Хуульч О.Алтангэрэл: “Эрх баригчид дараагийн сонгуульд сөрөг хүчингүйгээр оролцохын тулд юу ч хамаагүй хийж, хэнд ч хамаагүй нөлөөлж байна. Хуулийг тэр чигт нь уландаа гишгэж байна"
Хуульч О.Алтангэрэл: “Эрх баригчид дараагийн сонгуульд сөрөг хүчингүйгээр оролцохын тулд юу ч хамаагүй хийж, хэнд ч хамаагүй нөлөөлж байна. Хуулийг тэр чигт нь уландаа гишгэж байна."
Ардчилсан нам 2022.04.15-ны өдөр УДШ-д намын даргаа бүртгүүлэх хүсэлтээ явуулсан байгаа, хуулийн хугацаандаа хэрхэн шийдвэрлэгдэхээр байна?
УДШ бол зөвхөн бүртгэл хийдэг байгууллага улс төрийн намын хувьд. Бусад юман дээр бол хэрэг маргааныг шийддэг. Харин энэ удаад бол бүртгэх л үүрэгтэй байгууллага. АН-ын гишүүд даргаа сонгочихсон, Их хурлаараа батламжилчихсан. Одоо УДШ-ийг бүртгэл дээрээ бүртгээд өгөөч л гэж байгаа юм. Энэ хүн чинь дарга болоход болж байна, болохгүй байна гэдэг асуудлыг УДШ-д шийдэх эрх байхгүй. УДШ-д хүргүүлэн өгсөн материалыг шалгаж үзээд, үнэхээр АН-ын гишүүд нь өөрсдөө сонгосон байна уу, үгүй юу гэдгийг шалгаж үзээд л бүртгэх ийм л ажлыг хийх ёстой. Харамсалтай нь манай өнөөгийн эрх баригчид сөрөг хүчингүй байхыг хүсээд байгаа юм шиг байгаа юм. Тийм болохоор УДШ-д нөлөөлж байгаа гэж бид бүхэн харж байгаа бодит байдал ч ийм байгаа. Хэнийг бүртгэх вэ, АН-ын дарга хэн байх вэ гэдгийг МАН шийдэх гээд УДШ-д хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж бид бүхэн харж байна. Хэрэв ийм нөлөөлөл байхгүй бол УДШ АН-ын гишүүд сонгосон тэр даргыг л батламжлах ёстой.
УДШ-д хүсэлтээ өгснөөс хойш 2 долоо хоног өнгөрсөн байна. Хэрэв хуулийн хугацаа буюу 30 хоног дуусахад АН-ын зүгээс авах дараагийн арга хэмжээ юу байх вэ?
30 хоногийн дотор энэ байгууллага хуулиа мөрдөх ёстой. УДШ-ийн бүрэлдэхүүн, шүүгчид хуулиа мөрдөх ёстой. Үгүй бол УДШ-ийн Ерөнхий шүүгч хуулиа мөрдөж байна уу гэдэг асуудал үүснэ. Үүнийг хянадаг газар нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц. Тэгэхээр 30 хоногийн хугацаандаа асуудлаа шийдчих байх, шийдэх ч ёстой. Одоогоор шийдэх хугацаа талдаа орсон байна. Энэ хоног хугацааг АН-ын гишүүд, дэмжигчидтэй хүлээцтэйгээр харж байна. Асуудлаа шийдэх гээд хүргүүлэн өгсөн тэр олон боть, цаас, бичиг баримтуудыг судалж байгаа байх. Уг нь бол яг энэ хугацаанд материалыг судалж л байгаа бол асуудал шийдэгдэх ёстой гэсэн байр суурьнаас хүлээцтэй харж байна.
Ардчилсан нам 200 мянга гаруй гишүүдтэй, гишүүдийн байр суурь ямар байна вэ?
Намын гишүүд бол мэдээж хэрэг 100 хувь УДШ-д бүртгэлтэй даргатай байхыг хүсч байгаа. УДШ-ийн хоёр ч тогтоол дээр биччихсэн байгаа. Ардчилсан намыг албан ёсны итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байна гэж үзсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Ардчилсан намын албан ёсны дарга гэдэг хүн УДШ-ийн бүртгэлд байхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр даргаа бүртгүүлье гэдэг нь гишүүдийн 100 хувийн хүсэл. Сая сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулга нийт сонгогчдын 90 гаруй хувийн санал авсан. Үүнийг энгийнээр тайлбарлавал 10 хүн тутмын 9 нь сонгосон гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс сонгосон намын даргаа бүртгүүлье гэсэн ийм л хүсэлтэй байгаа. Үүнийг О.Алтангэрэл гэдэг хүн төлөөлж яриад байгаа юм биш. Дотоод Сонгуулийн Хорооноос гаргасан албан ёсны анхан, дунд шатны намын хороон дээрх баримт, материал, гишүүдийн санал өгсөн байдал дээр үндэслэж гаргасан статистик байгаа.
Эрх баригч намынхан УДШ-д нөлөөлж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа. МАН-ын хувьд сөрөг хүчингүй удаан хугацаанд явбал сөрөг тал нь юу байна гэж харж байна вэ?
Маш энгийнээр бол АН-ыг томоохон аж ахуй нэгж, компани гэж үзвэл хувьцаа эзэмшигчид нь шийдвэрээ гаргачихсан. Энэ хүнээр удирдуулахгүй ээ гүйцэтгэх захирлаа сольё оо гэтэл наадхыг чинь бүртгэж авахгүй ээ гээд байдаг. Спортоор тайлбарлавал АН, МАН хоёрыг хөл бөмбөгийн баг байна гэж бодьё. Баг чинь өөрийнхөө ахлагч, удирдагчийг сонгох ёстой биз дээ. Тэнд хэнээр удирдуулбал амжилтанд хүрэх вэ, гоол оруулах вэ гэдгээ тооцолно. Үүнтэй адилаар улс төрийн намын хувьд бол аливаа нэг үйл ажиллагаа явуулах ёстой болж таарна. Гэтэл эсрэг баг нь шүүгчтэй нийлээд танай багийн даргыг бид нар сонгож өгнө гээд байвал яаж ард түмнийхээ тусын төлөө, улс төрийн нам чинь үйл ажиллагаа явуулах юм бэ. Ардчилсан намын хувьд яг л ийм юм болоод байна. Манай намын дарга асан С.Эрдэнэ дарга нэр бүхий хүмүүс энэ үйл ажиллагаанд буруутай гэж хараад байгаа ямар ч улс төрийн намд өөр өөр бодолтой хүмүүс байж л байдаг. Хаана очиж шийдэгддэг вэ гэхээр эцсийн дүндээ хууль дээр очиж шийдэгддэг. Хууль нь шударга байж гэмээн энэ нь зөв юм байна, эд нар олонхи юм байна гэж шийддэг. Ардчиллын зарчим өөрөө олонх дээр тулгуурладаг. Зориуд энэ зөрчлийг хурцатгаж Улсын бүртгэлийн байгууллагыг үүндээ оролцуулж, зөв зүгээр хүчин төгөлдөр байгаа тамгыг хаяж үрэгдүүлсэн мэт болгож байгаа үйлдлийг харахаар манай намын гишүүд биш цаана нь эрх баригчид л байгаа. Өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчихдөө яагаад тийм зоригтой байгаа юм, яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм, яагаад УИХ-ын индэр дээрээс гишүүд нь та нар улс төрийн намын дотоод асуудлаа шийд гээд том том дуугараад загнаад байгаа юм. Бүгд мэдэж байгаа. АН-ыг яагаад нэгдүүлэхгүй, нягтруулахгүй байгаа юм гэхээр эрх баригчид өөрсдөө дураараа дургих гэж л байгаа. Хөгжлийн банкны хуулийг 2016 онд эрх бариад өөрчилсөн. Хяналтыг нь байхгүй болгосон. Ингээд хөгжлийн банкны дүүрэн дээрэм. Өөрсдөө эрх бариад сөрөг хүчнээ дэндүү хүчгүйдүүлж суусан юу гарсан ЖДҮ-ийн том хулгай гарсан. Өдөр тутам яригдаж байгаа зүйл юу байна гэхээр эрх баригчдийн муу, муухай л байна. Үүнтэй хэн тэмцэж байна сэтгүүлчид үг дуугаа хүргэж, мэдээлж байна, иргэд сошиал дээр бичиж байна. Чуулганы танхимаас үүнийг хэн ярих ёстой юм сөрөг хүчин ярих ёстой, улс төрийн акцыг хэн хийх ёстой юм сөрөг хүчин л хийх ёстой. Эсрэг энэ хүмүүс чинь болохгүй байна гэж сөрөг хүчин л дуугарах ёстой. Өнөөдөр АН-ыг УИХ дахь 13 гишүүнээр төсөөлөөд байгаа. Үгүй АН 140 гаруй суманд бүрэн засаглаж байгаа, 20-иод суманд хамтарч засгийн эрх барьж байгаа, 8 аймагт бүрэн засаглаж байгаа. Маш олон газруудад маш цөөхөн саналын зөрүүтэйгээр засаглаж байгаа хэдэн зуун хурлын төлөөлөгчид байна, бүх шатны хуралд мянгаар тоологдох төлөөлөгчид байна. Энэ улс төрийн намыг удирдлагагүй байх зорилго нь хэнд ашигтай юм ямар ч байсан монголын ард түмэнд ашиггүй. Хэнд ашигтай байна гэхээр эрх баригчдад ашигтай. Ингээд дараагийн сонгуульд сөрөг хүчингүйгээр сонгуульд оролцохын тулд юу ч хамаагүй хийж, хэнд ч хамаагүй нөлөөлж байна. Хуулийг тэр чигт нь уландаа гишгэж байна.
Хэрвээ хуулийн хугацаандаа УДШ бүртгэж авахгүй бол цаашид авах арга хэмжээ юу байх вэ?
Түүнийг нам дотроо ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэнэ. Улс орон даяар АН шат шатны хурлаа хийж байна. Анхан, дунд шатны бүх гишүүд ярьж байна. Үүнийг зөвхөн би яриад байгаа юм биш бүх шатанд гарч байгаа байр суурь. Сошиал дээр, бодит амьдрал дээр, хурал цуглаан дээр гарч байгаа байр суурь тэмцье л гэдэг. Үнэхээр тэсрэхэд ойрхон байна. Үүнээс цааш хууль, шүүхэд итгэдэг тэр итгэл өчүүхэн төдий үлдсэн түүн дээрээ л тэсч байгаа. Үүнээс цааш шийдэхгүй гэвэл УДШ-д материал хүргүүлэх үеэр ДоСХ-ны даргаар ажиллаж байсан И.Мөнхжаргал хэлсэнчлэн бид материалыг хүргэж АН-ыг төлөөлөн ирлээ. Хэрэв бүртгэхгүй бол гишүүд маань өөрсдөө ирнэ гэсэн шүү гэж дамжуулж байсан. Үнэхээр үндэсний хэмжээний нам ямар хэмжээний асуудал гаргаж болох вэ?, Монгол төрд ямар хэмжээний асуудал дагуулах вэ? гэдгийг бодох ёстой. Сөрөг хүчнээ ингэж болохгүй гэдэг эрх баригч намын гишүүд нэлээдгүй олон байгаа юм билээ. УИХ-д бүлэгтэй, улсын хэмжээнд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын 40 гаруй хувьд засаглаж байгаа үндэсний хэмжээний нам удирдлагагүй байх нь төрийн үйл ажиллагааны хэвийн байдал, бүр нарийн яривал улс үндэстний маань аюулгүй байдал, тогтвортой байдал, цаашдын хөгжилтэй гарцаагүй холбоотой асуудал болж байна. Энэ асуудал зөвхөн АН-ын асуудал биш монголын ардчиллын тухай асуудал, монголын ардчилал улс төрийн намд ямар үүрэг гүйцэтгэх, цаашдаа хууль шүүхийн байгууллагууд улс төрийн намд хэрхэн үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудал юм.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.91] 2022-05-05 01:12:11
ЧИ БИТГИЙ ХУЦ
Битгий эрхэл. [192.82.86.25] 2022-05-06 16:37:48
Чи битгий эрхэл. Цаана чинь АНамын зайг эзлэх гэсэн өчнөөн нам Монголд байна. Аль нэг нь дээшээ гараад л ирнэ.
Зочин [192.82.85.180] 2022-05-04 18:21:17
Аливаа нам сөрөг хүчинээ бэлтгэдэггүй, сөрөг хүчин нь өөрөө гарч ирдэг гэдэгийг ойлгоход илүүдэхгүй.
irgen [66.181.179.10] 2022-05-04 15:32:37
ee, ingej snn yum yarij bhaar dotroo hul tolgoigoo oloosoi doo. Hetsuuteim be,kkk Heleh ch ug alga. Neg l ih heterhii mergen jaraahainuud
Хөгжсөн орнуудын туршлагыг хэрэглээчээ. Мангар юм уу, хаашаа юмб. [192.82.86.25] 2022-05-04 13:13:54
Хөгжилтэй орнуудад ийм тохиолдолд Ардчилсан Намыг тарааж татан буулгаад, тэгээд гишүүдийг нь ШИНЭЭР нам байгууахыг санал болгодог. Тэгээд шинэ нам буюу намууд нь шинэ дүоэм, шинэ гишүүнчлэл, шинэ тамга, шинэ бланктайгаар үйл ажиллагаа ШИНЭЭР эхлүүлдэг. Монгол шиг ингээд новшроод байдаггүй. Ингэж новширч байтал тус намын үзэл бодол нь ХОГ ДЭЭР гарч дууслаа.
Иргэн [103.57.95.234] 2022-05-04 10:26:39
Энэ хуульч самуурсан байна. Хүний хувьд болохгүй байна гэж ШҮҮХ нэг ч удаа шийдвэр гаргаагүй аль хэсэг нь хуулийн дагуу албан ёсны нам гэдгээ тогтоогоод нэг материал бүрдүүл гэж.л шийдвэрлэсэн шүү.
Зочин [192.82.85.180] 2022-05-04 18:23:15
Энэ хүний ухаан ээдий буудай болжээ
Зочин [202.21.116.11] 2022-05-04 09:27:37
ардчилсан нам ямарч мөнгө идээгүй идэх боломж ч гараагүй ман нам ганц нэг хүний зөрөөтэй хүчтэй сөрөг хүчин байсан тул 2 удаа хамтарсан засаг бариад идэж уугаад сүүлд нь АН намын залуусыг жийж хэлсэн үүнийг жирийн иргэд бид мэднэ одоо бүр путин си жин пин болох мөрөөдөлдөө солиорчихсон байна АН намын бүх гишүүдийг хэлмэгдүүлэхэд бэлэн болчихсон байна уу даа
ff [43.242.243.238] 2022-05-04 07:38:55
Ард түмнийхээ итгэлийг дааж чадахгүй мөнгө идээд Америк руу зугатаад, гадныханд улс ороноо барьцаанд тавиад эдийн засгаа сүйрүүлээд байхад, сонгуульд мянга түм ороод ч ялагдана.
Бүртгэх л үүрэгтэй гэнэ үү [66.181.161.74] 2022-05-04 07:19:26
За яахав бүртгэчихлээ гэж бодоё. Дараа нь дээд шүүхийг юу гэж буруутгана гээч . Эрджнийн намыг бид биш дээд шүүх хүчингүй болгосон гээд л эд нар. Нөгөө эрдэнийн талынхан дээд шүүх буруу шийдсээн гээд жагсаал өлсгөлөн зарлана. АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй шүүхээр могой бариулах санаатай байгаа нь тэр