АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: С.Зориг агсныг тайван байлга!

Aдмин / Улстөр

АН-ын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх гишүүдийн "Онц хурал" өнөөдөр 12:00 цагт нэгэн зэрэг боллоо.

АН-ын бүх гишүүдийн "Онц хурал"-ын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал ийнхүү хэллээ,

“Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.04.30-ны өдөр хуралдаж өөрсддөө олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 330 сумын бүх гишүүдийг нэгэн зэрэг хуралдуулъя гэдэг шийдэлд хүрч энэхүү хурлыг зарласан. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар маань бүх гишүүдийн хурлаа зарласны үндсэн дээр өнөөдөр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум бүх гишүүдийн хурлаа хуралдуулж байна. Улс орон даяар хуралдаж байгаа АН-ын нийт гишүүддээ амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлье.

Хуралдаанд оролцож байгаа нийт гишүүд маань улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хямрал, авилга, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн эрх баригчдад шаардлага гарган хүргүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан намын 117000 гишүүний саналаар сонгогдсон дарга Халтмаагийн Баттулгыг УДШ бүртгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бидний эвлэлдэн нэгдэх эрх болоод АН-ын нийт гишүүдийн сонголтыг хүндэтгэ гэсэн шаардлагуудыг нийт гишүүд маань хүргүүлж байна. Уг шаардлагадаа Монгол Улсад хараат бус шүүхийн тогтолцоо байгаа эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж байна.

Мөн Ардчилсан намын гишүүдийн эв нэгдлийн асуудлыг хэлэлцэн ярилцаж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, АН-ын сонгуульт гишүүд, УТЗ-ийн гишүүдийг эв нэгдэлтэй байж АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалыг барьж ажиллахыг шаардсан шаардлагуудыг тус тус хүргүүлж байна. Түүнчлэн АН-ын лидерүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлдэх газраа олохоо байсан мэт С.Зориг агсны хөшөөн дээр очиж хэрүүл хийдэг ээ болимоор байна. Энэ хүнийг үнэхээр хүндэтгэдэг бол тайван байлгаж өгөөч гэж намын гишүүд шаардаж байна. Намын хэрүүлдээ С.Зориг агсныг оролцуулдаг ах нартаа хандаж хэлэхэд, С.Зоригийг тайван байлга гэж хэлье! хэмээн мэдэгдлээ.

Өнөөдөр 18.00 цагт улс орон даяар хуралдсан Ардчилсан намын бүх гишүүдийн хурлын нэгтгэсэн дүн гарах аж.

image

#АрдчилсанНам #Бүх_гишүүдийн_хурал


Сэтгэгдэл

wUmrLVWz [195.242.111.129] 2022-05-10 21:43:59

555

wUmrLVWz [195.242.111.129] 2022-05-10 21:43:52

555

wUmrLVWz [195.242.111.129] 2022-05-10 21:42:03

555

wUmrLVWz [195.242.111.129] 2022-05-10 21:41:49

555

Зочин [103.229.121.108] 2022-05-09 22:29:50

Танай намын нэр хүнд шалаар нэг шаацан, олноос дэмжлэг горьдсон, зөнөсөн, салганасан, шоронгийн хаалга нь нээгдсэн хэсэгхэн хүнэнцэрүүдийн амиа тээх арга нь Зориг болсон шүү дээ.

зочин [59.153.86.75] 2022-05-08 13:32:55

Зориг гээч хүн яасан их үйлийн үртэй бэ .хүний гарт хэрцгийгээр алагдаж амиа алдсан алуурчин нь олдоогүй. дараа нь хорин дөрвөн жил яс нь өндөлзлөө . одоо монголчууд минь бурхан болоочийн сүнсийг амар тайван байлгаж ясыг нь өндөлзүүлхээ боль АН-ыхан үүнийг хатуу ухаарч ав . зарим нэг нь орой бүр сүнстэй нь ярьдаг болсон гэж солиорч байна. амьтай бүхэн үхнэ хэн ч тойрч гарахгүй үнэн өөд болсон нэгнээрээ ашиг хонжоо хайдаг нь ганц монголчууд болж байна.

Зочин [202.126.89.46] 2022-05-08 13:07:10

Эвтэй байцгаа! Удахгүй та нарын хүсэлтийг шийднэ. Аль Намыг АН гэж үзэхээ УДШ мэднэ.

Зочин [66.181.161.15] 2022-05-09 00:37:47

Ок

Зочин [192.82.90.236] 2022-05-08 10:21:16

Guigaad yadag um shineer hubisgal hii odoo baigaa orchin huuli chni yagaadch bolohgui bna

Зочин [66.181.161.15] 2022-05-09 00:49:28

Яг зөв үндсэн үзэл бодлоосоо хэтэрхий туйлшарч аялдан дагдаг өөр намын өвөрт ордогоо болцгоо яг шудраг жирийн гишүүд дундана намынхаа төлөө саналаа өгч байхад дарга нар намаасаа өөр найз нөхөд ах дүүгээ дэвшиж байгаа намд өгч байдаг худлаа биш шүү хариуцлагтай хэлчий

ЗОЧИН [192.82.87.1] 2022-05-08 10:19:42

БАС КОММЕНТ УСТГАНАА, АЙН ЭНЭ ХЭНИЙ САЙТ ВЭ, ЭНЭ ХУРЛЫГ ДЭМЖЭЭД, ЭРДЭНИЙГ ШҮҮМЖЛЭЭД БИЧЧИХСЭН ЧИНЬ ТЭР ДОР НЬ УСТГАСАН БН, ЭНЭ САЙТЫГ ХААЛГАХ А/Х АВЪЯ

Зочин [66.181.161.15] 2022-05-09 00:42:32

Ок

Иргэн [122.201.24.229] 2022-05-08 10:10:22

Жонхуу Баттулга дарга болох гээд мөн их үзэж байна даа анхнаасаа хууль бус юм хийсэн хүн өөр арга мэддэггүй юм байна их санасан газар 9 шөнө хоосон гэдэг шиг юм болно доо монгол улс Баттулгад өргүй тэр монголд өртэй энэ хүн улсаа самарч самарч арай гэж зайлсан одоо самарсан намаа авах гэж үхэн хатан үзэж байна яасан их шуналтай хулгайч вэ хахаж үхээсэй

ЗОЧИН [192.82.87.1] 2022-05-08 10:07:57

АН-д ХОРВОО ДЭЛХИЙ УУДАМ, ХУГАЦАА БАГА, ХИЙХ АЖИ ИХ БН ШҮҮ, ЭРДЭНЭ МАН-ТАЙ ХҮЗҮҮ СЭЭРЭЭРЭЭ ХОЛБОГДЧИХООД АН-ЫГ УНАГАХ, БОЛЖ ӨГВӨЛ БҮРМӨСӨН БУЛШЛАХ ТҮҮНИЙ, МӨН ХАМСААТНУУДЫНХ НЬ ЗОРИЛГО ЭРДЭНЭ ГЭХ УРВАГЧ ХУЛГАЙЧИЙГ ЗАЙЛУУЛЧИХВАЛ АН БОСООД ИРНЭ, ТЭР САЙД БАЙХДАА ИДСЭН ХЭДЭН 10 ТЭРБУМЫН ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭСЭЭ МУЛТРАХ ГАНЦ АРГА НЬ МАН-ТАЙ СҮЛБЭЛДЭХ, ӨӨР ЗОРИЛГО ТҮҮНД ҮГҮЙ, ТЭР БАС ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХ БОЛ ХАНАХААР БОЛЛОО, "ЭХЛҮҮЛСЭН ШУНАЛ ТАЧААЛД ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ" ГЭДЭГ ЯАСАН ҮНЭН ЮМ БЭ, "ТЭР ТА НАРТАЙ ИРЖ УУЛЗААД ТАМГА БИЧИГ ХЭРГЭЭ ӨГӨӨД БАЯРТАЙ, БИ ЯВЛАА" ГЭХ СЭТГЭЛ ГАРГАВАЛ ТЭР САЙШААГДАНА, ЭС БӨГӨӨС ТЭР ҮЛДСЭН АМЬДРАЛДАА "НАМАЙГ ХЭН ТООХОВ, НОХОЙГ ХЭН СААХАВ" ГЭДГИЙН ҮЛГЭР Л БОЛНО,АН-ЫН ЕНБД МӨНХЖАРГАЛ ЧАДВАРТАЙ САЙН ЗАЛУУ ХАРАГДДАГ, ДЭМЖИНЭ.

Зочин [66.181.160.29] 2022-05-08 09:51:29

Эгэл жирийн гишүүд - дэмжигчдын дуу хоолойг анхааралдаа авах ёстой . Тэд бол Эрднэнэ , Батүүл , Элбэгдорж . Да . Ганболд , Гончигдорж , Баабар , Энхсайхан , Амаржаргал болон тэдний тойрон хүрээлэгчид биш ...

БУРУУ ЦОЛМОН [103.57.92.194] 2022-05-08 13:42:15

НАМУУДАД ЖИРИЙН ГЭШҮҮД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН АЖИЛ АЛБАН ТУШААЛ ХООЛНЫ ШАВХАРУУ ГОРЬДСОН БӨХС ДОЛООГЧ ДОЛДОЙ НАРЫГ НАМЫН ГЭШҮҮД ГЭЖ НЭРЭЛДЭГ БОЛСОН НАМУУД ИЙМ ХУЛГАЙЧ НАРЫН ТОГЛООМЫН НАМЫН ГЭШҮҮДТЭЙ БОЛСОН

Wow [202.55.188.34] 2022-05-08 09:47:43

Wow


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.