Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадас: 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл