Өмнөд Солонгосын эдийн засаг ЭРСДЭЛД ОРЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Учир нь COVID-19 халдварын тохиолдол нэмэгдэж, гадаад эрсдэл болон төсвийн нөхцөл байдал нь эдийн засгийн сэргэлтийг саатуулж болзошгүй гэж тус улсын Сангийн сайд пүрэв гарагт мэдэгдэв.

Мөнгөний бодлоготой уялдуулсан үйл ажиллагааг явуулахын тулд эдийн засгийн бодлогыг нарийн явуулах шаардлагатайг Сангийн сайд Хон Нам Ки мөн онцолжээ.

"Өмнөд Солонгосын эдийн засаг дотоод болон гадаадад ээдрээтэй нөхцөл байдалтай тулгараад байгаа нь өсөлтийг нь хязгаарлаж болзошгүй" гэж Хон Нам Ки эдийн засгийн асуудлаарх засгийн газрын хуралдаан дээр хэлсэн байна.

Тэрээр вирусийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн эрсдэл, төсвийн нөхцөл байдлыг эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гол хүчин зүйл гэж нэрлэв.
Тиймээс Өмнөд Солонгос улсын төв банк мөнгөний бодлогоо чангатгаж, Засгийн газар нь эмзэг бүлгийн иргэдээ дэмжих “Холимог” бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг сайд хэлжээ.
Тус улсын Засгийн газар цар тахалд өртсөн бизнес эрхлэгчдэд нэмэлт төсвөөр туслахыг эрмэлзэж байна.

Сангийн яам бичил бизнес эрхлэгчдэд зориулж14 их наяд вон (11.8 тэрбум ам. доллар) нэмэлт төсөв гаргахаар төлөвлөж байна. Энэ алхам нь инфляци өсөхөд илүү их дарамт учруулж болзошгүй юм.
Дэлхийн бусад улс оронд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн  тасалдал, Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогоо бууруулах төлөвлөгөөний тодорхойгүй байдал нь Азийн дөрөв дэх том эдийн засагт гадаад эрсдэл болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.219.176] 2022-01-24 01:27:23

За тэр со мо ч яахав хариууцлагатай улас манайхшиг дампуурна ч гэж юу байхав. Харин манай хэд энэ импляцаа яаж бодоод 10%р өссөн гэж тооцоод байгаан бээ? Бензиний үнэ хэд байгаад хэд болов, байрны үнэ м2 нь сая төгрөгөөр өсчихлөө, тээврийн үнэ хэдэн % нэмэгдэв? дагаад бүх барааны, үйлчилгээний үнэ нэмэгдэв? Төгрөг зүгээр цаас боллоо найзуудаа одоо 1 юм бодвол яасын !!!

Зочин [202.9.46.251] 2022-01-24 07:43:28

Монгол төгрөг монгол хүн хоёр хэзээ ч үнэлэгдэхгүй.

irgen [150.129.143.162] 2022-01-23 23:58:27

manaih bol ineedem bailgui amarhan sehne

Зочин [66.181.181.243] 2022-01-23 21:38:39

манай эдийн засаг ч ёстой аймаар болсон байгаа ианай томчууд ч бүр цайрсан ш дээээ өр хэд хүрэхэжрээ цайрна гэдэг билээ амар ч юмуу доо тэнэгийн дотор уужим гэж яасан үнэн үг вэээ яана даа үр хойч минь л баларна даа

Зочин [104.205.131.167] 2022-01-23 17:25:24

Солиот оо новш МАН хан энэ улсын өрийг 32,5 тэр $ хүргэлээ шүү дээ.!

Зочин [122.201.24.56] 2022-01-23 12:52:28

Энэ хүнд үед АН засагт байсан бол ч дууссан даа, ээ бурхан минь, Нөгөө алтыг маань шавхаад, үйлдвэр заводуудыг маань хувааж аваад , дубайдаад засаг барихаараа ч арилгана шүү

Зочин [202.9.46.251] 2022-01-23 18:33:24

Үнэн. АН эдийн засгийг сэхээнд оруулдаг. 2016 онд АН сөрөг хүчний намдаа сэхээнд орсон эдийн засаг хүлээлгэж өгөөд бууж байсан.

Зочин [69.250.15.186] 2022-01-23 13:07:57

ЧИ ҮЗМЭРЧ ҮҮ, ККК

Зочин [122.201.21.231] 2022-01-23 12:40:25

Ersdeld orood orood mongoliin daitai dampuurna ch gej yu bhav. Mongol ulsiin mini ediin zasag MAN-iin heden hulgaich nariin turiivchiig duurgeseer uuruu hoosorloo doo...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.