхайн тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани бол Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нарыг 12 жилийн хугацаанд нэг ашиг сонирхолтой байгаа гэдгийг харуулна.

Энэ мэдээлэл гарч эхэлсний дараа Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга олон нийтийн сүлжээнд “Би Жи Пит” компаниар нэг ч төгрөгийг ашиг олоогүй гэж мэдэгдсэн. Мөн баримт болгож өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд Татварын ерөнхий газраас гаргасан албан бичгийг хавсаргажээ. Тус албан бичигт “Би Жи Пит” хэмээх компанийг улсын бүртгэлээс хасах жагсаалтад орсон гэжээ. Тухайн үед Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарын бизнесийн ашиг сонирхолтой гэдгийг энэ компани нотлоод байсан учир бүртгэлээс хасах арга хэмжээ авчээ. Бүртгэлээс хасах үйл явц нь бүрэн дуусаагүй байсан гэсэн үг. Хамааралтай гэдэг нотолгоогоо хуулийн дагуу, яаруу сандруу устгаж байна гэж ойлгож болно. Гэхдээ X тайлан гаргадаг “Би Жи Пит” компани улсад татвар төлдөггүй ч Ч.Гантулга болон Ц.Баатарсайхан нарт ашгаа өгсөн. Тодруулбал Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт Авдарын говь гэдэг газар 11174.7 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ.

“Би Жи Пит” компани байгуулагдаад гурван сарын дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ. Улсад татвар төлөөгүй ч Монгол улсын 33 говийн нэгийг ухах, хайгуул хийх зөвшөөрөл авсан гэсэн үг. Өмнө нь Хотгор шанагийн уурхайг Солонгосчуудад худалдаад олон сая долларын ашиг олж амташсан Ч.Гантулга “Би жи пит” компаниар дамжуулан Ц.Баатарсайхантай хамтарсан байна. Үүнийг бизнесийн ашиг сонирхол гэж нэрлэж болно.

Улсын бүртгэлд байгаа албан ёсны бүртгэлээс гадна үг үйлдлээр нь Ч.Хүрэлбаатар болон Ц.Баатарсайхан нар нэг ашиг сонирхолтой гэдгийг нотолж болно. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хаан банкны 60 хувийг эзэмшдэг Савада Хидео руу хууль бус албан бичиг илгээсэн байдаг. Хууль бус гэж тодорхойлох болсон шалтгаан нь 11/386 тоот албан бичиг хоёр өөрөөр бичигдсэн. Нэг нь иргэнийг шагналд тодорхойлох тухай Монголоор бичсэн бол нөгөө нь Хаан банкны 60 хувийг эзэмшигч Савадаа Хидео руу англиар илгээсэн бичиг. Одоо Сангийн яамны архивт зөвхөн Монгол хэлээр бичсэн нь хадгалагддаг. Харин хууль зөрчсөн англи хэл дээрх бичгийг албан тушаалын гэмт хэргээ нуухын тулд устгасан гэсэн үг.

Ноён Савада Хидео руу илгээсэн хууль бус бичигт анхаарал татах хоёр хэсэг байгаа. Нэгдүгээрт, Хаан банкны хувьцаа эзэмшигч “Таван богд” групп компаниас гаргасан Хаан банкны хувьцааг танай болон “Таван богд” группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол улсын засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгийг илэрхийлмээр байна. Хоёрдугаарт, “Дээрх зүйлүүдийг өөрийн анхааралдаа авч бүх талуудыг оролцуулсан Монгол Улсын засгийн газрын хүлээн зөвшөөрсөн харилцан ашигтай нөхцөл байдлыг бий болгоно уу хэмээн танаас хүсэж байна. Үүнтэй холбогдуулан бид “Таван богд” группийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” гэжээ. Энэ хоёр хэсэг Ч.Хүрэлбаатарын албан бичгийн гол зорилго. Нэг дэх хэсэгт “Таван богд”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хоёр дахь хэсэг нь “Шаардлагыг биелүүл. Биелүүлэхгүй бол ямар нэг байдлаар саад болно. Хэрэв ойлгохгүй, тодруулах зүйл байвал биеэр уулз” гээд дарамталсан гэсэн үг.

Ч.Хүрэлбаатарын энэ сүрдүүлгийг Савада Хидео үл тоосон. Үл тоосныхоо хариуг өнөөдөр ч хүртэж байгаа. Тодруулбал, 2019 оноос хойш Хаан банкны 60 хувийн хувьцаагаа зарах гээд чадаагүй. Тодруулбал, “Савада холдингс” компанийн ТУЗ-өөс өөрийн хувьцаагаа Upsilon Fund, meta capital хэмээх хоёр компанид худалдах шийдвэр гаргасан. Монгол банкнаас 2020 оны хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж нийт 35 удаа хойшилсны эцэст 2021 оны зургадугаар сарын 29- нд худалдан авалт цуцлагдаад ор сураггүй болсон. Магадгүй хувьцаагаа “Таван богд” группт зарах Ч.Хүрэлбаатарын шаардлагыг зөвшөөрсөн бол асуудал аль эрт шийдэгдэх байсан биз.

Төрийн сайдын албан бичгийг хууль бусаар үйлдэж, өөрт хамаарахгүй чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчийг дарамтлахаас өөрөөр Ч.Хүрэлбаатар, Ц.Баатарсайхан нар ашиг сонирхол нэгтэй гэдгийг нотлох шаардлагагүй. Эрүүл ухаанаар, нухацтай бодоод үзэхэд бүх зүйл ойлгомжтой байна. Харин Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайханаар дамжуулсан өөрийн бизнесээ хамгаалж байна уу. Эсвэл Ц.Баатарсайхан УИХ-ын гишүүнийг “бие хамгаалагч” болгон ашигладаг уу. Аль нь ч байсан арилжааны банкны хувьцаа эзэмшилд онцгой анхаарал хандуулж байгаа Ч.Хүрэлбаатар өөрийн ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьсан гэдэг нь тодорхой байна.


Сэтгэгдэл

Зочин [111.220.50.43] 2022-01-22 11:23:44

Хvрэлбаатар яг илрvvлчих учраас орж болку ээ!!

Иргэн [202.55.191.194] 2022-01-17 05:56:20

Увсын энэ нэг нөхөр өөрөө жинхэнэ будлианы эзэн байж энхийн цагаан тагтаа мэт аашлах юм аа. Хотгор шанагын уурхай зарсан асуудлыг нь шалгаж шийдэж чадахгүй байж юун шударга ёс яриад суудаг юм бэ? Оюунэрдэнэ Е.Сайд минь.

Зочин [70.108.26.69] 2022-01-13 19:45:26

Ard tvmen songoson umy har mashinar garchihad hvnii ereen dotro mogoin ereen gadna gej

Зочин [70.108.26.69] 2022-01-13 19:40:20

Ene hulgaicha hulgai hiih dargaar ni tomiloh ni u be vnen shv hotgor shanag chin shiidegdegvi bga shvv yaj ashig sonirholtoi hvn ulsiinha san humrugu bariuldag bna ichehgvi hulgai hiine shv iim tsairsan hvn ard tvmen maani haraache bodoj setgeeche odoo haan bank shalgaltaar boon asuudaltai bolood garaad irne dee ta nar harjil bgarai gulag mini stop

зочин [192.82.69.139] 2022-01-13 12:46:32

Хэрэв хулгайч юм бол сонгохоо л больчих л доо.үхрүүд өөрсдөө сонгочихоод мөөрөлдөөд юугаа хийх вэ

Mongol ard [202.55.188.84] 2022-01-13 11:15:54

Энэ хүрлээ хулгайчид банк хэн авах нь хамаатай юм өөрөө авч чадсангүй гээд үхэх гээд бн уу..

Зочин [202.9.40.236] 2022-01-13 04:49:35

Авсандаа аваад ороым байх даа энэ хүүр. Хүний хэрэглээ бол өчүүхэн шүү дээ хүрлээ! Тун жоохон !

Зочин [150.129.141.150] 2022-01-13 05:12:09

Ч.ХҮРЭЛБААТАР ХААН БАНКНЫ ХУВЬЦААГАА ЗАРАХ ТУХАЙ ЯРИА ГАРЧ ЭХЛЭМЭГЦ ЯПОНЫ ИРГЭН НОЕН САВАДАД 3 ЖИЛ ӨМНӨ ХЭРЭВ ХУВЬЦААГАА ЗАРАХ БОЛ НАДАД МЭДЭГДЭНЭ ҮҮ ГЭСЭН ЗАХИА ИЛГЭЭСЭН БАЙХ ЮМ. ТЭГЭХЭЭР АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА . Ч.ХҮРЭЛБААТАР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БИШ. ХАР ХЭРЭЭ БАЙЖ МАГАД Л ЮМ

Зочин [64.119.24.136] 2022-01-13 04:13:40

Хүрэлбаатар бол идэж цадсан гөлөг ыбөгөөд хэтрээд хагарч мэдэх хулгайч. Яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй байгаа. Бх мэдээллийг авгай нь түүнд өгдөг бас нэг шулам Монголбанкинд ажилладаг гэсэн. Далдуураа авгайгаа Монголбанкны захирлаар томилуулах далд санаархал үүнд байгаа биздээ. Эрчим хүчний сайданцар хийхдээ маш их мөнгө тендер зарж идсэн юм билээ Дээр нь Алдарт Хотгор шанагын хулгай нэмэгдэнэ

иргэн [64.119.20.41] 2022-01-13 03:34:08

62 бүлгийг бүгд - Ерөнхийлэгчээ аваад Оцорврл таарна!!!!!!!

zhochin [64.119.18.208] 2022-01-13 03:14:39

хүрэлбааар ханаж цадаагүй юу одоо унтоо !!!??? sos

Зочин [195.46.106.44] 2022-01-13 02:54:49

Ноцтой баримтууд дэлгээд байхад эрх бүхий хүмүүс ямар ч арга хэмжээ авахгүй юм. Ах дүүсээрээ тун базаахгүй үйлдэлтэй хүмүүс сонсогдоод байх юм. Саяхан ах дүүсийнхэн албан тушаалын сүлжээний талаар их л дэлгэрэнгүй гарсан даа. Тэр төрсөн болон хадам ах Ганболдууд нь ч явдалтай улсууд байна лээ ш дээ. Зөөлөн зөөлөн дугарч салахгүй наалдаж байгаад санасанаа гүйцэлдүүлээд байдаг хүн шиг байгаа юм. Хотгор шанагын асуудал бол тодорхой асуудал шүү дээ.

Зочин [172.58.29.121] 2022-01-13 02:51:58

Энэ яав ч сайн хзн бишээ.

Зочин [202.126.90.7] 2022-01-13 02:51:53

ЧОНОНД ХОНЬ ХАДГАЛУУЛДАГ ҮЛГЭР ШИГ БОЛЖ БАЙНА

Зочин [66.181.185.228] 2022-01-13 02:44:01

Хүрэлбаатар аль эртнээс хаан банкнаас хамааралтай аав Чимэд нь хаан банкны өр барагдуулах албанд ажиллаж байсан социализмын үеэс хүний муу үзэх сонирхолтой эднийхэн

Зочин [203.17.23.221] 2022-01-13 02:38:42

Хүрэлбаатар татгалзах нь шударга ёсонд нийцнэ.

Зочин [139.5.219.174] 2022-01-13 02:17:51

Энэ Хүрэлбаатарыг барьж идэхнээ. Хүрэлбаатар шалгалтын хэсэгт орох нь зөв, шударга хүн

Зочин [66.181.161.12] 2022-01-13 02:17:51

Гоё гоё , хоёр барын зөдооныг оргил дээрээс харахад өөрт хүртээлгүй ч гэсэн малчин хүний жаргал . Харин тэтгэвэрийн хөгшидын сан , эрүүл мэндийн сангаа барууда " идүүлчихээд суж байгаа монголын төр - дундаас нь унац горьдоод сууж байгаа төр, засаг , хууль шүүхийн удирдлагууд юу бодож суудаг бол ... ???

zochin [202.9.46.123] 2022-01-13 01:53:26

galzuu hunii udriin temdeglel gej l ene bh

Зочин [70.108.26.69] 2022-01-13 19:38:47

H


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.