Бөхчүүдийн гавьяаг ил өгдөг шигээ ДОПИНГ хэрэглэсэн алдааг нь ч ИЛ БОЛГО, МАГАЛЖАВ АА

Aдмин / Спорт

Хэдхэн хоногийн өмнө хоёр бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл цацагдсан. Допинг илэрсэн бөхчүүд нь хоёр аймгийн цолтой бөхчүүд юм байна гэдэг цуурхал ч гараад амжсан. Олон нийтийн зүгээс допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг нууцлаж байгаад эцэстээ нэр цохогдож явсан улсын цолтой бөхчүүд сугарч, аймгийн цолтой бөхчүүд нь үлддэг шударга бус үйлдэл сүүлийн хэдэн жил үзэгдэх болсон. Тэгвэл тавхан хоногийн өмнө Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Энэ нийгэмд тийм чухал асуудал биш. Нэрийг нь зарлах журам байхгүй. Цаашдаа ч допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлахгүй” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа хэллээ. Үүнээс гадна “Үүнийг нийгмийн цөөхөн хэсэг буюу бичих унших чадвар бага, бичсэн зүйлд дүгнэлт хийн тунгаах чадваргүй бөх сонирхогч гэх нөхөд журам зөрчсөн үйлдлүүд болох сөрөг хариуг зарлах зэргийг холбооноос хүсэж байх шиг. Допингийн шинжилгээ спортын холбоодын асуудал. Хоёр бөх хариуцлагаа хүлээнэ, үүнийг сэтгүүлчид мөн эрүүл бус зарим хүмүүс тэсэн ядан хүлээж, тэднийг давхар шийтгэх ямарч шаардлагагүй” хэмээн ярьсан нь олны бухимдлыг төрүүлээд байна.

Монгол бөх нэг холбооны асуудал биш. Монгол үндэстний өв соёл, уламжлалын асуудал. Бүх зүйл ил тод байх ёстой. Гэтэл МҮБХ-ны тэргүүн нь олон нийтийн сувгаар “Энэ бол та нарт хамаагүй. Эрүүл бус зарим хүмүүс” хэмээн бөх сонирхогчдыг, ард түмнийг доромжлоод сууж байна. Үнэхээр л бөхчүүдээ бодож байгаа юм бол допинг хэрэглсэн бөхчүүдийн нэрсийг нээлттэй зарлаж, үүний эсрэг тэмцэх ёстой. Зохих хариуцлагыг нь хүлээлгэж байж бусдад нь анхааруулга болно. Тэгэхгүй холбоондоо хав дарчихаад хэзээ үндэсний бөх эрүүл болно гэж хүлээх вэ. Ер нь улсын том цолтонгууд нь гайгүй сайн барилдаж байгаа залуу бөхчүүдээ давахаа байгаад ирэхээр допинг нэрээр дарж авдаг аргатай болсон гэх яриа ч олны дунд гарчээ.

Бөхчүүдийн гавьяа шагнал, алдар цолыг ил өгдөгтэй адил алдаа оноог нь ч олны өмнө ил болго, Магалжав аа.

image


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.183.234] 2022-05-11 01:35:50

Зодоонч Батсуурь даа арга хэмжээ аваач .Өдий олон жил бөх үзэж байхдаа зодож барьц авдаг зодож халдаг бөх харж үзэж байсангүй .

Зочин [103.9.90.130] 2022-05-11 01:33:14

Bisdaaa nariig barilga deer ni ajilluul lllaruudiig

Irgen [66.181.189.88] 2022-05-10 23:18:49

MAGALJAVAAA NEEH HUDLAAA SHUDRAGA TSARAI GARGAAD YAHAV DEE.DOPING HUMUUSEE IL ZARLAJ CHDHGUI BOL CHI NAANAA SUUDAL BOGLOOD BH SHAARDLAGAGUI

Бөх [66.181.161.38] 2022-05-10 14:32:19

Заваараад байхгүй зарлаач ээ Магалжав аа. Бөхчүүдийн нэр хүнд улам унаж байгаа шүү

Зочин [59.153.113.188] 2022-05-10 13:31:35

Одбаяр . Ням эрдэнэ гэдэг нэрүүд амаар нь гарч чадахгүй баыгаа юм байх даа.

Зочин [174.251.65.215] 2022-05-10 20:28:12

Nyamsambuu bishuu

Зочин [66.181.160.29] 2022-05-10 09:45:22

Харин Баянмөнх аварга бол арай ч ингэж хэлэхгүй шүү ...

Зочин [66.181.160.29] 2022-05-10 09:43:57

Магалжав аа , чи " авлига - албан тушаал " гэх " хар тамхи" - наас амсчихаж . Чамд бөх сонирхогчид төдийгүй , өв соёлоо гэх монголчууд итгэл хүлээлгэж , найдаж байсан , чи тэр найдварыг ёстой " шударгаар - шулуухан " хогийн савруу шидлээ. Одоо болоо . Чи олон нийтийг " эрүүл бусаар " нь дуудах болоогүй , чи ард түмнийг доромжлох эрхгүй . Хор амссан шаазгай яаж шагширдагийг л харууллаа даа , хүү минь . Боловсролгүйн зовлон цаг хугацааны даацгүй байдгийг дээр - дооргүй Магалжав хүүгээс мэдэж авцгаа ...

Мисс [103.26.193.253] 2022-05-10 09:16:09

Монгол бөх хэдэн ухамсаргүй, бүдүүлэг орк бөхчүүдтэйгээ монголоос зайлаасай.

Зочин [103.212.116.65] 2022-05-10 09:11:37

Маш буруу зүйл Бөхийн холбоо хэлжээ.Йим байдлаар цааш явах боломжгүй. Гагцхүү бөх сонирхогчидтой хамтарч байж энэ аюулыг арилгана шүү дээ?Ард түмэнд зориулдаг биздээ???

rr [122.201.21.132] 2022-05-10 08:58:27

Бөх үздэг сонирхдог хүүхэд багасна дөө, гар утас л үзнэ үү гэхээс


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.