ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 69 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинээр батлагджээ.
Үүнээс
- 38 нь Улаанбаатар хотод,
- 31 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 1,166 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 46 нь хүүхэд бол 16 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 52 нь хүнд, 246 нь хүндэвтэр, 71 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд хоёр аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөговь аймагт 30, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [195.242.110.180] 2022-04-09 18:22:29
Зочин [195.242.110.180] 2022-04-09 18:22:29
Зочин [195.242.110.180] 2022-04-09 17:36:53
Зочин [195.242.110.180] 2022-04-09 17:36:53