Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс Ж.Энхтөр хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр орой Эквадорын Гуяакль хотод эхэллээ.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50, 55, 60, охидын 40, 44, 48 кг-ын барилдаан болж, манай улсаас нэг хүрэл медаль хүртэв. Тодруулбал, хөвгүүдийн 60 кг-ын жинд “Гүрү Дожо” дэвжээний тамирчин Ж.Энхтөр хүрэл медалиар энгэрээ мялааж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хэсгийн барилдаанд Алжир, Саудын Араб, Киргизийн тамирчдыг дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Канадын бөхтэй 8 минут 50 секундийн барилдаж, юүко алдсанаар ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт А.Даваабаатарыг цэвэр ялснаар шагналын тавцанд зогсож, алтан соёмбот далбаагаа мандууллаа. Энэ өдөр манай улсаас хөвгүүдийн 60 кг-д А.Даваабаатар, охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ нар шагналт V байрт шалгарав.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр хөвгүүдийн 66, 73, охидын 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 66 кг-д Н.Эрдэмийндалай, Б.Бадрал, 73 кг-д Б.Далайцэрэн, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Г.Гийгүүлэн, 63 кг-д Э.Анударь нар барилдах юм.

Энэ удаагийн тэмцээнд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарын удирдлагад 19 тамирчин оролцож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.