Ж.Ганбаатарын ураг, садангийн сүлжээ БГД-ээр тоглож байна
Баянгол дүүрэг гэж үйлийн үртэй газар бий. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр АН-ын С.Эрдэнийн “савраас” саллаа гэсэн чинь өнөөдөр МАН-ын Ж.Ганбаатарын “саварт” орчихов. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Баянгол дүүргийн МАН-ын даргаар сонгогдсоноос хойш ИТХ-ын хэдэн төлөөлөгч нь байтугай намын жирийн гишүүд нь хүртэл түүний дарамтыг мэдрэх болсон аж.
Түүнийг МАН-д багагүй мөнгө хаяж, УИХ-д сууж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх ч 2020 оны орон нутгийн сонгуульд МАН 50 хувийн суудал авснаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг ч өөрийн мэдэлд авсан мэт аяглаж эхэлсэн аж. Өөрийн гарын хүнийг дүүргийн Засаг даргаар, бэрээ ЗДТГ-ын даргаар гэх мэтчилэн урагийн модоо цэцэглүүлж байгааг ИТХ-ын төлөөлөгчид нь эсэргүүцэж буй. Үүнийгээ ч илэрхийлж, гуравдугаар сарын 25-нд болсон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах санал оруулж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, АН-ын 18 төлөөлөгч дээр МАН-ын 10 төлөөлөгч нэмэгдэж гар өргөсөн аж. Хэдийгээр нийслэлийн МАН-ын зүгээс эсрэг намын төлөөлөгчидтэй нийлж, Засаг даргаа огцруулахгүй хэмээн дээрх 10 төлөөлөгчид анхааруулсан гэдэг ч Баянгол дүүргийн МАН-ын төлөөлөгчид Ж.Ганбаатарын удирдлага дор ажиллахгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ гэж харж болох нь. Гуравдугаар сард болсон нийслэлийн МАН-ын хурал дээр ч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатарыг заалнаас нэр дэвшигчтэй өрсөлдөөд гишүүдийнхээ 55 хувийн саналаар арайхын улиран сонгогдсон нь намын ажлыг муу хийж байгаатай холбоотой хэмээн нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазар анхааруулсан. Зарим гишүүд нь түүнийг Баянгол дүүргийн хувийн компани мэт санаж, дүүргийн Тамгын газарт ах дүү хамаатан саднаа оруулж байгааг шүүмжилсэн.
Баримт1.
Гэтэл энэ мэдээ хуучраагүй байхад дүүргийн төсвийн захиран зарцуулах эрх бүхий албан тушаалд очсон бэр дүү Б.Нарангэрэл нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг ЗДТГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гарган төсвийн мөнгөөр гадаадад аялуулсан тухай мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга болоод ЗДТГ-ын дарга хоёр хоёулаа хуурамч тушаал гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлээд НИТХ-д дүүргийг төлөөлсөн төлөөлөгч хүртэл хийж явсан. Гэвч эзний сэтгэлээр бус эзэрхийлэгчийн сэтгэлээр хандаж байгааг нэг бус хүн хэлж анхааруулсаар байгаа нь нууц биш.
Баримт 2.
2021 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хууль ёсны дагуу олгогддог урамшууллыг Ж.Ганбаатар гацаан өөр зориулалтаар зарцуулсан асуудал яригдаж байсан. Тэрээр БГД-ийн МАН-ын нэрийн өмнөөс татаас хэмээн төлөөлөгчдийн урамшууллыг татдаг байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг асуудлыг эсэргүүцэн дүүргийн АН-ын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилснийг хэвлэл, мэдээллийг хэрэгслээр гаргахгүй хаалт хийж байжээ.
Баримт 3. Сонгуульд ажилласан найз нөхөд, хамаарал бүхий хүмүүстээ албан тушаал бэлэглэж, гар хөлөө болгожээ
“Оргил”-ын Ж.Ганбаатарын ураг садангийн төрөл ингээд дуусахгүй.
Тэрээр өөрийн дотны найз Ж.Галтбаярыг БГД-ийн Цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирлаар, Оргил дэлгүүрийн Амгалан салбарыг хариуцан ажилладаг байсан менежер Д.Бат-Оргилыг БГД-ийн 23 дугаар хорооны Засаг даргаар, өөрийн сонгуулийн менежерээр ажилласан Ж.Намнансүрэнг Ахмадын хорооны даргаар, түүний хүү Н.Гантулгыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дэд даргын албан тушаалд тавьж, өөрийн сүлжээг бий болгосон байдаг.
Түүнчлэн Ч.Мандалмааг БГД-ийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар, өөрийн ангийн хүүхэд Д.Даваацацралыг БГД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан томилсонд МАН-ын энгийн гишүүд дургүйцэж буй.
Дашрамд дурдахад дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон Ч.Мандалмаа нь түүний хууль шүүхтэй холбоотой асуудлыг хариуцдаг гэдэг.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.3] 2022-05-06 12:47:50
ганбаатарын сонгуульд дийлэхээ байхаараа хүний өөрийнгүй нийлж унагах ажил гэж үзнэ.Энэ бол үхэр монгол хүний зан.Ганбаатар шиг өөрөө хөрөнгө гаргаад зам тавьсан.Цэцэрлэг сургуулийг энэ жилүүдэд яаж баригдав.Ганбаатар төрөөс төмөрийг хадаас ч зохиогүй ардын намын хэдэн новшнууд хэмжээндээ байж чададгүй.яЭнэ бол юуч биш.Битгий тоо.Хуучин халагдсан нөхдүүд сэвж ардын намын гомдоосон дарцаглав.Манайд улс төр ул шагайх хэрэгсэл болсон.
Зочин [103.212.119.17] 2022-05-05 02:44:49
Еронхий сайдаа намын нэрийг унагаад бгаа энэ мэт ноходыг хурдан шиг намаасаа зайлуулсан дээр дээ 2024 онд ард тумэн дунгээ тавина шуу зарим их хурлын гишууд сайд болон хурган дарга нараас болж намын нэр хунд маш их унаж бна шуу
dendyy yum aa!!!ene munhag ardyyd???????????? [148.60.92.227] 2022-05-04 15:04:12
ta nariin demjih demjihgyi yahab ee!!!!dotoroo eb negdeltei baigaach?Gadnaas daisan eh orniig chini bylaahaar orood irbel ta nar yah yostoi tenegyyd be?.....
Зочин [148.60.92.227] 2022-05-04 15:02:21
Mongol hyn ylas toriin hybid ch hybi hynii hybid ch senej mehej doroitoj baina?enyyniig ta nar oilgohgyi bna gej uu?.....ikhenh ni zyyrdaar engerch bna?...heryyl hel amnaas chini bolood gai gamsig yrgeljleseer baina?ingeh yostoi geed 21 zyynd bodchihson uu?....
Зочин [148.60.92.227] 2022-05-04 15:00:14
Mongolchyyd aa!!!ta nariin ene teneglel bol hend ch hereggyi ee!!!honhortoo alalchsaar baigaad delhiin tyyhnees segsryyleh munhag dain baina?Ta nar yagaad yhaajihgyi bna be?Hyatadiin ydaan hygazaanii nogoo jimseen idee yu?Yagaad hoyor tom gyrnii dynd baij hoorondoo eb eyiig hicheehgyi bna be?...Neg l eder senenlee syy!!!
бас нэг эрдэнэ [192.82.69.154] 2022-05-03 23:27:35
ЭНЭ нөхрийг дараагийн сонгуулд дэмжихгүй дээ.
irgen [31.45.4.46] 2022-05-03 18:34:41
bayangoliinhon hamgiin archaagui duureg, barag hotiin tuv baij, hugluruud l baigaad bn, tegeed ene neg hunee l songood bn,
Зочин [66.181.182.196] 2022-05-03 09:24:30
Хаана ч адилхан ийм л байгаа тул төр засгийн ажил явахаа больчихсон шүү дээ Дарга нараа бол хуурч чадна шүү
Зочин [202.55.188.93] 2022-05-03 05:12:42
Жингийн цуваа явж л байдаг Жингэр ноход хуцаж л байдаг. Ажил хийж мэдэхгүй ачаалал дааж чадахгүй өмхий сэвсээ дийлэхээ байсан юм нууд комны араас хуцаж л байг. Битгий тоо. Улам сайн ажилла.
Зочин [202.126.89.85] 2022-05-03 03:50:28
БЗД ялгаагүй батамгалан бөөс авгайгийхаа эгчийг газрын дарга болгоод явж байнм
Зочин [66.181.187.104] 2022-05-03 03:43:42
Чадаж байна мэдэв үү. Хэн атаархаад байна
Зочин [192.82.90.150] 2022-05-03 03:40:32
Ugaasaa butehgui
Оюунаа [202.21.108.246] 2022-05-03 02:52:04
Ганбаатар зайлаасай ахмадуудыг ялгаваолан гадуурхдаг нам бусчууд юунд ч оролудоггүй болсон
Иргэн [192.82.88.193] 2022-05-03 02:49:40
Том үйлчигээний газар бүгд ард томчууд ахан дүүсээрээ л ажиллаж байж л томорч байгаашдээ !!!!!!жинхэн бор зүрхээрээ нэг жижиг юм байгуулах санаа байсан ч болдоггүйл байхгүй юу !!!!!!бүгд томчуудын авилга хээлд өртөгдсөн өтнүүд болчихоод байна.!!!!!!!!СU - бна аймаар үнээй.!!!!!!хэдэн Оюунтангууд нэг нэгнээсээ зээлээд л их юмтай харагдөх гэж зээлээр үйлчилүүлж байх юм!!!!!! Зүгээр л зөв сайхан төлөв даруу зөв хүн болж аваач Оюутангууд аа.!!!!!!дээдүүл нь ямар байна яг дуурайж бна.Ингээд л хөгжилгүй Могол бочихоод бна..засаг нь настагийн тэтгэвэриыг бинзиний 5 төгрөг гээд л луйварчид цамайндаад бялартаад л замбараагүйтээд Толгойн ажиллахгү тэнэгтээд мансуурч олигтой юу сэтгэж чадахгүй бна.Зайлуулвал таарна.Бүгд Огцорч зайгаа тавих хэрэгтэйшдээ
ene [202.21.124.131] 2022-05-03 02:44:03
BGD buheld zahiragch khaan yum bna daa. Songuulid yalalt baiguulahiin tuluu ajilsan humuusiig ni shagnal markaar alban tushaal uguud baival Mongol uls yaj hugjikh bilee dee.
Зочин [192.82.65.93] 2022-05-03 02:32:25
Хэн ч гарсан адилхан, өнөөгийн монолчуудын сонгодог дүр төрх ийм л болсон шүү дээ. Ардчилалаар төрсөн цүнх байригчдын түйлын зорилго нь улс эх орон биш, хамаатан садан, сүүл, сүүдрээ өөд нь татах. Сонгодог жишээ Үүл баатар.
irged [202.9.46.67] 2022-05-03 02:16:37
Ali ch aimag.duuregt UIH gishuunii biznesiin .ah duugiin.songuulid n nohoi met zurgesen humuusee shuud duraaraa tavij bn.Gol n AZD nariig UIH gishuun eeree songodog n hamgiin buruu.Teriig n Huuk shuud batalamjlasan.Odoo ajil medehgui chadvargui darga nartai irged uilee uzej bn
Тиймээ [66.181.161.76] 2022-05-03 02:04:40
Аль ч дүүрэг хороонд улс төрчид гар хөлөө дүрээд утсан хүүхэлдэйнүүдээ тавьчихсан учир улсын өр нэмэгдэх шалтгаан болсон. Дарга нар ирэхээр уралдаад аманд нь орчих шахдаг болсон.
Зочин [203.17.23.221] 2022-05-03 01:56:10
Ж.Гаанбаатар, Х. Ганхуяг нарыг УИХ-аас эргүүлэн татах нь зүйтэй.