Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022 оны 05 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэн болон сүүлээр ихэнх нутгаар халах боловч, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Хур тунадас: 03-нд Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд ихэнх нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.106] 2022-05-11 16:51:09
Энэ мэдээнээс авах юм алга. Зүгээр л copy paste. Ядаж УВ-д ямар байхыг бичээч. Залхуу нэг оюутны ессег ч гүйцэхгүй.
зочин [202.126.88.131] 2022-05-09 08:59:59
юун улирсан баларсан өнгөрч бгаа мэдээ бэ энэ чинь 9-н дуусч бн