21 аймгийн 330 сумын Ардчилсан намын дарга нарын шаардлагыг Монгол Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өглөө

Aдмин / Улстөр

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдаж, Монгол Улсын Дээд Шүүхэд өөрсдийн гарын үсэг, албан ёсны тамга тэмдэг бүхий шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлэн Эрх чөлөөний талбайд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

image

330 сумын АН-ын дарга нарын шаардлагад, “Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг САНУУЛЖ байна.

image

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙЖ, ГАГЦХҮҮ ХУУЛЬД ЗАХИРАГДАНА” гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна” гэсэн байна.

Энэхүү шаардлагыг өнөөдөр АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон сумын намын дарга нарын төлөөлөл, АН-ын ХЭГ-ийн төлөөллүүд УДШ-д хүлээлгэж өглөө.

Дашрамд дурдахад, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 аймаг 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хурал нэг өдөр, нэг цагт хуралдах аж.

#Ардчилсан_нам #330_сумын_намын_дарга_нар #Шаардлага_хүргүүллээ

image

image


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.76] 2022-05-03 01:58:49

Шүүх хараат байж болохгүй. Шийдвэр нь шударга байх ёстой.

Хнн [66.181.181.202] 2022-05-03 00:27:00

Эйшш. Хууль мэддэг л баймаар... Дараагийн шатны шүүхэд гомдлоо гаргадым ш

Зочин [59.153.113.164] 2022-05-02 17:16:32

Хэдэн бөгс долоогч ид Монгол улсын хуулийн дээр гарах болоогүй шүү

Зочин [103.229.123.116] 2022-05-02 15:49:04

Баттулгад Монголчууд өгхөөрөө л нэг эрх мэдэл өглөө. Хийсэн юм болгон нь жонхуу. Одоо яаж жонхуурах гээд байгаа хүүр вэ.

Nam bus irgen [66.181.190.178] 2022-05-03 01:41:23

Harin tiimee. Horchin horlogchin shoroo ovoologch Genco horloj hanahgui huur yumaa.

Зочин [194.166.236.47] 2022-05-02 12:49:20

Шүүхийн шийдвэрт нөлөөлөх нь хууль зөрчсөн хэрэг мөн

zochin [192.82.86.22] 2022-05-02 12:21:36

Jenko xulgaich shuuxed noloolox yildel gargaj bn daa,xuuli xuchiixen anxaaraltai xarj baigaa bailgyi dee.

Зочин [66.181.176.237] 2022-05-02 11:57:01

Эрдэнэ , Элбэгдорж хоёр намдаа нэр нүүргүй болжээ

irgem [202.9.40.42] 2022-05-02 10:20:06

Battulgagadaa bgavuom bishee.Ard tumen buh aimag sumdaar yvaad .songuuli yvuulaad ylchihaad bhd MUùiin shuuh.EK yagaad odoo boltol duraaraa humuusiin ugeer yvaad.bur amerikiin elchin saidtai hurtel uulzzad.MGLhunee muulaad yvj bh n Tagnuul.tsag.Ulsiin nuur tsaraid harshilahgui uo.Arai ch ezengui tur bolloo.MAN.Turiin 3 t itgeh itgel bur bhgui bolood baih.Erdene gj yasan duraaraa bn.

жирийн иргэн [202.9.40.101] 2022-05-02 10:19:04

хуулын хугацаа байдаг биздээ Яагаад ингээд яараад байгаа юм бол Нэг л но байндаа

ТОГТОХ [202.21.100.210] 2022-05-02 08:10:11

Шүүх хуулиал барьна ямар нэгэн нөлөөлөлд автахгүй хууль дүрэм журамд нь нийцэж байвал бүртгэж л таараа яагаад шийдвэр гараагүй байхад нь нөлөөлөх гэж оролдоод байна энэ л но ....

зочин [59.153.86.75] 2022-05-02 08:02:31

ерөнхийлөгч болох эхний сонгуульд машин дүүрэн мөнгө нь тараагдхаасаа өмнө илэрч байсан одоо.намын дарга болхоор шалгарсан аргаа хэрэглээ байлгүй . Баттулга ер нь намын дарга болж яах юм хулгай луйвараа нуух бамбай болгоход хэрэглэх юм уу АН ын зарим дийлэнх хэсэг яасан ч сэтгэж дүгнэх тархи толгой байхгүй хүн гэхэд хэцүү хүмүүс вэ сонголтоо худалддаг масс монголд санал өгөгч хүн амын дийлэнх хэсгийг хамарч . сүүлийн гучин жилд төрийн эрхийг атгасан МАН -АН хоёрын удирдагчид яасан гайхамшигтай хүмүүс вэ учир нь монгол хүнийг ядуу байлгаж мал болгох ажлаа маш сайн хийж байна .хүн сэтгэж дүгнэх чадваргүй болхоор малаас ялгагдахгүй

Иргэн [192.82.81.119] 2022-05-02 07:46:02

Энэ Баттулга хэдэн гаруудыг сургалт нэрийн доор цуглуулж байр хоол мөнгөөр угжиж акц хийж байна энэ яасан ханаж цаддаггүй шуналтай албан тушаалд дуртай хүн вэ өөрөө төрийн өндөр албан тушаал хашиж байсан хариуцлагатай хүн байж дээд шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна дүрмийн бус сонгууль хийчхээд түүнийгээ баталгаажуулахыг шаардан дарамт үзүүлж байна их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг дээ

Зочин [202.9.47.22] 2022-05-02 07:35:12

Шүүх шийдвэрт хэн ч нөлөөлж болохгүй шүү дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.