ЗАМЫН-ҮҮД БООМТООР ОРЖ ИРЖ БУЙ АЧАА БАРААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ИЛ ТОД ХҮРГЭЖ БАЙХЫГ ДААЛГАЛАА

Aдмин / Хууль

Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Цахим хуралдаанд Сангийн яам, Зам тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Хятад улсад суугаа Элчин сайд, Эрээнд суугаа Консул болон Улаанбаатар Төмөр зам, Гаалийн ерөнхий газар, Хилийн цэргийн удирдах газар, Татварын ерөнхий газар, ХЕГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, ШӨХТГ, Цагдаагийн байгууллагын удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Замын Үүд боомтод хэрэгжиж байгаа экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг Шадар сайд сонсож, холбогдох яамдын болон агентлаг, орон нутгийн удирдлагуудад хандан чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах, олон нийтэд үнэн бодитой зөв мэдээлэл хүргэх талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.

Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэгтэй ачаа, бараа бүтээгдэхүүн татан авч, тээвэр ложистикийн бүсэд байршуулсаныг дурьдаад, цаашид энэ тоог өсгөн ажиллахыг зорьж ажиллаж байна.

Хил дундын “0” цэгээс зөөвөрлөгдөн Гаалийн бүс, ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг, галт тэрэг болон автомашинд сэлгэж ачиж, чингэлэгийг буцаах нөхцөлтэйгээр тээвэрлүүлэхэд гарах замын зардлын тооцоо харьцангуй бага гарч байгаа” гэдгийг онцоллоо.

Шадар сайд “Зам тээврийн яам, ХЦУГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагууд хамтран Ажлын хэсгийн зохион байгуулж байгаа ажлуудыг тоймлон, тухайн өдөр хилээр нэвтэрсэн болон Улаанбаатар хот руу төмөр зам, авто замаар ачигдан гарч буй ачаа барааны тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртөгийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан өдөр бүр олон нийтэд хандан хүргэж байх”-ыг үүрэг болголоо. Түүнчлэн үндэслэлгүйгээр болон үгсэн хуйвалдах замаар ачаа тээврийн үнэ нэмэх зэрэг зохисгүй үйлдлийг тагнуул, цагдаа, шударга өрсөлдөөнтэй тэмцэх байгууллагууд шалган тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг санууллаа.

Мөн Алтанбулаг зэрэг хойд болон баруун бүсийн хилийн боомтуудаар дамжуулан Монгол улсын иргэд, жолооч нар өөрсдийн автомашинаар ОХУ болон Европ, Дундад Азийн улс орнууд руу экспорт, импортын ачаа барааг тээвэрлэх боломжийг олон улсын тээвэр зуучийн компаниудтай холбогдож, судлан танилцуулахыг Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд даалгалаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.141] 2022-01-14 22:29:33

Чаддаг хүнд ажлаа хурдан өгвөл таарна. Чадах зүйл байна уу, ичих булчирхай байхгүй. Энэ ЗГ үнэнхүү хэрэг алга

БУРХАН&ЧӨТГӨР [66.181.177.252] 2022-01-14 01:59:09

ЭНЭ ЗАСАГ ТӨР БАРЬЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД УЛС ОРНЫГ ХЭРХЭН СҮЙРҮҮЛЖ ДАМПУУРУУЛЖ БОЛДГЫГ ХАРЦГАА!!! 90 ОНД Л ЗАСАГ ЗАХИРГААГҮЙ ЗАМБАРААГҮЙ ХЭДЭН 69 Л ЗӨӨЖ БАЙСАН ОДОО Ч ХЭВЭЭРЭЙ. ИЙМ УЛС ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ!?

Зочин [66.181.161.12] 2022-01-14 01:05:30

УИХ - ын ЭРХЭМ ГИШҮҮН - ТӨРИЙН ТЭРГҮҮН ЗЭРЭГ САЙД , хилийн нэг боомт буюу сумын төв дээр очоод ирж - очих машин , орж - гарах КОРОНА ВИРУС зохицуулаад \ замын цагдаа \ хийгээд зогсч байх нь сайхан байна уу - үндсэн хуулийн " хойт эцэг" - УИХ - ын дарга аа , харамсахгүй байна уу ерөнхий сайд аа ...

Зочин [103.9.90.100] 2022-01-13 23:37:58

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭЭЧ ДЭЭ. ЭРЭЭНИЙГ ЦАРАЙЧЛААД ЯАХНА ВЭ ДЭЭ.

Зочин [202.126.89.205] 2022-01-15 14:41:03

ЗГ ямар хамаа байна.Наймаачин шулаачингууд бараагаа татах гээд уйлан дуугарна.Бид хилээ хаалгамаар байдаг

Зочин [103.9.90.100] 2022-01-13 23:37:29

ХУЖАА ЭРЭЭНИЙГ ШҮТЭЖ АМЬДАХЫН ОРОНД ЭМЭЭЛТЭД ХОГ ДЭЭР ХЭВТЭЖ БАЙГАА НЭХИЙГЭЭ ГУТАЛ ХУВЦАС БОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ

Зочин [103.26.194.172] 2022-01-13 15:31:09

Ogtsoroo mal min chi ard tumnii amidral tuildaa hurleee avilgachid min

Zochin [66.181.180.121] 2022-01-13 13:57:51

Яам үндэсний төвд ажил дааогаад ямар ч үр дүн гарахгүй дээ, Хил дээрх халдваргүйжилтын хаалгыг ерөнхий сайд өөрөө очиж байж хийлгэсэн. Замын үүдэд Шадар сайд очиж байж ажил эхэлж байх жишээтэй, Арай ч дээ л юм даа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.