Орос, Украины найрамдлын хэлэлцээ түр зогсжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА/КИЕВ. /Xinhua/. Үүсээд буй хямралыг зохицуулах хэлэлцээний үйл явц мухардалд орсон тул түр зогсоосон гэж Орос, Украины төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ. “Хэлэлцээ үргэлжлэхгүй байна. Украин үнэн хэрэгтээ хэлэлцээний үйл явцаас гарсан” гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн, Орос Украинаас гэрээний төсөлтэй холбоотой ямар нэгэн хариу аваагүй гэдгийг хэлжээ.

“Өнөөдөр хэлэлцээний үйл явц түр зогслоо. Истанбулын мэдэгдлээс хойш дорвитой өөрчлөлт, ахиц дэвшил гараагүй тул ийнхүү зогсоосон” гэж Украины төлөөлөгчдийн гишүүн Михаил Подоляк хэлснийг “Interfax-Ukraine” агентлаг эш татан уламжилсан байна.

Гэсэн хэдий ч тэрбээр “аливаа дайн хэлэлцээний ширээн дээр дуусдаг” гэдгийг тодотгоод, найрамдлын хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Украин, Оросын төлөөлөгчдийн нүүр тулсан хамгийн сүүлийн үе шатны хэлэлцээ Туркийн Истанбул хотноо гуравдугаар сарын 29-ний өдөр болсон юм.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [192.82.78.141] 2022-05-19 17:03:34

Монголчууд онин нүдтэй ба шар арьстайгаараа Европчуудад доромжлуулдаг байж ямар их Европчуудын тухай мэдээллийг тавьдаг юм бэ. Адилдаа адил байх ёстой юм.

ЗОЧИН [103.57.94.153] 2022-05-18 08:16:29

ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ БОЛСОН БИЗЭЭ, УКРАЙН УЛС КРЫМ, ДОНБАСС, ЛУГАНСКИЙГ ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭГЧДЭЭС БУЦААН АВСНААР ДАЙНЫГ ЯЛАЛТААР ДУУСГАНА ГЭЖ МЭДЭГДСЭН БГАА, ОРОС ЭДГЭЭРИЙГ ЭЗЭМШИЛДЭЭ БҮРЭН АВСНААР ДУУСГАНА ГЭСЭН, ТЭГЭХЭЭР ДАЙН УДААН ҮРГЭЛЖЛЭХ НЬ ТОДОРХОЙ, УКРАЙНЫХНААР БОЛ "ӨНӨӨ ЦАГТ ЭНЭ ДЭЛХИЙН №1 АЛАН ХЯДАГЧ, ФАШИСТ, ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ" ПУТИНЫ ТУХАЙ УКРАЙНД ОЛОН ЗҮЙЛ ЯРИГДАЖ БУЙ, ОХУ-д МӨД ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРНА, ПУТИНЫГ ЗАЙЛУУЛНА, ТЭР АЛАГДАНА, ТЭР ЦУСНЫ ХАВДАРТ ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН, ТЭР МЭСНИЙ ДОР ХЭВТЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БГАА, АРДЫН ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТЭЙ БГАА, САЯХАН НУРУУНДАА МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН, ҮҮНИЙ ДАРАА ТЭР СОЛИРСОН ГЭЖ ТҮҮНИЙ ОЙРЫН ХҮН МЭДЭГДСЭН ГЭЖЭЭ. ТУСГААР УЛСАД АЛАН ХЯДАХ ДАЙН ЗАРЛДАЖ ХОТ ТОСГОДБЫГ НЬ ГАЗАРТАЙ ТЭГШЛЭЖ, ЭНГИЙН НОМХОН АРД ИРГЭДИЙГ НЬ ҮЙ ОЛНООР НЬ ХЯДАЖ, 5 САЯ ИРГЭДИЙГ НЬ ЭХ ОРНООС НЬ ДҮРВЭЭСЭН ТҮРЭМГИЙ ХАРГИС ДАЙН ӨДӨӨСӨН ТҮҮНИЙГ ГААГЫН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ХАМСААТНУУДЫНХ НЬ ХАМТ ХЭРЭГ НЭЭСЭН ТУХАЙ УКРАЙН МЭДЭЭЛСЭН БН.

Зочин [103.229.122.65] 2022-05-20 22:57:54

Ukrainiig gomo jujigchin ni baruund hudaldlaa.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.