С.Баржав: Эрх баригчид утааны асуудалд иргэдийг буруутгаж байгаад хамгийн их зэвүүцэж байна

Aдмин / Нүүр

Иргэн С.Баржав гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо иржээ. Тусгаарлалтаас гараад хэдхэн хоноод байсан ч зургаан сартай хүүхэд нь агаарын дутагдалд орж, тархины даралт өвчний шинж тэмдэг илрэх болсон байна. Энэ асуудалд бухимдсан тэрбээр Улсын их дэлгүүрийн өмнө үзэл бодоо тайван замаар илэрхийлж лоозон барьж гурван өдөр зогсчээ. Гэсэн ч энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авч, улмаар зөвшөөрөл авахыг шаарджээ. Энэ үеэр цагдаа нар зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч цаашлаад цагдан хорих хүртэл хуулийн зохицуулалттайг анхааруулсан байна. Иргэн С.Баржавтай ярилцлаа.


-Та АНУ-д хэдэн жил амьдарсан бэ. Эх орон руугаа яарав уу?

-Эх орноо их саналаа. Ирэх гэж их ч яарлаа. Намайг явахад л утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан. Тэнд байх хугацаандаа утааны асуудал цэгцэрсэн тухай мэдээллийг цахимаас хараад баярлаж байсан юм. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болчихсон байна.

-Та утааны эсрэг үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна лээ. Тантай хүмүүс нэгдсэн үү?

-Утаа гамшгийн нөхцөлд хүрчихсэн, эрүүл мэндэд заналхийлж байхад иргэд тэмцэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, ийм нөхцөл байдалд дасан зохицоод амьдраад байна. Хамгийн зэвүү хүрмээр нь энэ ажлыг хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь утааны асуудалд иргэдийг буруутгасан тайлбар хэлэх юм. Ингээд миний бие эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө гэрийнхээ ойролцоо УИД-ийн өмнө талбайд лоозон барьж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн.

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн тан руу цагдаагийн байгууллагаас хандсан байна лээ. Юу болсон юм бэ?

-Утааны асуудалд бухимдсан залуу надтай хамт үзэл бодлоо илэрхийлсэн юм. Ингээд лоозон авч надаас жаахан зайтай зогсож үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл удсан ч үгүй цагдаа ирж зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгууллаа гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш хүн харьяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг тухай тайлбарлаж байсан. Бид барьж зогссон самбараа хураалгасан. Одоогоор биднийг шалгаж байна. Зөрчлийн үйлдэл байвал 500 нэгжээр торгох юм уу 7-10 хоног саатуулах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Миний зүгээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөлд хүссэн бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Уул нь бид ардчилсан орны иргэд. Миний зүгээс бослого юм уу, үймээн самуунд өдөөн турхираагүй, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ийм нөхцөлд хууль сахиулагчид маань ч тайван байдаг бол зүгээр санагдах юм.

-Танаас хуулийн ямар зүйл заалтаар байцаалт авсан юм бэ?

-Байцаагч хуулийн олон заалт хэлж байна лээ. Заримыг нь санахгүй байна. Хэлж байгаа хуулиа нарийн тайлбарлаж өгөөгүй. Цар тахал болон Жагсаал цуглааны хуулийн тухай дурдана лээ.

-Та өөрөө эрх чөлөөний оронд амьдарч байгаад ирж. Эх орондоо ирээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлээд л цагдаагийн үүдээр эргэлдэх болж. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байдаг. Би энэ эрхээ л эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хэдүүлээ ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг хараад их гайхлаа. Би үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлмээр байна. АНУ-д хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч иргэд тэмцсээр байгаа. “Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй” гэж бичээд гэрийнхээ гаднаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байдаг. Бид хуульд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гаднаа ч юм уу, уриа лоозон бичиж тавих төлөвлөгөөтэй байна. Одоогоор амны хаалт дээрээ биччихлээ. Цаашлаад олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх бодолтой байна.

-Та байцаагдсаны дараа Цар тахлын үеийн хуулийг эргэж харж амжсан уу?

-Энд нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч оронд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй. Харин Монгол Улсад цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын бүдүүлэг үйлдэл. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлэгдэнэ. Хааж боох тусам л хүчтэй тэсэрч дэлбэрсэн жишээ олон бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явах хэрэгтэй. Хуулийг буруу аргаар хэрэгжүүлээд байна.

ӨДРИЙН СОНИН О.ДАШ

image


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.130] 2022-01-18 01:25:15

Zail pizdaanuudaa huduuruugee ...... ta nar haltaruud bhgui bhad hot mini aziin dagina bailaa hurdan zailtsgaa

Зочин [192.82.68.89] 2022-01-17 09:24:51

Тэр сайхан газраа бай даа. Худлаа бацаана

м [202.9.46.153] 2022-01-17 09:18:18

монголчууд бүгд ичимхии аймхай болсон харин төриин хулгаачууд эсрэгээрэй малуудааа

Иргэн [103.10.21.239] 2022-01-17 07:59:40

Утаанд хордоод ХОХироод байгаа иргэдээ буруутгаад байгаа төр засгаа яая даа бид ийм л дарга сайдтай байсан байсаар байхнээ

Зочин [202.21.109.48] 2022-01-18 01:52:10

Тэд чинь утаа гаргадаггүй Харин хүиүүс бид л хотоо утаагаар дүүргэжбайгаа

иргэн [202.21.126.195] 2022-01-17 06:20:20

Зөд үзэл бодлоо яагаад илэрхийлж болохгүй гэж.Арай манай хууль хяналтынхан дарамттай байх юмаа.Хуулиа баримтлаж ажиллах нь бидний үүрэг.Гэхдээ бүх зүйлд хууль баримтлана гэж байхгүй.Тэгвэл бүр энэ төрийн хүмүүс чинь алдаагаа мэдэхгүй тэнгэрээс буугаад ирсэн юм шиг ааш авир гаргаад хяналт байхгүй энгийн иргэд чинь хэнч биш болно биздээ.Бид чинь төрийн алдааг л хэлж байгаа болохоос завтай даа цагдаад шалгуулах гэж ийм үг үйлдэл хийгээгүй гэдгийг Төрийн эрхэм сайд дарга нар мэддэг болоосой

Зочин [202.126.88.41] 2022-01-17 06:10:07

utaand amisgal chadahgui butej uhnee ! ZOV BID UZEL BODLOO ILEGIILEH HERGETEI

Иргэн [64.119.20.41] 2022-01-17 05:59:15

Залуучууд үгээ энэ залуу шиг хэлэх хэрэгтэй !!!!!утуу арай л биш!!!!!!халвар хамгаалалт хийгээд ч хэрэг алга !!!!! Олон хүчтэй залуусаа тэмцэч!!!!!!

Зочин [202.179.26.210] 2022-01-17 05:31:43

ийм мөнгөний боолуудын тоо цөөрөөсэй АНУ-д бол ингэж хуцаж чадахгүй л нохой шиг буудуулна золбин гуйлгачин өлсөж үхэхгүйн тул ингэж биеэ үнэлэхийг ардчилал гэдэггүй юм

ДЭМЖИЖ байна [103.14.37.8] 2022-01-17 05:14:19

Ийм залуус олон болтугай. Хамгийн гол нь өөрсдийг нь алгуур эрүүл мэнд, санхүүгээр нь хорлоод байхад Үгээ хэлэхгүй хүмүүс их байна шүү. Халааснаас нь 1000 төг авбал яаж уурсах бол харин дээд шатанд хэдэн саяаар өөр зээл болгоод аваад байхад хяналт алгууууууууууууууууууу

зочин [192.82.69.139] 2022-01-17 05:03:11

Ийм залуус түм бум болтугай1

Зочин [66.181.160.85] 2022-01-17 04:56:50

Үзэл бодлоо тайван,боловсон байдлаар илэрхийлсэн явдалд баяр хүргэмээр юм.Танхайрсан,бусдыг уруу татсан зүйлгүй эрүүл мэндийнхээ төлөөл зүтгэсэн байна шүү дээ.Хүн дээрэмдэж,зодож танхайрч,уухайлан хашгирч явдаг залуусыг хардаггүй цагдаа нар жирийн иргэнд ингэж хандах гэж хөөрхийлтэй,бас өрөвдмөөр.Энэ утааны талаар яг хариуцсан нөхдийн тайлбар зөвхөн энэ хүний биш олон хүний /үнэхээр/ уур хүргэж байгаа нь үнэн.Нэг л оношийн олж чадахгүй л байх шиг байх юм.

Zochin [59.153.115.38] 2022-01-17 04:25:31

Irged uursdiin uureg hariutslagaa uhamsarlamaar baina bas. Ter ertuud zuragtaar garch bga nuhuriig zovtgood bga humuusiig eruusuu oilgohgui yum. Tuslhee avchihsan tegsen hirnee yu ch shataaj bna gelee. iim baimaargui baina. hariutslagaa tootsoh ni zov.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.